Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа. Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм.
"SAZ LE60" маркийн автобус нь
- 56 хүний багтаамжтай
- Өвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэй
- Камержуулалтын системтэй
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай
- 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, цонх цантахгүй зэрэг үзүүлэлттэй. Мөн дотоод эд ангийг нь Япон Улсын “ISUZU” ХХК-иас авдаг байна.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК нь 1999 оноос хойш ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ, Гүрж, Украин, Казакстан, Тажикстан зэрэг улс руу экспортолдог аж. Тус компанийн орлогч захирал Ярашев.И.Т “SAZ LE60” маркийн автобусыг олон жилийн судалгаа, туршлагад үндэслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг онцолж байв.
http://eagle.mn/r/111041
Сэтгэгдэл бичих