
Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.
Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд “Насны хишиг” мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настайн “Насны хишиг” үйлчилгээг авдаг байна. “Насны хишиг”-гийн нөхөн олголтыг 6 дугаар сарын 18-25-нд олгох аж.

URL: http://www.fact.mn/445805.html
Сэтгэгдэл бичих