» » “АЛТАН ГАЗОВ-2022” -ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“АЛТАН ГАЗОВ-2022” -ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Алтан газов”-ын шилдгүүдэд шагнал гардуулах хүндэтгэлийн тоглолт боллооЭнэ сарын 14-нд зохион байгуулагдсан ажил мэргэжлийн сонгон шалгаруулах Сантехникчдийн “Алтан газов” уралдаант тэмцээний шилдгүүд шагнал гардуулах хүндэтгэлийн тоглолт /2022.10.21/-нд МҮЭСТО-нд боллоо. Жил бүрийн энэ үед “Алтан газов” сантехникийн засварчдын ажил мэргэжлийн сонгон шалгаруулах уралдааныг “Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг” орон сууц нийтийн аж ахуйн салбарын нийт засварчдын дунд зохион байгуулдаг билээ.Ингэснээр орон сууц нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл, ажлын онцгой амжилт гаргаж салбарын бүтээн байгуулалт, үйлчилгээний ажилтны нэр хүндийг өсгөх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан сантехникийн засварчдыг шалгаруулан, шагнаж алдаршуулах зорилготой юм.Энэхүү уралдаанд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын салбар төвүүд болон “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-ын гишүүн компаниудаас шалгарсан шилдэг сантехникийн засварчид оролцсон бөгөөд ган хоолойгоор бэлдэц бэлдэх, PVC хоолойгоор угсралт хийх, мэдлэг сорих онол гэсэн төрлүүдээр өрсөлдөж, төрөл бүрээс шалгарсан засварчид алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж, дээрх төрлүүдийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан гурван засварчин “Алтан газов-2022” цомын эзэн боллоо.“АЛТАН ГАЗОВ-2022” ЦОМЫН ЭЗНЭЭР– ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12″-ын сантехникийн засварчин Г.Мөнх-Эрдэнэ– ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2”-ын сантехникийн засварчин А.Бааяа– “Опен хаус өнө” ХХК-ийн сантехникийн засварчин С.НэргүйГАН ХООЛОЙГООР БЭЛДЭЦ БЭЛДЭХ ТӨРӨЛД:Алтан медальОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13”-ын сантехникийн засварчин А.СундуйдоржМөнгөн медаль“Монватер” ХХК-ийн сантехникийн засварчин Д.ГансүхХүрэл медальОСНААУГ-ын “Баруун түгээх төв”-ийн сантехникийнзасварчин Б.СүхчулуунPVC ШУГАМЫН УГСРАЛТЫН ТӨРӨЛД:Алтан медаль“Туул арвижих өргөө” ХХК-ийн сантехникийн засварчинЖ.БатзоригМөнгөн медаль“ Монтс” ХХК-ийн сантехникийн засварчин М.МягмаррагчааХүрэл медальОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9”-ийн сантехникийн засварчин Ж.БаярзолбооМЭДЛЭГ СОРИХ ОНОЛЫН ТӨРӨЛД:Алтан медаль“Адтай ноён” ХХК-ийн сантехникийн засварчин О.МөнхбаатарМөнгөн медаль“Баянмонгол хотхон” ХХК-ийн сантехникийн засварчинМ.Болд-ЭрдэнэХүрэл медаль“Ганбиж” ХХК-ийн сантехникийн засварчин Б.Батболдтус тус хүртлээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН АРХИВЫН

БХТ-ИЙН НОРМ, НОРМАТИВЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.АЛТАНХУЯГ

НОМГОН СУМЫН СУРАГЧИД ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭ ШИНЭ СУРГУУЛЬТАЙ

“БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ /БНБД81-95-12/-ИЙГ ШИНЭЧЛЭН

Д.АЛТАНХУЯГ: ЗУРАГ ТӨСЛӨӨ МАГАДЛАЛААР ОРУУЛАХДАА 2021 ОНД

Ирландын “grafton architects” студи АНУ-д модоор гайхалтай

Сэтгэгдэл бичих