» » Шадар сайд Ө.Энхтүвшин Тавантолгой түлш ХХК-д ажиллав

Шадар сайд Ө.Энхтүвшин Тавантолгой түлш ХХК-д ажиллав


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар шадар сайдад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” ХХК нь Төв аймгийн Гүнбүрдийн аманд байрлах түүхий эдийнхээ нөөц талбайд цахилгаан хангамж бүхий явуулын болон суурин бутлуурын төхөөрөмж байрлуулан ажиллах, үйлдвэрийнхээ агааржуулалтын цогц төхөөрөмж байрлуулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан савалгааны үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
Хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайханы 07 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өдөр бүр 11:00-24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэллээ.
Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж  байна.
Үйлдвэртэй таниилцсан Шадар сайд Ө.Энхтүвшин, “Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэртэй өөрийн биеэр танилцлаа. Ажил сайн явж байна. Сайн ч ажиллаж байна. Хүмүүс амаргүй нөхцөлд ажиллаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад олон хүн гар бие оролцож байна. Тиймээс үйлдвэрлэлээ улам чанаржуулж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Одоо бидэнд ид хүйтний хоёр сарын хугацаа байна. Үүнийг амжилттай даван туулахын тулд үйлдвэрлэл, хотын захиргаа аль аль талдаа сайн ажиллах хэрэгтэй” гэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

"САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ НАЙМАН САРД

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТҮЛШЭЭР ХАНГАХААР НЭМЭЛТ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тавантолгой түлш ХХК-ийн

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тавантолгой түлш ХХК-ийн

"Сайжруулсан шахмал түлшийг ахуйд хэрэглэж болно гэсэн

Г.УНДАРМАА: ӨДӨРТ 1800 ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих