» » МОНГОЛ УЛС АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

МОНГОЛ УЛС АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2022.12.09/ "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид "Авлигын эсрэг нэгдэе" уриан дор өдөрлөг зохион байгуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан, мэдээлэл солилцлоо.
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд Барилгын хөгжлийн төв байгууллагынхаа 2022 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Авлигын индексийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд, Авлигатай тэмцэх газартай хамтран салбарын хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандарт, зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙНХАН АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж ₮270 тэрбумын

УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛСӨН 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БУРУУТАЙ АЛБАН

АТГ-аас Засгийн газарт албан зөвлөмж хүргүүллээ

Шүүгчдийн авлигыг зөөсөн Гавьяат хуульч хэн бэ?

Сэтгэгдэл бичих