» » Ц.Даваасүрэн: Урд хөршөө "крант"-аа хаавал бид гадаад төлбөрийн чадваргүй болно

Ц.Даваасүрэн: Урд хөршөө "крант"-аа хаавал бид гадаад төлбөрийн чадваргүй болно

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Валютын үнийг тогтворжуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудалд Монголбанк хэрхэн анхаарч байгаа вэ. Ковид, дайны нөхцөл байдал, Хятадын хил хаасан зэргээс өөр ямар шалтгаантай байгаа вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл үүнд нөлөөлж байна. БНХАУ-д тэг ковидын бодлого хэрэгжсэн хэвээр байна. Энэ манай экспортод маш ихээр нөлөөлж байна. Энэ нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна. Энэ оны найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл 1.5 их наядын алдагдалтай байгаа. Мөн ам.долларын хүү өссөнтэй холбоотой дэлхий нийтэд бусад валютын ханш суларсан. Үүнтэй холбогдуулан бид бодлогын хүүгээ өөрчилсөн.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн бодлого нь өнөөдөр хэрэгжүүлэх чухал асуудал болоод байна. Энэ хүрээнд ковидын өмнөх экспортын хэмжээндээ хүргэх зорилт тавьж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монгол Улс албан болон албан бус гэсэн хоёр ханштай боллоо. Энэ хоёр ханшийн хооронд 150 төгрөгийн зөрүү байна. Үүнийг хэрхэн арилгах вэ. Үүнийг хязгаарлах, хумих чиглэлээр арга хэмжээ авахгүй юу. Монголбанк цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк ханшин дээр интервенци хийх арга хэмжээ авдаггүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг. Дуудлага худалдааны зорилго нь банкны харилцагчдын гадаад худалдааг саадгүй явуулах үүднээс банкууд манай харилцагчдаас бүтээгдэхүүн худалдаж авах зайлшгүй шаардлагатай байна. Иймээс бидэнд эх үүсвэр олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Импорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн. Ковидын хүнд нөхцөл байдлын үед барааны хомсдол үүсч үнэ өссөн байна гэдгийг олон улсад ч хэлж байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээгээр валют гаргаж байгаа. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн төвөгтэй үед ханшны зөрүү үүсдэг. Гэхдээ бүх юм хэвийн болоод ирэхээр ханшны зөрүү өөрөө арилдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Валютын орлого маш хэцүү нөхцөл байдалд байна. Урд хөрш ковидын хязгаарлалт хийвэл элгээрээ газар хэвтэх нь байна. Экспорт 100 хувь шахуу нэг л улсаас хамаарч байна. Эдийн засгаа солонгоруулах талаар ярьсан боловч энэ ажлыг хийхгүй байна. Хятадад ханиавал манайх хатгаа авах нь. Өрийн асуудалд анхаарал хандуулахгүй болохгүй. Дахиад зээл авах тухай ярьж байна. Одоо зээл авч чадахгүй. Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд өр, зээлийн асуудлаар ямар бодлого баримталж байгаа вэ. Одоо урд хөрш крантаа нэг л хаахад гадаад төлбөрийн чадваргүй болох нь.

   10 цаг 24 минут2022.10.06




   10 цаг 12 минут2022.10.06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар
  • Бусад


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЗГ: Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрахад Ковид-19 нөлөөлж

Б.Түвшинтөгс: Долларын ханш 2000 төгрөг болтол унах

Мөнгөний бодлогын хүүг буурууллаа

Гадаад валютын нөөц дөрөв дахин нэмэгджээ

Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Сэтгэгдэл бичих