» » 'Sweet Emotion' хамтлагийн дуучин Ц.Сарнай:"Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирлээ

'Sweet Emotion' хамтлагийн дуучин Ц.Сарнай:"Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирлээ

Хөгжиийн зохиолч продюсер Б.Чинбат 'The voice of Mongolia' өчигдөр болсон хагас шигшээ шатанд шоуг нээж шинэ уран бүтээлээ толилуулж Монголын уралгийн тайзнаа эргэн ирлээ
Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүний гэргий Ц.Сарнай донор болж, мэс засал нь амжилттай болсон юм. Тэд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад тусгай нислэгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн билээ.


Түүний гэргий Ц.Сарнай цахим хуудастаа
Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирж, чамайг минь хайрладаг, чиний минь агуу хөгжмийн хязгааргүй ертөнцөөр үргэлжлүүлэн хамт аялах гэж тэсэн ядан хүлээж байсан хайртай ард түмэндээ эргэн ёсоллоо. 
Тайзан дээрээ жаргалтай байдаг энэ мөчийг нь ирээсэй гэж би чинь чин зүрхнээсээ тэнгэр бурхнаасаа, тэнгэрт байгаа ааваасаа гуйн залбирч байлаа.
Түүнийг минь эргэн ирүүлсэн тэнгэр бурхандаа, алтан гарт агуу эмч нартаа, ижий аав гэр бүлийнхэндээ, үргэлж үнэнч анд найз нартаа, гурван сайхан үрсдээ, хамгийн ихээр түүнийг минь хайрлаж хамгаалдаг ард түмэн та нартаа чин зүрхний угаас баярлалаа. Сарнай нь" гэжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ө.Санчир: Анх дуу бичүүлээд “HI FI” дээр аваачиж өгөхөд

“Тавантолгой түлш” ХХК “Алтан сарнай”-н эзэн боллоо

“Тавантолгой түлш” ХХК “Алтан сарнай”-н эзэн боллоо

Жүжигчин залуус загварын тайзнаа алхана

С.Амармандах: Үг минь сэлэм, ая минь жад. Харин би өөрөө

А.БОЛОРМАА:ҮЗЭГЧТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛАА ХУВААЛЦАХААР ДОГДЛОН

Сэтгэгдэл бичих