» » ГОЛОМТ БАНК ''АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ'' ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА

ГОЛОМТ БАНК ''АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ'' ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА

Голомт банк ''Ажлын байрыг дэмжих'' зээлийг олгож байна
   Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Голомт банк бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийг олгож, хамтран ажиллаж байгаа билээ. 

      Ковид-19 цар тахлын хүнд цаг үед жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага болон бичил бизнес эрхлэгч иргэдийн бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалан тогтвортой явуулахад нь шаардагдах эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, дэмжих зорилготой уг зээлийн хүсэлтийг Голомт банк бүх салбар нэгжээрээ дамжуулан хүлээн авч, шийдвэрлэсээр байна. Хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 42 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байрыг хадгалж чаджээ. 

      Тус хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнууд өөрсдийн санхүүжилтээр өгч байгаа бөгөөд нөхцөлийн хувьд ААН-үүдэд олгох зээлийн дээд хэмжээ 500 хүртэлх сая төгрөг байх бол хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатайгаар авах боломжтой.

      “Ажлын байрыг дэмжих” зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч ААН байгууллага болон хувиараа бизнес эрхлэгч иргэн та Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн байх, бизнес эрхэлсэн хугацаа нэгээс дээш жил байх, банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх, банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлагыг хангасан байх хэрэгтэй. 

      Харилцагч та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзвэл хэрэгцээт бичиг баримтаа бүрдүүлэн Голомт банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан хүсэлтээ ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Эрхэлдэг бизнесийн танилцуулга;

  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;

  • Иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;

  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;

  • Орлого, зарлагыг нотлох баримтууд;

  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл;

  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд.

      Голомт банкны салбар нэгжүүдэд “Ажлын байрыг дэмжих” зээлийг олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байгаа бөгөөд хүсэлтүүдийг хүлээн авсан дарааллын дагуу судлан, зээлийг шуурхай олгон ажиллаж байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

АХБ-аас 26 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгох шийдвэр

Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийг он дуустал

ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Голомт банк ОХУ-ын Сбербанктай Мэдээллийн Технологи,

Тэтгэврийн зээлийн НИЙТ ДҮН 680 ТЭРБУМ ТӨГРӨГ байна

Оюуны өмчөө барьцаалж зээл авдаг боллоо

Сэтгэгдэл бичих