» » УБЕГ-ын байцаагчид авилга авч, Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн байж болзошгүй

УБЕГ-ын байцаагчид авилга авч, Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн байж болзошгүй

УБЕГ-ын улсын бүртгэгчтэй холбоотой хэд хэдэн хэргүүдийг АТГ шалгаж байна. Тодруулбал Иргэний бүртгэлийн гадаадад 
зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл хийснийг АТГ-ын мөрдөгчид тогтоон, яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
 
Засгийн газрын 2016 оны 126-р тогтоолын хавсралтаар баталсан журамд зааснаар Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргахаар заасан байдаг. Гэтэл Б.З нь уг заалтыг зөрчиж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан хэрэгт холбогджээ.
 
Мөн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Г.Г хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Э нар Монгол Улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспорт гаргуулах хүсэлтийг авч олгосон хэрэгт холбогдсон  байна.
Түүнчлэн нэр бүхий байцаагчид олны сайн мэдэх "АлтанДорнод Монгол"-ын Т.Ганболд болон иргэн Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг авлига авч, хууль бусаар хийсэн байж болзошгүй үйлдэлдээ шалгагдаж байгаа ажээ.
 
С.Сарнайhttps://www.sonin.mn/news/crime/133144
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ц.Туваан төрийн эрхэнд халдах уу

Н.НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО

12 жил нэг хүнээс айсан МАНАН

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон

“Гадаадын тусгай албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Сэтгэгдэл бичих