» » ТАНИЛЦ: Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах вэ?

ТАНИЛЦ: Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах вэ?

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд тарааж буй угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг, ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек тайлбарласан.
Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг хүргэж байна.
Суурилуулах байршил: Унталгын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унталгын өрөөндөө суурилуулаарай. Унталгын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд унталгын өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай.Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой.
Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна.
Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд:
  • Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй.
  • Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй.
  • Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй.
  • Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ.
Чийглэг болон температур хэт өндөр байх нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдалд нөлөөлдөг тул халуун эсвэл нээлттэй байдаг хаалга, цонхны дэргэд байрлуулах нь тохиромжгүй. Целсийн 4 градусаас хүйтэн, 37 градусаас дулаан газарт суурилуулж болохгүй.
Эх сурвалж: Unuudur.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв

Сайжруулсан шахмал түлшийг ОХУ-ын лабораторид шинжлүүлжээ

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв

Д.Наранбаатар: Шахмал түлшний наалдуулагч бодис хүнд ямар ч

"Сайжруулсан шахмал түлшийг ахуйд хэрэглэж болно гэсэн

32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх замыг өнөөдрөөс

Сэтгэгдэл бичих