» » “The Hu”-гийн аялан тоглолтын тасалбар АНУ-д эрэлттэй байна

“The Hu”-гийн аялан тоглолтын тасалбар АНУ-д эрэлттэй байна

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгож, дэлхийг шуугиулж буй хамтлаг бол Монголын “Хүннү” рок “The Hu”. Тэдний АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарч, тасалбар зарагдаж эхэлсэн шөнөдөө Нью-Йорк хотод болох тоглолтын тасалбар дуусчээ. Тэднийг сонсохыг хүссэн сонсогчид билет олдохгүй байна гэж гомдоллож байгаа сурагтай.
Мөн АНУ-ын “Whole foods” томоохон сүлжээ их дэлгүүрт “The Hu” хамтлагийн нэртэй шоколад худалдаалж эхэлжээ.
“The Hu” хамтлагийнхан энэ удаа аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт  хийхээр төлөвлөөд байгаа аж.
Хамтлагийн залуус Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирж, хэсэг амарсан билээ. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.
А.СҮРЭН
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар,

Ц.Чулуунбат: "Харанга" рок попын түүхэнд хамгийн анх хувийн

“The Hu” хамтлагийн цомгийн нээлт АНУ-д болжээ

“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99 мянга 999

А.БОЛОРМАА:ҮЗЭГЧТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛАА ХУВААЛЦАХААР ДОГДЛОН

АНУ-д хамгийн их татагдсан дууны жагсаалтыг "Чонон сүлд"

Сэтгэгдэл бичих