» » Зөөврийн хайрцагаар санал авч эхэллээ

Зөөврийн хайрцагаар санал авч эхэллээ

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт сонгуулийн санал авах хэсгүүдэд эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил олон нийтийг хамарсан “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд эхэлж, халдварын улмаас эмнэлэгт болон гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч буйгаар онцлог болж байна.
Улсын хэмжээнд халдварт өртөж эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад хэвтэн эмчлүүлж байгаа болон халдварын голомтод ажиллаж буй нийт 6000 гаруй иргэн саналаа өгөх хүсэлт гаргажээ. Иймд мэдээллийн хуудас, саналын хайрцгаар дамжин халдвар тархахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг СЕХ-ноос сануулан мэдээлж байна.
Зөөврийн хайрцагаар санал өгөх хүсэлтээ 6000 иргэн гаргажээ. Энд илүү нарийн дэглэм баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн хайрцгаар санал авч байна. Ийм иргэдийн санал өгөх хүсэлтийг хуулийн дагуу 6 дугаар сарын 1-5-нд урьдчилан авсан юм. Энд илүү нарийн дэглэм баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр, 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дуусна.
Эх сурвалж: Updown.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн VI/07-нд болно

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр

Сонгуулийн ирц 73.64 хувь байлаа

САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Сонгуулийн үеэр коронавирусээс сэргийлэх журмыг баталлаа

Сэтгэгдэл бичих