
Гэтэл улсын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чандлан баримталж ажиллах ёстой улсын онцгой объектод Хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг, 7000 уурхайчныг удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтан архидан согтуурдаг, эл зүй бус үйлдлийг нь удирдлагын зүгээс нуун дарагдуулж, өөгшүүлсээр байх уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.
Гол нь ийм их эрх дархыг С.Юмэнхүүд хэн олгосон бэ. Авилга хээл хахуулиар, үгүй ядахдаа л танил талаараа түрий барьж энэ том үйлдвэрт ажилд ордог, энэ нь соёл, хэвшил болтлоо ээнэгшсэн гэгддэг ГОК-ыг тойрсон явган яриа үнэн үү. Эсвэл Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэхээрээ ийм “даам” байдаг уу. С.Юмэнхүү мэргэжилтний эл кэйсээс харагдах биз ээ.
Сэтгэгдэл бичих