» » "Эрдэнэт-Шинэ илгээлт" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

"Эрдэнэт-Шинэ илгээлт" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

  Орхон аймгийн ЗДТГ , “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хойд бүсийн хөгжлийн төв”-өөс “ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ” санаачилгын хүрээнд "ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.  Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт Орхон аймагт ЕБС-иа төгссөн, тус аймгийн харьяалалтай, бакалаврын өдрийн ангид сонгогдсон 12 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 12 оюутныг хамруулж тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Үүнд хамрагдах залуус нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол болон гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа 1-4-р курсийн оюутан байх бөгөөд сурлагын голч дүн 3.0 аас дээш байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. 1-р курсийн оюутанд голч дүн хамаарахгүй, эссэ гол нөхцөл болно.
Тэтгэлэг горилогчдын өргөдлийг 2024 оны 9-р сарын 24-ний 18.00 цаг хүртэл erdenetshineilgeelt@gmail.com хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8608-7776 дугаараас тодруулна уу.
"Эрдэнэт-шинэ илгээлт" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгогдсон 12 мэргэжлийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж аваарай.
https://drive.google.com/file/d/1gb12fNFIe2MzfPAfhEdhgbVk-O0FQiQw/view
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ГОК-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Юмэнхүү ажлын байран

Ажилтандаа ээлтэй НОМИН

Гүйлтийн цанын аваргууд тодров

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нэрэмжит тэтгэлгээ зарлалаа

У.ХҮРЭЛСҮХ: ЭРДЭНЭТИЙГ ИННОВАЦ, ЦАХИМ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэмийн шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих