
-"Tаgtaa Prize 2020” уралдаанд хэр олон бүтээл ирсэн бэ. Шалгаруулалтын дүн хэзээ гарах вэ?
- Гуравдугаар сарын 10-наас уралдаанд оролцогчдын материал хүлээж авсан. Олон бүтээл ирж байна, тоог нь хэлэх боломжгүй. Одоо ч бүтээлүүд ирсээр байна. Бүтээл хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Хэр олон бүтээл уншихаас хамаарах учраас дүн гарах хугацааг бас хэлж мэдэхгүй байна.
-“Тагтаа паблишинг”-аас ойрын хугацаанд шинэ ном гаргах уу?
-Он гарсаар ном гаргаагүй байсан. Туркийн зохиолч Элиф Шафакийн “Хайрын дөчин дүрэм” роман, Америкийн зохиолч Нэйл Гэйманы “Каролайн” хэмээх өсвөр насны хүүхдэд зориулсан зохиолыг уншигчдад хүргэхээр бэлдэж байна.
-Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Хавтасны дизайн дээрээ л явж байна. Энэ сарын дундуур уншигчдын гарт хүргэх төлөвлөгөөтэй.
-Танайхаас орчуулан гаргасан номнуудаас ямар ном уншигчдын дунд эрэлттэй байна вэ?
-Манайхаас гаргасан Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” романууд худалдаанд гарснаасаа хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтаас буусангүй.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Сэтгэгдэл бичих