» » Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзан Монгол Улсаас ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа. 
ОХУ-д Covid-19 цар тахал газар авч Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Иймд ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх шийдвэр ҮАБЗ гаргасан юм.
Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэ ажлыг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ хамтран зохион байгуулж байна.
Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр орны харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаскачать dle 12.0

Холбоотой мэдээ

ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫГ БНХАУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХЫГ

Н.Энхболд: Гуравдугаар сарын 2 хүртэл хил хаах шийдвэр

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Элчин сайд Кобаяши

АНУ-ын стратегийн 17 дахь түнш нь Монгол болов

“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий

Сэтгэгдэл бичих