» » ЦАЛИНГ 50-ИАС ДООШГҮЙ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ

ЦАЛИНГ 50-ИАС ДООШГҮЙ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ

Цалинг 50-иас доошгүй нэмэгдүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
Өнөөдөр /2023.01.17/-нд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооноос инфляцын түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн цалин хөлсийг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол хуулийн дагуу тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Энэ үеэр МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МЭМАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа нар “Холбогдох санал шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж, цалингийн нэмэлт хэлэлцээрийг байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Үндэсний гурван талт хороонд тавьж,  Монгол Улсын 2023 оны төсвийн хэлэлцүүлгийг үеэр энэ асуудлаар тодорхой байр суурь, тэмцлийн арга хэмжээг авч байсан боловч Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар цалин хөлс нэмэгдүүлэх эцсийн шийдвэрийг хэлэлцэлгүй төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоолоор гаргасан нь иргэд, хөдөлмөрчдийг ялгаварласан шийдвэр гэж үзэхээр байна. Энэхүү 488 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний бага дунд боловсрол,  шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний мэргэжлийн боловсролын салбарын ажилнуудын цалин нэмэгдээгүй. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлс нь боловсролын салбарын ажилтнуудын 30 хувьд нь хамаарч байгаа бол 70 хувьд цалин хөлс нэмэгдэхгүй байгаа нь шударга бус байгаа талаар аймаг, салбарын ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн гишүүдийн зүгээс энэ асуудлаар гомдол санал ирүүлж байна” гэж хэллээ.

Үргэлжлүүлэн З.Цогтгэрэл “Төрийн нийтлэг үйлчигээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79 мянган төгрөг, доод тал нь 41 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг ХХДХ-тэй харьцуулахад 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй харьцуулахад  төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 дахин бага нэмэгдсэн. Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү журмаар төрийн албанд нэг жил ажиллаад  нэг хувийн нэмэгдэл, 26-аас дээш жил ажилласан бол ажилласан жилийнхээ тоогоор хувьчилан нэмэгдэл авах ёстой ч тэрхүү нэмэгдэл олгогдохгүй байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоол гарсан боловч инфляцыг нөхөж чадахгүй байгаагаас бидний цалингийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан.
  1. Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлэх,
  2. Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг ялгаваргүйгээр 50-иас доошгүй хувиар 2023 оны 2 дугаар сард багтаан нэмэгдүүлэх,
Боловсрол ШУ-ны яам, МБШУ-ҮЭХ-ны 2022-2023 оны хооронд байгуулсан хамтын хэлэлцээрийн 2.5.5 дах заалтыг хэрэгжүүлэх -  Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан тэмцлийн үйл ажиллагаанд шилжих болно” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж:Olloo.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан боллоо

БАРИЛГЫН АЖИЛЧДЫН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН

Д.АЛТАНХУЯГ: ЗУРАГ ТӨСЛӨӨ МАГАДЛАЛААР ОРУУЛАХДАА 2021 ОНД

БАРИЛГЫН АЖИЛЧДЫН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН

Д.Сарангэрэл: Иргэд олон нийт та бүхэн асуудалд тайван,

Xөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

Сэтгэгдэл бичих