
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Дэлхийн банктай хоёр бичиг баримтад гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, буцалтгүй тусламж. Энэ нь коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан тэмцэлдэж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахд зориулж, 1 сая долларын буцалтгүй тусламж авахад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, 20 сая долларын зээл. Жилийн 1.25 хувийн хүүтэй. 30 жилийн хугацаанд төлөгдөнө. Эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөнө" гэлээ.

-Зээл, тусламж аваад л байна. Өмнөх зээлүүд юу болж байгаа вэ?
-Сая батлагдсан төсвийн тодотгол дээр нийтдээ 2 их наяд төгрөгөөр зээлийн төлбөрүүд төлөгдөж байгаа.
-Цар тахлын үед манай улс нийт хэчнээн байгууллагаас зээл, тусламж авч байгаа вэ?
-КОВИД-19-н үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС. Мөн бусад улс орнуудтай харилцаад ажиллаж байна.
Б.Аз
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл бичих