» » Ч.МЭНДБАЯР: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААРХ СУРГАЛТАД 200 АЖИЛЧИД ХАМРАГДАЖ БАЙНА

Ч.МЭНДБАЯР: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААРХ СУРГАЛТАД 200 АЖИЛЧИД ХАМРАГДАЖ БАЙНА


Нийслэлийн онцгой байдлын дэргэд 20 алба харъяалагддаг. Үүний нэг нь ОСНААУГ бөгөөд энэ хүрээнд өнөөдөр тус газарт гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед ямар арга хэмжээ авах талаар сургалтыг ажилчдын дунд зохион байгууллаа. 
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр:
Нийслэлийн Засаг даргын 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/59 захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед хэрхэх талаар төлөглөгөө гаргаж, өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Бидний хувьд тус сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг бөгөөд байгууллагын 1600 гаруй алба хаагч хамрагддаг байсан. Тэгвэл энэ жил цар тахлын нөхцөл байдлаас улбаалан гурван тусгай ангийн 221 бие бүрэлдэхүүн оролцож, 20 гаруй машин механизм, 200 гаруй техник тоног төхөөрөмжөө бэлэн байдалд шалгуулж байна. Манай байгууллагын хувьд нийслэлийн дийлэнхи орон сууцнуудын цахилгаан, дулаан хангамж, бохир усыг татан зайлуулах гэх мэт ажлыг 24 цагийн турш хийж гүйцэтгэдэг бөгөөд алба хаагчид бүгд болзошгүй гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, ард иргэдэд тусламж хэрхэн хүргэх талаар тус сургалтаар мэдлэг олгодог.  

Өвөлжилтийн бэлтгэл ажил ид явагдаж байгаа эдгээр өдрүүдэд урсгал засварын ажлууд хийгдэж, өчигдрийн байдлаар 80 гаруй хувьтай ажил үргэлжилж байгаа бөгөөд халаалт эхлэх үед ажил 100 хувь хийгдэж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 
Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгов.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААг ИНТЕРПОЛ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

Сайжруулсан түлшний нийлүүлэлт борлуулалтыг дүүргүүдийн

АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭХЭД ХОТООС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Б.ГАНХУЯГ: ЭНЭ САРЫН 15-ААС НҮҮРСЭЭ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН

Нийтийн аж ахуйн салбарын машинист болон засварчдыг

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Сэтгэгдэл бичих