» » Тарвасны хальсыг хаяхын оронд ашиглаж болох ухаалаг арга

Тарвасны хальсыг хаяхын оронд ашиглаж болох ухаалаг арга

Тарвас нь шүүслэг учир халуун өдөр идэхэд үнэхээрийн тааламжтай байдаг. Мөн энэ нь төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг учир бидний эрүүл мэндэд ач холбогдолтой. Гэхдээ маш цөөхөн хүн л тарвасны хальс хэчнээн ашиг тустай болохыг мэддэг. Тиймээ, та буруу уншаагүй. Хүмүүсийн голоод иддэггүй нөгөө амтгүй цагаан хэсэг нь шүүслэг улаан хэсгээсээ илүү эрүүл мэндэд тустай.
Өмнөд Ази болон АНУ-ын орнууд тарвасны энэ хэсгийг салатанд хийж иддэг. Тарвасны хальс нь  A, B6, C витамин, кали, магни, цайр зэргээр баялаг юм. Эдгээр бүх витамин, эрдэс бодисууд нь таны ерөнхий эрүүл мэндийг сайжруулж, илүү их энерги өгнө.
Мөн тарвасны хальс нь ликопен агуулдаг бөгөөд энэ нь хүчтэй антиоксидант тул таныг олон төрлийн өвчнөөс салгана. Ингэснээр тарвасны тэжээллэг байдлын 95 хувь нь хальсанд байдаг гэж ойлгож болох юм.
Тарвасны хальсны ач тус
Энэхүү жимсний хальс нь булчингийн эрүүл мэндэд чухал амин хүчил болох цитрулинаар баялаг юм. Цитрулины ачаар та булчингийн массыг хурдан бөгөөд амархан олж авах боломжтой. Мөн энэ нь жин хасахыг дэмждэг. Цитрулиний өөр нэг давуу тал нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж, таныг илүү амар амгалан болгоно. Энэ бодис нь шээс хөөх шинж чанартай бөгөөд бие дэх илүүдэл шингэнийг арилгадаг.
Үүнээс гадна тарвасны хальс нь даралтыг буулгаж тогтворжуулна. Бас өөр нэгэн гайхалтай ашигт чанар нь сексийг амьдралыг амттай болгоход оршино. Тарвасны хальсыг идсэнээр, сексийн дур хүсэл нэмэгдэж, илүү их таашаалыг мэдэрдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.
Харин одоо хэрхэн тарвасны хальсаа идэх билээ гэж гайхаж байна уу? Тийм бол та тарвасны доод хэсгийн цагааныг хэрчиж аван, төрөл бүрийн салатанд хийж болох юм. Мөн тарвасны хальсыг блендэрт хийн, амттай ундаа бэлтгэж болох бөгөөд үүнийгээ шилэн саванд хийж хадгалаад талх, нарийн боовтой хольж идэж болно.

Эх сурвалж:Uchral.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна

Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна

Сэтгэгдэл бичих