» » Ирландын “grafton architects” студи АНУ-д модоор гайхалтай уран барилга барьж байна

Ирландын “grafton architects” студи АНУ-д модоор гайхалтай уран барилга барьж байна

Ирландын “grafton architects” студи АНУ-д модоор гайхалтай уран барилга барьж байна
Дэлхийн архитектурын салбарын хамгийн нэр хүндтэй “Pritzker Prize” шагналын эзэн  Ирландын “Grafton Architects” дизайнерын студи 2020 онд модон хийцийн гайхалтай уран барилга барих төслийн ажлаа эхлүүлээд байна. Орчин үед барилгын тоног төхөөрөмж бүхэлдээ автоматажсан, шинэчлэгдсэн энэ үед модоор хүссэн хэлбэр загвартай бэлдцийг хийж бүтээсээр байна. Үүнийг “Anthony Timberlands Center” компани “Modus Studio” фермтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү барилга нь АНУ-дахь Фей Жонсоны Арканзасын архитектур болон дизайны их сургуулийн өргөтгөл нэг хэсэг болно. Тус модон барилга дотор  оюутан залуус сургалтын хөтөлбөрөө хийж бүтээх технологийн лабораторийг бий болгох юм. Уран хийцийн модон барилгыг барих төслийн гол зорилго бол модны бат бөх төдийгүй уян хатан шинж чанар, өнгөлгөө, материалын бүхий л давуу талыг шингээхэд оршиж байгаа юм. Барилгын зураг төсөлд гадаад орчноос орж ирэх нарны тусгал, өрөөний зохион байгуулалт, гэрэл чимэглэлийн шийдлүүдийг шинэлэг байдлаар гаргаж өгсөн. Төслийн нийт төсөв зардал 16 сая ам.доллар. барилгын эхний шатны ажил 2020 оны эхээр эхэлж байна. Харин хэзээ бүрэн гүйцэд хийж дуусах нь одоогоор нууц байгаа юм.

http://www.zaluucom.mn/read/4871a0d4g
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ОЛОН ЖИЛ ЦАРЦААГДААД БАЙСАН 300 ОРТОЙ ЭМНЭЛЭГ II УЛИРАЛ

НИЙСЛЭЛД 300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

БАРИЛГА ЭКСПО-2019 ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДРӨӨС. . .

Сэтгэгдэл бичих