» » КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТ ИХЭСВЭЛ 300 ОРТОЙ ЭМНЭЛГИЙГ АШИГЛАНА

КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТ ИХЭСВЭЛ 300 ОРТОЙ ЭМНЭЛГИЙГ АШИГЛАНА

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай барилга байгууламжийн нэг нь төрөх болон хүүхдийн эмнэлэг. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд царцаагдаад байсан 300 ортой эмнэлэг 2020 оны II улиралд ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус барилгыг Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн зориулалтаар ашиглахаар төлөвлөөд байгаа бөгөөд, долоон блок 34230 м2 талбай бүхий есөн давхар барилга нь иж бүрэн тусгай зориулалт бүхий тоноглолтой, хүүхдийн 140, эх барих, эмэгтэйчүүдийн 160 ортой төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.



Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор нийслэлийн Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэг шилжин орж үйл ажиллагаагаа явуулах юм. Тус эмнэлгийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүчин чадал нь 75 ортой ч ачааллын улмаас 45 ор нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирусын тархалт монголд ихэсвэл энэхүү 300 ортой эмнэлгийг ашиглана гэж Эрүүл мэндийн сайд үгэндээ онцолсон юм.

Дэлгэрэнгүйг :https://www.youtube.com/watch?v=sC4a3L0tdb0


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ОЛОН ЖИЛ ЦАРЦААГДААД БАЙСАН 300 ОРТОЙ ЭМНЭЛЭГ II УЛИРАЛ

НИЙСЛЭЛД 300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Сэтгэгдэл бичих