» » ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАРААС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЪЯАТ ТӨРЛӨӨ

ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАРААС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЪЯАТ ТӨРЛӨӨ

ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАРААС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЪЯАТ ТӨРЛӨӨӨнөөдөр /2022.11.25/-нд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа “Төв түгээх төв”-ийн дарга Б.Оюунчулууныг Орон сууц нийтийн аж ахуйн салбарт ажилласан зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавъяат ажилтан” цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.Б.Оюунчулуун нь1984 онд Политехникийн дээд сургуулийг төгсгөж, хөдөлмөрийн гараагаа Орон сууц нийтийн аж ахуйн 4-р конторт хэсгийн инженерээр эхлүүлж байсан ба өдгөө ОСНААУГ-ын харьяа “Төв түгээх төв”-ийн даргаар ажиллаж салбартаа тасралтгүй 38 жил ажиллаж байгаа юм.Тэрээр 2003 онд ОСНАА-н 6 дугаар конторт Ерөнхий инженерээр ажиллах хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд анх удаа “Инженерийн архив”-ийг төрөлжүүлэн, засвар хийсэн ба инженерийн холбогдолтой бүх бичиг баримтыг сүүлийн гурван жилээр гаргаж архивлан, инженерийн барилга байгууламж түүний ашиглалтад хяналт тавих ажилд ихээхэн ач холбогдолтой ажлын үндэс суурийг тавьжээ.Орон сууц нийтийн аж ахуйн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр 2014 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс “Төв түгээх төв”-ийн даргаар томилогдон 63 Ус, дулаан дамжуулах төв, түүний харьяаллын өргөн цар хүрээтэй инженерийн гадна шугам сүлжээг хариуцан ажиллаж байна. Тухайн үед таван өөр салбараас ирсэн 160 гаруй ажилтныг нэгтгэн “Төв түгээх төв”-ийг үүсгэн байгуулалцсан бөгөөд өдгөө хийсэн ажилдаа эзэн болдог эвсэг, найрсаг бүтээлч хамт олныг бүрдүүлэн салбартаа тэргүүлэн ажиллаж буй билээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

БХТ-ИЙН НОРМ, НОРМАТИВЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.АЛТАНХУЯГ

БАРИЛГЫН АЖИЛЧДЫН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН

“БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ /БНБД81-95-12/-ИЙГ ШИНЭЧЛЭН

Д.АЛТАНХУЯГ: ЗУРАГ ТӨСЛӨӨ МАГАДЛАЛААР ОРУУЛАХДАА 2021 ОНД

БАРИЛГЫН АЖИЛЧДЫН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН

Сэтгэгдэл бичих