Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “АНХААРЪЯ” сарын аянг өнөөдөр /2024.11.13/ эхлүүллээ. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ИТХ-ын албан хаагчид, хороодын Засаг дарга нар, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, өдөр өнжүүлэх байгууллагынхан оролцлоо.




Сэтгэгдэл бичих