» » ИХ ХЭМЖЭЭНИЙ НОЙТОН ЦАС ОРНО

ИХ ХЭМЖЭЭНИЙ НОЙТОН ЦАС ОРНО

Харанга!!!  Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.

Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтан цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  4 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 22 хэмийн дулаан

Улаанбаатарт бороо орохгүй

Улаанбаатарт 27-29 хэм дулаан байна

Өнөөдөр +31 хэм

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орно

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ГРАДУС ДУЛААН БАЙНА

Сэтгэгдэл бичих