» » Улстөрчдийн сэтгэлгээ "Ул"-ны байна

Улстөрчдийн сэтгэлгээ "Ул"-ны байна

УИХ-ын чуулган завсарлаж, Цагаан сар дөхөж буй энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж байна.  
Тэд хийсэн ажил, цаашид хийх ажлаа танилцуулахын сацуу тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр “тойргоо усалж” явна. Монголчууд бид Цагаан сарын баяраар ч гэлтгүй бүх л тохиолдолд ахмад настнаа хүндлэн дээдэлдэг, туслан дэмждэг соёлтой. Харин улстөрчид энэ соёлыг сонгогчдын саналыг худалдан авах нэгэн хэрэгсэл болгоод удлаа. Өөрөөр хэлбэл, үеэс үед уламжлагдсан ирсэн үндэсний соёлоо авлига болтол нь хөгжүүлж, дэлгэрүүлжээ. 
Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, улстөрчдийн нэрлэснээр "Ул"-ныхны тоо өссөөр байна. Уг нь иргэд улны амьдралаас салгаад, ажилтай орлоготой байх бодлого шийдвэрээр хангаж ажиллахыг улстөрчид, бодлого тодорхойлогчдоос хүснэ. Гэтэл улстөрчдийн сэтгэлгээ нь хэтэрхий ядмаг, улны байна. Тойргоос сонгогдсон гишүүд нь атга чихэрхэн бариад дараагийн сонгуульд намайг сонгоорой хэмээн гуйж яваа нь өрөвдөлтэй. Ард түмэн ядуу байж болох ч бодлого тодорхойлогчид улстөрчдийн сэтгэлээ ийм ядмаг байж хэрхэвч болохгүй.  
УИХ-ын гишүүдийн ахмадуудад өгч буй гарын бэлгийн санхүүжилт хаанаас гарч буй нь тодорхой бус хэвээр байна
Улстөрчдийн сэтгэлгээ "Ул"-ны байна
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойргийнхоо ахмадуудад цаг тооны бичиг, өөрийнхөө ажлыг тайлагнасан сэтгүүл, цай, торго, ууттай чихэр тараажээ. Хан-Уул дүүрэг нь нийт 25 мянга орчим ахмадтай. Гишүүд өөрийн үндсэн цалингаас гадна тойрогт ажиллах, хуулийн төсөд боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгааны зардалд 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй байдаг. Хан-Уул дүүргийн ахмадуудад энэхүү бэлгийг дор хаяж 20 мянгаар бэлдсэн гэвэл нийт 500 сая орчим төгрөг болж байна. Энэ мөнгө хаанаас гарсан нь тодорхой бус байна. 
Харин бэлэг авах санхүүжилтээ хаанаас гаргадаг тухайгаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тайлбарлахдаа хамаарал бүхий компаниудаас олсон ашгаараа ахмадын бэлэг авдаг гэсэн билээ. Тэрээр тойргийнхоо 30 мянга орчим ахмадад өөрийнхөө ажлыг тайлагнасан сэтгүүл, шилтэй жимсний нухаш, сүү, дүрдэг цай, ууттай жигнэмэг тараасан. Бэлэг тараахдаа хугацаа нь дуусах шахсан бүтээгдэхүүн хийснийг зарим иргэн сошиалд шүүмжилж байна.  
Улстөрчдийн сэтгэлгээ "Ул"-ны байна
Санхүүжилт хаанаас гарч байгаа, бэлгэнд юу өгч байгаа нь чухал бус ер нь гишүүд сонгогчиддоо бэлэг өгч, тойргоо усалж болох уу гэдэг нь хамгийн гол асуудал юм.  
Энэхүү асуудлыг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эцэслэн шийдсэн билээ. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд нэмэлт оруулж, намын хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна гэж заасан. Үүний хүрээнд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлахаар болсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж үед тойргоо усалдаг, сонгогчдын саналыг худалдаж авдаг байдлыг органик хууль буюу Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиар таслан зогсоохоор болсон юм. Бид нийгмийн гэрээгээ ингэж өөрчилсөн нь органик хууль нь батлагдахгүй байгаагаас олон тодорхой бус байдал үүсэж байна.  
УИХ-ын зарим гишүүд тойрогтоо бэлэг тараахыг хориглох хууль санаачилсан. Энэ нь зөв алхам боловч энэхүү асуудлыг Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиар цогцоор нь авч үзэх шаардлагатай юм. Энэ хоёр хуулийг батлахгүйгээр цэвэр сонгууль, цэвэр өрсөлдөөн, цэвэр нам гэх ойлголтыг ярих нь өрөөсгөл. Тус хуулийг боловсруулах ажлын хэсэг 2021 онд байгуулагдсан ч одоо хүртэл хуулиа өргөн бариагүй л байна.  
https://itoim.mn/a/2023/02/05/politic/cgi
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Чингэлтэйчүүдийн итгэлийг хөсөрдүүлж, эв эвдэгч дөрөв

Улстөрчдийн эрүүл мэндийн салбарт шургалсан луйвар буюу

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь

С.Эрдэнэгүй АН-д л ирэх сонгуульд боломж байна

Ж.Бат-Эрдэнэ: Таксины жолооч хийж үзлээ. Иргэд ерөөсөө л

Сэтгэгдэл бичих