» » Б.ТЭГШБАЯР "Tour of Thailand" уралдааныг хошуучилсаар байна

Б.ТЭГШБАЯР "Tour of Thailand" уралдааныг хошуучилсаар байна


Дугуйн UCI 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн тамирчид өрсөлддөг олон өдрийн "Tour of Thailand" уралдаанд хоёр гарааны дараах байдлаар тус улсын мэргэжлийн "Roоjai" багаас уралддаг, залуучуудын анхны дэлхийн аварга, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Батсайханы Тэгшбаяр тэргүүлж байна.


Тэрбээр эхний гараанд торгон жолоо өргүүлж шар цамцны эзэн болсон.


Б.Тэгшбаяр Швейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж  залуучуудын дэлхийн аварга болж байсан юм. 


2021 оны тус уралдааны аварга, Малайзын мэргэжлийн "Terengganu" багт данстай ОУХМ С.Жамбалцамж эхний хоёр гарааны дараа нутаг нэгт Б.Тэгшбаяраас 51 секундын алдагдалтай нийлбэр дүнгээр долдугаар байрт явна.


"Tour of Thailand" уралдаан энэ сарын 6-нд өндөрлөнө.


https://montsame.mn/mn/read/315968
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Монголын дөрвөн жүдоч Катарын ДАШТ-д хэсэг толгойлох

Монголын эрэгтэй шигшээ баг 3х3 төрлийн Азийн аварга боллоо

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан Парист хүч үзнэ

Ази тивийн АШТ-д оролцож байгаа мастерууд 14 медаль хүртээд

Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Триатлоны улсын аварга Г.Амарсанаа: Намайг энэ спорт

Сэтгэгдэл бичих