» » ДЭМБ: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо найм дахин нэмэгдэнэ

ДЭМБ: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо найм дахин нэмэгдэнэ

Сирийн хилийн ойролцоо Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас анхааруулжээ.
ДЭМБ-ын Европ дахь онцгой байдлын ахлах ажилтан Кэтрин Смолвуд "Харамсалтай нь, бид газар хөдлөлтийн дараа яг нэг адил дүр зургийг хардаг. Учир нь, нас барсан эсвэл бэртсэн хүмүүсийн тоо дараагийн долоо хоногоос нь мэдэгдэхүйц өсдөг” хэмээжээ.  Одоогоор Сири, Туркт болсон газар хөдлөлтийн улмаас 8000 орчим хүн амиа алдаад байгаа бөгөөд амиа алдагсдын тоо хурдацтайгаар өссөөр байна.  
 Аврагчид цасанд дарагдсан нуранги дундуур самнаж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байна. Дэлхийн улс орнууд аврах ажиллагаанд туслахын тулд мэргэжлийн баг, үнэрч нохой, техник хэрэгсэл зэргийг илгээсээр байгаа юм. Эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байгаа аж. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна. Газар хөдлөлтийн гамшгийн голомт болон бусад газруудад газар хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байгаа аж.
 Сирийн хувьд амиа алдсан иргэдийн олонх нь дайнд нэрвэгдсэн нутгийн хойд хэсгийн иргэд байгаа юм. Мөн босогчдын хяналтад байгаа бүс нутгуудад олон мянган нас барсан тухай мэдээлэл байна.  Хоёр улсын хэмжээнд олон мянган барилга нурсан бөгөөд сүйрсэн барилгуудын дунд 2000 гаруй жилийн турш оршин тогтнож буй түүхэн дурсгалт газар болох Газиантеп цайз ч багтжээ. Газар хөдлөлтийн улмаас Туркийн эрчим хүчний дэд бүтэц ихээхэн сүйдэж, тус улсын  өмнөд хэсэгт цахилгааны гэмтлээс үүдэлтэй түймэр дэгдэж, өргөн хүрээг хамраад байгаа аж. Зарим эх сурвалж хийн хоолойд гэмтэл учирснаас гал гарсан гэж мэдээлж байна.
Турк улс дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд оршдог. 1999 онд газар хөдлөлтийн улмаас баруун хойд хэсэгт 17 мянга гаруй хүн нас барсан. Түүнчлэн тус улсад 1939 онд болсон газар хөдлөлтийн улмаас  Эрзинкан мужид 33 мянга гаруй хүн нас барж байжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь Кипр, Ливан, Израиль зэрэг улсад мэдрэгджээ.
Эх сурвалж: Yahoo.com
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд цэргийн

СҮХБААТАР АЙМАГТ 4.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

ГЕРМАНЫ САНГИЙН САЙД АМИА ХОРЛОЖЭЭ

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168-Р АНГИЙН АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Улаанбаатарт газар хөдлөлт нүүрлэх эрсдэл өндөр байна

Сэтгэгдэл бичих