COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд хамаарах юм.Засгийн газрын энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж, хүүхдийн 20 мянган төгрөг 10 мянгаар нэмэгдэн, 30 мянга болж дансанд нь орж эхэлсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудаснаа “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ мэдэгдсэн коронавирусын эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох ХҮҮХДИЙН МӨНГӨ -ийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна” гэж бичжээ.
Сэтгэгдэл бичих