» » Хятадын усанд сэлэлтийн тамирчдын допингийн хариуг нуусан уу?

Хятадын усанд сэлэлтийн тамирчдын допингийн хариуг нуусан уу?

Хятадын усанд сэлэлтийн тамирчдын допингийн хариуг нуусан уу?


Хятадын усанд сэлэлтийн тамирчдын допингийн хариуг нууцалж, өөгшүүлсэн гэх яриа гарсан бөгөөд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс энэ бүгдийг няцааж, шаардлагатай арга хэмжээг авна гэжээ. Хэргийг тодруулбал, 2021 оны Токиогийн олимпийн өмнө Хятадын усанд сэлэлтийн 23 тамирчны допингийн шинжилгээнээс триметазидин гэх хориотой бодис илэрсэн гэх яриа гарчээ. Үүнийг АНУ-ын допингийн эсрэг агентлагийн тэргүүн Трэвис Тигарт ч буруутгаж, WADA болон Хятадын допингийн эсрэг байгууллага энэ хэргийг нуун дарагдуулж, асуудлаас цэвэрхэн мултрах гэж байна гэв.
Хятадын зүгээс 2020 оны сүүл 2021 оны эхээр тамирчдынхаа хоол хүнсэнд энэхүү бодисыг санамсаргүй хийсэн гэх дүгнэлтийг WADA-д танилцуулж, WADA ч тухайн тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрcөн гэх.
WADA-гийн ерөнхийлөгч Витольд Банка өчигдөр/2024.04.22/ болсон онлайн хэвлэлийн бага хурлын үеэр "Яг одоо миний хэлж чадах зүйл бол WADA бүх шатандаа зохих журмын дагуу ажиллаж, энэ асуудлаарх мөрдөн байцаалтын шат бүрийг хичээнгүйлэн шалгасан. Хэрэв бид үүнийг дахин хийх шаардлагатай байсан бол бид яг ижил зүйлийг хийх байсан. Хятадын талаарх ямар ч нотлох баримт алга. Тиймээс WADA шалгах ажиллагаа явуулах боломжгүй" гэжээ.
Хятадын талаас ч энэ бүх мэдээллийг няцааж, допингийн зөрчил гаргаагүй гэх тайлбарыг өгчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын дотоодын тэмцээний үеэр тамирчдаас сорьц цуглуулж, хариу нь эерэг гарсан гэнэ.
Дээрх 23 тамирчин дотор Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн, ирэх Парисын олимпод оролцох тамирчид ч багтжээ.
Триметазидин нь энерги үүсгэх замаар зүрхний тэжээл болдог үйлдэлтэй. Хориотой эмийн жагсаалтад багтсан энэхүү бодисыг Монголд Н.Батсуурь аварга хэрэглэсэн хэрэгт холбогдсон билээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

УДШ Э.Оюунболдын хүсэлтээс татгалзлаа

МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг

"Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болов

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Оросын хоёр тамирчин допингийн хэрэгт холбогдон эрхээ

ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ БОЛОХ УУ? Ө.ЭНХТҮВШИН ДАРГА АА!

Сэтгэгдэл бичих