Манай улсад Ковид-19 халдварын тохиолдлууд бүртгэгдэж, халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс уриалаад байгаа билээ.
Онлайн худалдаа, онлайнаар бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлөх зэрэг банкны үйлчилгээг дижитал сувгуудаар, цахим хэлбэрээр хийх бүрэн боломжтой тул харилцагч та бүхэн гэрээсээ төлбөр тооцоогоо шийдээрэй.
Та SocialPay аппликэйшнээ ашиглан онлайнаар төлбөрөө хийхдээ төлбөр төлөх цонхноос Голомт банкийг сонгож -> SocialPay-ээр төлөх -> SocialPay-д бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар танд онлайнаар хийсэн төлбөрийн нэхэмжлэх ирж, төлөх товчийг дарснаар гүлйгээ амжилттай хийгдэнэ. Энэхүү гүйлгээ нь хамгийн хялбар, хурдан бас найдвартай тул та цаг хугацаагаа хэмнэж, эрсдэлээс хамгаалан SocialPay-ээр гүйлгээ хийхийг сонгоорой.
Мөн та Голомт банкны бүх төрлийн картыг ашиглан онлайнаар худалдан авалт, хэрэглээний төлбөрөө шийдэх боломжтой. Үүний тулд онлайнаар төлбөр төлөх банкны сонголтуудаас Голомт банкийг сонгоод -> Картын мэдээллээ оруулан төлөх товчийг дарна. Ecode/e-token оруулах хэсэгт өөрийн кодоо оруулан төлбөр хийх товчийг дарснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ.
Хэрэв e-code мэдэхгүй бол хэрхэн авах зааварчилгааг төлбөрийн хуудасны доор байрлаж буй код авах заавартай танилцан зааврын дагуу авах боломжтой. Энд дарж, Голомт банкны бүх төрлийн картыг ашиглан онлайнаар төлбөр тооцоо хүлээн авах боломжтой байгууллагуудын жагсаалттай танилцана уу.
Харилцагч та Голомт банкны бүх төрлийн карт болон дижитал сувгуудыг ашиглан төлбөр тооцоогоо зайнаас хийж эрсдэлээс сэргийлээрэй.
Хайртай бүхнийхээ төлөө халдварын эсрэг хамтдаа
Сэтгэгдэл бичих