» » ЦЕГ: Найзууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

ЦЕГ: Найзууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

ЦЕГ: Найзууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подвальд нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 4-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.  Тус дуудлага мэдээллийн дагуу  холбогдох байгууллагууд хэргийн газрын үзлэг явуулахад тухайн хэргийн газарт 42 настай эрэгтэй М нь нас барсан байжээ.
Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 44 настай эрэгтэй Б-г ирүүлэн цагдан хорьж,  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэргийн шалгалтын явцад  М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдан  М-ийн амь насыг хохироосон  нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Иймд иргэд  архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Иргэдийн интернет банк руу нэвтэрч, мөнгийг нь авах цахим

ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

“Гадаадын тусгай албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо

Машины тормоз ажиллаагүйгээс 10 настай хүүг гэртэй нь

ШУУРХАЙ МЭДЭЭ: Буудуулж нас барсан хүн амины хэрэг гарлаа

Хайртай залуугийнхаа гарт амиа алдах бүсгүйчүүдийн нас

Сэтгэгдэл бичих