» » “ИРЭЭДҮЙН ӨВ САН КОРПОРАЦИ” ГЭЖ ЮУ ВЭ

“ИРЭЭДҮЙН ӨВ САН КОРПОРАЦИ” ГЭЖ ЮУ ВЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн “Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэнэ” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл энэ ажил гараанаас гарлаа.

Баялгийн сан байгуулах асуудлыг Монгол Улс 2008 оны эдийн засгийн хямралын дараагаас эхлэсэн түүх бий. Үүний дараа Ирээдүйн өв сан. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 оноос эхлэн боловсруулж, 2016 онд УИХ-аар баталсан юм. Үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилготойгоор уг хуулийн төслийг баталж байв. 
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.
Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм. 
Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. 
Ирээдүйн өв сангийн корпораци 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй бөгөөд үүнээс хойш цэвэр орлогын 10 хувийн төсвийн зориулалттай зарцуулж болохоор зохицуулж байгаа аж. Энэхүү сангийн үйл ажиллагаа бие даасан менежментийн зарчмаар явах юм. 

Ирээдүйн өв сангийн тухай хууль хэрэгжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ үед  “Ирээдүйн өв сан корпораци” байгуулагдав.  “Ирээдүйн өв сан корпораци” үйл ажиллагаа хэрхэн өрнөж, ирээдүйд хэрхэн үр ашгаа өгөхийг харах л үлдлээ.

П.АНИР 
Оллоо.мн 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

Т.Аюурсайхан: Дубайн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлтэй.

АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж

Сэтгэгдэл бичих