
Уг ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтийн явцтай танилцуулж, зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалт хийгдэж, хэвийн үйл ажиллагаанд орсон тухай мэдээллэв. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн ба өвөлжилтөд бэлтгэж байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах юм.
Сэтгэгдэл бичих