» » 1,5 МЕТРЭЭС ДЭЭШ ТОХИОЛДОЛД ӨНДРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАДАГ

1,5 МЕТРЭЭС ДЭЭШ ТОХИОЛДОЛД ӨНДРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАДАГ

Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Оюутолгой компанитай хамтран барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тус сургалтад 150 гаруй барилгын салбарын удирдах ажилтан болон ажилтан албан хаагч хамрагдаж байна. Сургалтын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 

Д.БАТЗОРИГ: БАРИЛГЫН САЛБАРЫН ОСОЛ АВААРЫГ ТЭГЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

БХБЯ, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батзориг

-Сургалт юугаараа онцлог болж байна вэ?

-Сургалтаар барилгын салбарт ажиллаж байгаа нийт ажилтнуудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн”  холбогдох дүрэм журам, тоног төхөөрөмжүүдтэй ажиллах аюулгүй ажиллагааны онол практикийг хосолсон сургалт явуулж  байгаагаараа онцлог. Мөн Оюутолгой компанитай хамтран зохион байгуулж байгаа хамгийн анхны томоохон сургалт болж байна. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян зарласантай холбоотойгоор аяны хаалтын өдөр буюу тавдугаар сарын 1-нд  дахин нэг удаа зохион байгуулахыг төлөвлөж байна. Анхны удаад болж байгаа ч  сургалт илүү үр өгөөжтэй болж, хамрагдаж байгаа ажилтнуудын хувьд ч  илүү санаачилгатай өргөнөөр оролцож байгааг хэлье. Барилгын салбарын осол аваарыг бууруулах, тэглэх нь   хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх гол шаардлагууд байгаа.

Ё.ЛХАМАА: ЗААВАЛ ХЭН НЭГ ХҮН ЭРСДЭЛД ОРЖ БАЙЖ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ОЙЛГОХ АСУУДАЛ БИШ

Оюутолгойн гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа

-Дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл барилгын салбарын аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болгон зарласан. Тиймээс манайх БХБЯ болон Барилгын хөгжлийн төвтэй хамтран Оюутолгой компанийн аюулгүй ажиллагааны талаарх тогтсон соёл, аюулгүй ажилла
гааны талаар барилгын салбарынхантайгаа хуваалцая гэдэг үүднээс санаачилж өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Оюутолгой компани аюулгүй ажиллагаагаар монголдоо төдийгүй Риотинто группийн хэмжээнд дээгүүр ордог.  Группийн хэмжээнд 2017 онд Оюултолгой компани аюулгүй ажиллагааны шагналыг авсан. Аюулгүй ажиллагаа заавал хэн нэг хүн эрсдэлд орж байж ойлгох асуудал биш. Аюулгүй ажиллагааны дүрэм “цусаар” бичигдсэн байгаа. Үүнийг л баримтлах нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  

ОЮУТОЛГОЙ КОМПАНИЙН АЖИЛТАН СУРГАГЧ БАГШ С.ЭНХБОЛД

-Сургалтаар ямар мэдээллийг өгөхийг зорьсон бэ?

-Сургалтаар “өндөрт аюулгүй ажиллах, уналтаас сэргийлэх системийн талаарх ойлголтыг өгөхийг зорилоо. Өөрөөр хэлбэл өндөрт хийгдэх эрсдэлтэй ажилд тооцогддог ажлыг аюулгүй гүйцэтгэхэд ямар шаардлага байдаг вэ мөн юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Өндрөөс унахаас хамгаалах ямар багаж хэрэгсэл хэрэг болдог, ахлах ажилтны зүгээс, компанийн зүгээс ямар хяналт байдаг, зааварчилгааг хэрхэн  өгдөг талаарх товчхон мэдээллийг өгч байна.

-Танай компаний хувьд аюулгүй ажиллагаагаараа дээгүүрт ордог гэлээ. Хамгийн нэн түрүүнд баримталдаг зарчим, онцлог нь юу байдаг вэ?

-Манай компанийн  онцлог гэвэл өндөр эрсдэлтэй ажлуудыг зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэдгээрээ давуу талтай. Ахлах ажилтны бүрэн хяналтын дор гүйцэтгэдэг. Тодруулж хэлбэл ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд тусгагдсан 1,5 метрээс дээш өндөрт ажиллахаар бол тухайн  ажилтан уналтаас сэргийлэх ,хамгаалах систем ашиглана гэсэн дүрмийн дагуу Монгол Улсын хууль дүрэм журамд нийцсэн байдлаар ашиглаж байгаа.Амь нас хамгаалах долоон дүрэм гэж бий. Өндөр эрсдэлтэй ажилд амь насаа хэрхэн хамгаалах унахаас сэргийлэх долоон дүрэм гаргасан. Энэ дүрэм 1,5 метрээс дээш буюу өндөрт, ноцтойд тооцогдох өргөлт хийх, кран өргөлтийн ажил, тоног төхөөрөмжийн тусгайрлалт, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ажлын ирц бүрэн байх, согтууруулах ундаа хэрэглээгүй байх зэрэг амь нас хамгаалах долоон дүрэмдээ тусгасан байгаа.Тодруулж хэлбэл   1,5 метрээс дээш унаж болзошгүй онгорхой зах, эрмэг зэрэг газарт  унахгүй байх  хэрхэн бэхэлж сэргийлэх вэ гэдгийг заана. Сэргийлэхэд тоног төхөөрөмжийн тусламжтайгаар, хатуу хаалт хашлага байж болно. Хамгаалахад нь өндрийн бүс, татлага, бэхэлгээг ашиглаж хүн өөрийгөө өндрөөс унахааргүй бүрэн бэхэлж болно.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Авто замын засвар, гудамж, талбайн ариутгал,

“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийнхний луйвар буюу

Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая

Сэтгэгдэл бичих