
Улаан, ягаан өнгийн лаа: Хайр дурлалыг илэрхийлнэ. Гэр бүлийнхээ уур амьсгалыг таатай байлгахын тулд гэрийнхээ баруун өмнө зүгт асаах хэрэгтэй. Харин бүдүүн улаан лаа тийм ч тохиромжтой бус. Түүний оронд үзүүр нь нарийхан сүүл хэсэг нь бүдүүрсэн лаа сонгох нь хамгийн оновчтой.
Шар өнгийн лаа : Шар лааны гэрэлд олон олон жүжгийн зохиол, уран зохиол, гайхалтай номын баатрууд амилж байсан. Хэрэв та бүхэн уран зураг дээр үеийн, сонгодог зохиолчдын зургийг харвал дандаа шар өнгийн лаа харах болно. Шар өнгийн лаа нь хүний бүтээмж, онгодыг дээд зэргээр төвлөрүүлж өгдөг. Эрдэм мэдлэгийг тэтгэгч лаа ч гэж үздэг. Тиймээс оюутан сурагч, оюуны ажил хийдэг хүмүүс өөрийнхөө ширээн дээрээ асаахад тун тохиромжтой.
Нил ягаан лаа: Нил ягаан лаа нь хүний оюун ухааны охь болсон гэрлийг гаргагч гэж үздэг. Бясалгал хийх, анхаарлаа төвлөрүүлэхдээ хэрэглэж болно. Ид шид болон зан үйл хийхдээ ч ашигладаг.
Ногоон лаа: Ногоон лаа нь санхүүгийн, эд баялгийг билэгдэгч өнгө гэж үзнэ. Тэр утгаараа гэрийнхээ зүүн өмнө зүгт асаах нь их тохиромжтой.
Хар өнгийн лаа: Хар өнгийн лааг болж өгвөл энгийн хүмүүс битгий асаагаарай. Тодорхой үр дүнд хүрсэн хүмүүс асаадаг юм шүү. Интернетээс батлагдаагүй янз бүрийн мэдээлэл уншаад хар өнгийн лааг ашиглах талаар хүмүүс их асуудаг. Битгий асаагаарай гэж зөвлөмөөр байна.
Цэнхэр өнгийн лаа: Цэнхэр өнгийн лаа нь эрүүл мэндийн лаа. Тэр утгаараа гэрийнхээ зүүн зүгт асааж болдог. Гэр бүлийнхээ эрүүл мэндийг цэвэрлэх, энергийг нь тэтгэх зорилгоор.
Цагаан өнгийн лаа: Цагаан лаа нь ажил төрөл карьерийг өсгөхөд ашиглаж болно. Тиймээс цагаан лааг гэрийнхээ хойд зүгт асаах нь илүү тохиромжтой.
Сэтгэгдэл бичих