
ШУА-ын Технологийн инкубатор, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай байгаль орчинд биологийн нөхөн сэргээлт хийх, туршилт судалгааны ажлыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ба цаашид хамтран ажиллах гэрээ хийлээ. Санамж бичгийн хүрээнд бид дараах гурван чиглэлээр судалгааны ажлыг хийнэ . Хишиг-Өндөр сумын “Хонхор нуур”-ын усны бохирдлын түвшинг тодорхойлж, цаашид цэвэршүүлэх туршилт хийх, нуурын эрэг орчмын хөрсийг эрүүлжүүлэх- Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод бум” ХХК-ийн алтны уурхайн талбайд биологийн нөхөн сэргээлт хийх туршилт судалгааны талбайг бий болгох, нөхөн сэргээлт, ургамал тарих - Булган аймгийн төв буюу Булган сумын нефтээр бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийн туршилт судалгааны ажлыг үргэлжлүүлэх юм.Энэ жилийн эхний ажлууд маань эхэллээ.
Сэтгэгдэл бичих