» » Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

Үр хүүхдээ “сайн хүн” болгон хүмүүжүүлж, “сайхан дурсамж” үлдээхийг хүсч байвал эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
1. Номын санд хамтдаа оч – Хүүхэддээ ном сонгож өг
2. Хамтдаа нарийн боов хий
3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь
4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур
5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло
6. Хамтдаа усан бассейнд яв
7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий
8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал
9. Хамтдаа аавд нь захидал бич
10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв
11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг
12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь чухал талаар ярьж өг
13. Шувууны үүр хийж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг модон дээр өлгө
14. Намрын, зуны, хаврын навчсыг цуглуулж хатаамал хий
15. Ууланд авир
16. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг
17. Сургуулийнх нь спортын өдөрлөг, урлагийн үзлэг, хэлний баярыг ямар ч ажилтай байсан заавал очиж үз
18. Хуучин оймсоор нь гарандаа угладаг хүүхэлдэй хийгээд тогло
19. Зун ой модонд гарч жимс түү
20. Хамтдаа цэцэг тарь
21. Зугаалгаар явж голын эрэг дээр майхантай хоно
22. Хүүхдэдээ морь хэрхэн унахыг зааж өгөөд, хөдөөгүүр зугаал
23. Баяр ёслолын үеэр гэр бүлийн урлагийн үзлэг зохиож, ялагчийг шагнадаг уламжлалтай бол
24. Хүүхэддээ анхны хуримтлалаа үүсгэх мөнгөний гахай худалдаж авч өг
25. Сонирхолтой бүтээлч зүйлийг хамтдаа хий
26. Хамтдаа сайн дурын үйлсэд оролц. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд тус хүргэх нь ямар сайхан талаар ойлгуул
27. Цаасан шувуу хийж хийсгэ
28. Хамтдаа үлгэр зохиож, зураг зуран бяцхан ном хийгээрэй
29. Ямар нэг зүйл цуглуулж эхлүүл
30. Хүүхэдтэйгээ цуг шохойгоор хүмүүсийн өглөө бүр явдаг зам дээр зураг зур. “Өнөөдөр сайхан өдөр болно оо” гэдэг үгтэй
31. Элсэн цамхаг барь
32. Өдөн дэрээр байлд
33. Попкорн халааж, бүхэл өдөржин дуртай киног нь үз
34. Хамтдаа хүүхдийнхээ өрөөг чимэглэ
35. Хүүхдийнхээ бүтээлүүдээр гэртээ бяцхан үзэсгэлэн гаргаж, хамаатнуудаа урь.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

Жүжигчин залуус загварын тайзнаа алхана

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс

А.БОЛОРМАА:ҮЗЭГЧТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛАА ХУВААЛЦАХААР ДОГДЛОН

ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН 7 ХОНОГ”-ИЙН НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ

Сэтгэгдэл бичих