» » Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн иргэнийг торгох уу?

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн иргэнийг торгох уу?

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн иргэнийг торгох уу?


Гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах зорилгоор иргэдээс санал авч, цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хэрэв иргэдийн зүгээс уг саналыг дэмжиж 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр болон эхнэрт нь баригдсан тухайн үйл явдал нь гэр бүл салалтад шууд нөлөөлсөн, сэтгэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн ногдуулах юм. Тодруулбал, уг санал 100 мянган иргэний санал авч, УИХ-аа хэлэлцэж батлагдвал дээр хэлсэн  үйлдлүүд нотлогдсон тохиолдол 5-10 сая төгрөг цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болох юм байна.
Энэ харилцаа хуулиар хязгаарлагдсанаар хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзсэн байна. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд ахиц гарна гэж тус саналыг санаачлагчид үзэж байгаа аж.
Одоогоор уг саналыг дэмжиж 4,744 иргэн гарын үсэг зураад байна. Өргөдөл мэдүүлсэн хугацаа 25 хоногийн дараа дуусах аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Э.Батшугар: 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим

Б.Жавхлан: Цагаан сар болох гэж байгаа учир III сарын

Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкнаас 20 сая долларын зээл

САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Ч.ЧИНБАТ: НЭР ДЭВШИГЧИЙН ГУТААН ДОРОМЖИЛСОН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандана

Сэтгэгдэл бичих