» » МОНГОЛЧУУДЫН ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛД СУРАЛЦАХУЙ

МОНГОЛЧУУДЫН ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛД СУРАЛЦАХУЙ


-Түүхийн ухааны доктор (Ph,D) судлаач Ц.Минжинтэй ярилцахаас өмнө түүний хийж бүтээсэн зүйлийн нэгээхэн хэсгээс дурдвал...

Түүхийн хүрээлэнд ажиллаж байхдаа эрдэмтэн нөхдийн хамт Монгол бахархлын өдөртэй болох санааг анх санаачилсан. Мөн “Их засаг”судалгааны бүтээл нь 2009 онд Шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2012 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртэж байсан. Хэнтй аймгийн Баян-Адрага сумын нутагт “Монгол хатдын өргөө” цогцолборын түүхэн үндэслэлийг бичсэн, Монгол охидын гэр сургалт, шавь сургалтад Монгол түүх, Монгол ухааныг өвлүүлэхэд хичээнгүйлэн зүтгэсэнгээд дурдах зүйл олонтой хүн юм.



Нэг. " Үр хүүхдээ ирээдүйтэй, тусгаар тогносон улсын иргэн байлгах тэр хүчин зүйлийг хангаж өгөх ёстой "

- Их засаг хуулийг нэг үгээр тодорхойлж хэлбэл?

- “Их засаг бол Зарлиг, зарга, ёсны нэгдэл байсан юм. Өөрөөр хэлбэл Их засаг бол өнөөдрийн ойлгодог хууль биш. Зарлиг нь өнөөгийн хууль болон хуульчилсан акт, зарга нь шүүхийн президент буюу шүүхийн жишиг, ёс нь зан заншлын буюу хэв хууль гэж ойлгож болно. Их засаг бүтээлийн амин сүнс нь “Их засаг бол зарлиг, зарга, ёсны нэгдэл юм” гэсэн ганц өгүүлбэрт шингэж болох юм. Үүнийг л судалгаагаар нотолсон явдал бол миний бүтээлийн үнэ цэнэ.

- Одоогоос 800 жилийн өмнө бид нэг л хуулиар ямар ч асуудлыг шийдэж чаддаг байсан гэтэл өнөөдөр олон хууль байгаад ч шийдэж чадахгүй үе байх юм?

-Монголын эзэнт гүрэн Их засаг хэмээх нэг л хуультай байсан хэрнээ улс гүрнээ захираад авч явж чадаж байсан. Их засагийн нэг гайхамшиг нь хүмүүсийн ахуйг хөнддөггүй. Эзлэгдсэн улсдаа эрхзүйн дээд хүчин чадалтай үйлчилж байсан. Эрэмбээрээ хамгийн дээд хууль зүйн хүчин чадалтай оройн дээд нь байсан. Бүх нийгэмд сайн зүйлүүдээс гадна хулгай худал, дээрэм, гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байдаг. Гэр бүл болох, өв залгамжлах, залгамжлуулах, газар хуваарилах гэх мэт асуудлыг эрт дээр үеэс хаадын зарлигаар шийдэж ирсэн. Одоо ч бид хууль цаазаар шийдэж байна. Хүмүүс гайхдаг юм. Яагаад “Их засаг” хууль байхад бид дэг журамтай, нэгдмэл хүчтэй байв. Одоо яагаад 300-400 хуультай болчихоод эвсч чадахгүй байна, хуулийн хүч чадал яагаад сул дорой байгаа юм бэ. Үүний учир шалтгааныг олчих юм бол бид “Их засаг”-ийн үе шиг, Их Монгол Улсын үеийн нэгдмэл зохион байгуулалтад орно гэж ярьдаг. Судалгаандаа үндэслэж юу хэлэх вэ гэхээр, нийгмийн амьдралын гүнд орж, нарийнийг зохицуулах бүрт, өөрөөр хэлбэл хүний амьдралын гүнд нэвтэрч хууль цааз зохиох бүрт түүнийг зөрчих зөрчил ихэсдэг. Тэгвэл, тэр олон овог аймгийн харь хэлтэй янз бүрийн улсын хууль цаазыг ганцхан хуулиар зохицуулж гэр бүлийнх нь асуудлыг ч шийдэж л байдаг, эрүү, гэмт хэргийн асуудлыг ч шийдэж л байдаг. Яагаад тэгж чадаж байна гэхээр төрт ёс гэдэг зүйлийгухамсарт суулгаж чадсанд оршино. Өөрөөр хэлбэл хүний амьдралын, эрх, эрх чөлөөний ерөнхий зарчмыг зааж өгсөн учраас тэнд хүн болгон өөр, өөрийн ёс заншил, дэг жаяг, сургаальтай. Гэтэл өнөөдөр манай нийгэмд хамгийн их тохиолдож байгаа гэр бүл салалт, өв өвлөх гэх юм уу эдгээр асуудлаас харахад хүмүүсийн амьдралын нарийн руу чиглэж, эвлэрүүлэх нь зургаан сар гэх мэт хугацааг нь зааж, нарийвчлах тусам хууль зөрчигдөх нь ихэсдэг юм шиг. Төр байж хууль баталдаг, хууль байж төр бэхэждэг. Хуулийн мөн чанараас шалтгаалж тухайн төр ямар вэ гэдгийг харах боломжтой. Одоогийн амьдралд алхам бүр хуулиар маш нарийн зохицуулагдаж байна. Яагаад гэвэл, хүмүүс маш их маргаж, мэтгэлцдэг болсон. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдаж байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийх вэ. Ямар төр, ямар хүмүүс удирдаж байгаагаас шалтгаалж байна. Түүнээс XIII зууны үеийн “Их засаг “ хуулийг өнөөдрийн нийгэмд авчирч бүгдийг цаазлах юм уу, жанчиж, хорьдог цаазаар авах боломжгүй шүү дээ. Энэ уламжлал биш. Харин “Их засаг”-ын мөн чанарыг ойлгож, төрт ёсыг ядаж л төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүст ойлгуулах, хэвшүүлэх хэрэгтэй юм. Хамгийн гол нь ямар төр байх нь хуулиас шалтгаалдаг.

-“Их засаг”-ийг ихэд чанга хатуу байсан гэж хүмүүс ойлгодог. Та дээрх сэдэвтэй холбоотой хуулийн агуулгаас ярьж өгөөч?

- Хууль гэдэг тухайн нийгмийнхээ толь байхаас гадна тухайн төрийн бодлого байдаг. Иймд Их засагаар дамжуулан Их Монгол улсын бодлогыг харж, тухайн нийгмийн тольдож болно. Дээрх яриатай холбож ярия. Голын эхэнд сүү цагаан идээ хийж болохгүй, хэрэв булингартуулбал хатуу шийтгэл оногдуулах ялтай байж. Монгол хүн одоо цаг шиг голын усанд хирээ, машинаа угаадаггүй байлаа. Энэ чинь оршихуйг хамгаалж буй хэлбэр юм. Нөгөө санаа нь голын усанд яр шархтай хүн биеэ угаасны дараа голын загас жараахай өвчилж, тэр загасыг шувуу идэж, шувууг идсэн чоно, нохой өвчлөх зэргээр бүхий л зүйл хоорондоо нарийн учир зохилдлоготой. Голын усанд оруулсан нэг л бохироор дамжин хорвоо ертөнц тэр чигтээ бохирдож болно гэсэн санаа юм. Амийг оршоодог ганц зүйл бол ус. Гол горхийг ингэж засаг хуулиараа хамгаалж ирсэн нь учиртай байх нь. Оршихуйг хайрлана гэдэг өөрөө монгол ухаан юм.

- "Их засаг"-ийн тухай олдсон баримт, нотлогоо хэр байдаг юм бол?

- Зарим судлаач “Их засаг”-ийн бодитой эх сурвалж байхгүй учраас бий гэдэг нь нотлогдохгүй, ийм хууль ч байхгүй гэж хэлдэг. Гэхдээ Монголын түүхч, судлаачдаас “Их засаг” хуулийг үгүйсгэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн хүн одоогоор алга. Нөгөөтэйгүүр, “Их засаг”хэдийгээр бодит эх нь олдоогүй ч Их Монгол Улс хуультай байсан гэсэн сурвалжийн мэдээ байдаг. Тэдгээр сурвалжуудаас би хамгийн түрүүнд “Монголын нууц товчоон”- г хэлнэ. Түүнд Их Монгол улс байгуулагдаж их заргачийг Шихихутугаар томилсон тухай, тэрээр “Хөх дэвтэр”-т бичиглэсэн болон Чингис хааны зарлигуудын тухай бичигдсэн байгаа. Ганц энэ сурвалж гэхэд Монгол Улс хуультай байжээ гэдгийг хамгийн тод нотлох баримт юм. Засаг гэдэг үг бичигдсэн түүхэн сурвалжаас өөр юуг нэрлэх вэ гэвэл, Гүег хаанаас Ромын папад илгээсэн захидал байна. Ватиканы номын санд уг эх нь хадгалагдаж Монголын түүхийн музейд хуулбар хэлбэрээр нь авчирсан захидалд “...засаг ба билгийг сонсгоно” гэж бий. Энэ бүхнийг юугаар нэмж тодруулж болох вэ гэвэл, Араб, Персийн түүхчдийн эх сурвалж, тухайлбал Рашид Ад Дины “Сударын чуулган”, Жувейнигийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” болон аяллын маш олон тэмдэглэл байна. Түүнд “Их засаг” нэрээрээ мөн уг нэрээр байхгүй ч монголчууд хуультай байсан, хууль цааз нь хатуу байсан, монголчууд сахилга дэг журамтай байсан, хулгай дээрэм гардаггүй байсан гэх мэтээр тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр “А” байхгүй гэдэг нь байхгүй гэдгийг нотлох юм бол “А” байна гэдгийг нотолж буй бөгөөд “А” -г“Б”-ээр тодруулах бүрэн боломжтой буюу үгүйсгэлийн үгүйсгэлийнхуулиар нотлогдоно гэсэн байр суурийг би судалгаандаа баримталж байна. Ер нь “Их засаг”-ийн судалгаа зөвхөн дан ганц нэг шинжлэх ухааны судалгаа гэхээс илүүтэй хавсарсан шинжлэх ухааны үүднээс судалж байж цогц судалгаа болох боломжтой.

- “Их засаг”-ийг ер нь хэн зохиосон юм бол энэ талаар эх сурвалж байдаг уу?

- “Их засаг”-ыг тогтоож байсан хэд хэдэнхэлбэр байна. ҮүндИх хуралдай,эзэн хаанызарлиг,Шихитугуг ноёныЧингис хаантайэетэж ёслосон хэм хэмээнүүд гэжхэлж болно. Үүнээс хойшИх Монголулсынэзэн хаадуудыннэмж баяжуулсан хэм хэмжээ,Цагадай ханытогтоосон “Бага засаг” гэх мэтолонэх суралжуудыгнэрлэж болно.Түүнээсбиш ганцханзохиогчтой хууль бишюм.

- Тэмүүжин- Чингис хааны талаар их олон кино байдаг харин "Их засаг" хуулийн талаар кино хийгээсэй гэж боддог юм. Та энэ тал дээр ямар бодолтой байна?

- Данганц“Их засаг”-ийнтухайкино хийхээсилүүтэй Монголынтөртёснытухай кино хийвэл илүү өргөн дэлгэр агуулгатай төдийгүйихээхэнач холбогдолтой болох юм.Гэхдээ Их засагсудладаг судлаачийн хувьдэнэ тухай кинохийвэлчадах чинээгээрээ л өөрийноюун ухаанаа дайчлах болно.

-Та XIII зууны Монголын түүхийг нарийвчлан судалж, “Их засаг”-ийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан байх аа?

-Тиймээ. Энэ сэдэв зөвхөн докторын диссертацийнсэдэв бишхарин бүхий л амьдралын минь туршид дагалдаж явахсэдэв юм. Ер нь Түүх гэдэг тийм байжээ, ийм үйл явдал болоод өнгөрчээ гэх зэргээр аливаа үйл явдлыг өнгөрсөн цаг дээр өгүүлдэг. Харин миний бие залуустаа түүхийг уншиж мэдэхээс гадна дүн шинжилгээ хийж байгаасай гэж хүсдэг. Түүхийг ажил, амьдралтайгаа холбож ойлгодог байгаасай гэж боддог. Тухайлбал, Буур хээрийн байлдаан. Тэмүүжин Гурван Мэргэдэд булаалгасан эхнэр Бөртэ-Үжинг Тоорил хан, Жамухтай нэгдэн эргүүлж авсан үйл явдал шүү дээ. Болзсон болзоондоо үл хоцрохын тухайд Жамух хэлдэг. Болзсон болзооноосоо гурав хоног хоцорлоо, бид бороотой байсан ч болзооноосоо үл хоцорьё, хуртай байсан ч хугацаанаасаа үл хоцрох ам тангарагтай шүү дээ гэдэг. Энэ нь Монгол хүний “За” андгай бат байдаг тухай өгүүлж буй хэрэг юм. Амлалт гэдэг төрийн өндөр дээд ёс юм. За бол за байх ухагдахуун нь эр хүн болгоны мөрдөж явах ёс. Хүний, төрийн, тэнгэрийн ёс гэдэг өөрөө эрэмбэтэй зүйл. Одоо цагт “за” гэдэг үгийг хүн бүр хэлдэг болж. “За” найз нь тэгж байгаад уулзна, “за” бүтээж өгнө гэх мэтээр өргөн ашиглана. Гэтэл энэ бүхэнд “за” гэх утгын цаадах том андгай үгүй болчихжээ. Тиймээс би шавь нартаа, “Хүнд хийж чадах зүйлээ л амла. Харин амалсан зүйлээ заавал биелүүлж бай”, “За” гэсэн л бол заавал биелүүл гэж захьдаг. Эр хүний хамгийн эхний зам бол “за” андгай буюу амалсандаа хүрэх явдал. Ялангуяа Монгол эрчүүдийн хувьд энэ үг үнэ цэнэтэй байх ёстой. Тэмүжин Жамухтай гурвантаа анд барилдсан. Яагаад Боорчи, Мухулай, өөрийг нь харвасан Зэвтэй анд болоогүй юм бол.

Жамухтай шагай, сум, бүсээ солилцон анд бололцож, “амь аминдаа ач бол явья” гэж хэлдэг. Аминд тулсан тулаанд би чамд тусална гэсэн санаа шүү дээ. Тэгвэл орчин цагт авч үзье. Хэрвээ танай улсад цэрэг оруулах юм бол манай улс дэмжнэ гэсэн цэргийн холбоотон улсын гэрээний утга. Түүнээс дотоод асуудалд нь оролцох үйл биш юм. Энэ бүхнээс харахад эртнээс улбаатай “за” андгай нь асар өндөр соёл, асар өндөр үнэ цэнэ бүхий харилцаа байжээ. Далан Балжудад болсон тулаанд дайсныг дарах цагт олзонд бүү саатагтун, дайсан нэгэнт дарагдвал олзыг хуваалдаж амжна. Хэрэв биднийг ухарахад хүрвэл анх довтолсон байрандаа эргэж ир, эргэж ирээгүй нэгнийг алсугай гэсэн байдаг. Энэ нь өөрийнхөө иргэнийг өмгөөлж хамгаална, олзонд эс шунах, үндсэн зорилго болох дайснаа дарчих юм бол олзоо хуваалдаж амжна гэсэн санаа шүү дээ. Үнэхээр үндсэн гол зорилго бол дайснаа дарах явдал. Одоо цагт хөрвүүлбэл олзоо булаалдах гэж шунахайрах хэрэггүй эхлээд дайснаа дар, зорилгодоо хүр. Мөн энэ тулаанд “Хэрвээ ухарахад хүрвэл анх довтолсон газраа буцаж ир” гэсэн байдаг. Энэ нь анх байсан байрнаасаа ялагдсан ч бүү хойш ухар буюу аливаа зүйл зориглон хийвээс үргэлж анх байсан байрнаасаа урагшаа бай л гэсэн санаа шүү дээ.

Хоёр. "Нэгд миний амь, хоёрт үр хүүхдийн амь, гуравт хамгийн их хайрлалтай нь оршихуйн амь гэдгийг эзэн Чингис хаан ийнхүү эрэмбэлэн тунхаглажээ”


- Чингис хаан дайны үед хатуу чанга байдаг ч тайван цагт их зөөлөн хүн байсантухай түүхэн ном зохиолд бичигдсэн байдаг. Та эзэн хааны тухай бодлоо хуваалвал?

- Чингис хаан Монгол хүний амийг маш өндөрт дээдэлдэг байсан. Тиймээс Чингис хаан “Хамгаас хайрлалтай нь халуун амь, амь аминаас илүү хайрлалтай нь үр хүүхдийн амь, үр хүүхдийн амьнгаасилүү хайрлалтай нь оршихуйн амь” гэж захисан байдаг. Эцэг хүн, эр хүн өөрийн аминаас илүүтэй үр хүүхдийнхээ ирээдүйг нь боддог. Түүнээс эцэг хүн үүргээ биелүүлж байна гээд хүүхэддээ хоёр өрөө байр, нэг машин үлдээхийг хэлэхгүй. Үр хүүхдээ ирээдүйтэй, тусгаар тогносон улсын иргэн байлгах тэр хүчин зүйлийг хангаж өгөх ёстой. Үр хүүхдүүдийн аминаас илүүтэй нь оршихуйн амь буюу нутаг ус, эх орон, эх дэлхийг бүхэлд нь багтааж хэлсэн байдаг. Нэгд миний амь, хоёрт үр хүүхдийн амь, гуравт хамгийн их хайрлалтай нь оршихуйн амь гэдгийг эзэн Чингис хаан ийнхүү эрэмбэлэн тунхаглажээ. Чингис хаан хүний амийг хөнөөхөд хүртэл хүндэтгэх шалтгаан хэрэгтэй гэдэг байсан. Хүний амийг нэг гэмээр шийддэггүй гурван гэмийг нь сануулан байж шийтгэдэг. Өглөг хишигийг хүртэл гурван удаа хүртээдэг байх жишээтэй. Гурван удаагийн гэмийг өршөөдөг байв. Чингис хаан “сэтгэлийг нь дагуулбал бие нь хаа одох бэ” гэж хэлсэнчлэн сургааль үгэнд “Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл сэтгэл мунхарвал бие даруй доройтно” гэдэг. Эзэн хааны тухай олон талаас ярьж болох ч энэ удаад ганцхан “Монгол хүний амь, оршихуйн амь”ямар үнэ цэнэтэй болох тухайд л хэлсэнганц өгүүлбэрийгтайлбарлахын төдийд лийм байна.

- Монгол улс маань хил нь амгалан ч аль хэдийн нутаг дэвсгэрийнхээ хэдэн хувийг харийханд алдчихсан нь эмгэнэл юм. Түүхэнд ийм тохиолдол болж байсан болов уу. Жишээ нь "Их засаг" хуулинд энэ талаар юу гэж заасан байсан юм бол ямар нэг тэмдэглэл байдаг уу?

-Монгол Улсын хилийг Монгол хүн хамгаалж зогсно. Үүнтэй агаар нэгэн Монголын үнэт зүйлийг монголчууд л хамгаална. Хилчид ирээдүйгээ, оршихуйгаа хамгаалж байна. Гэтэл Үндсэн хууль, Уул уурхайн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар нь дамжин манай улсын газар нутгийн бараг 30 орчим хувийг лицензээр харийхан эзэмшиж байна. Хил амгалан тайван байна гэж суутал бас үгүй юм. Монголын хил амар амгалан, дайсан буу бариад орж ирсэн үү гэвэл үгүй. Харин хуулийн аргаар буюу харийнхан таван давхар хууль эрх зүйн хамгаалалттай орж ирж байна. Одоо бид Монгол улсынхаа хувь заяаг хамгаалах хэрэгтэй болжээ. Хүн сохор байна гэдэг хэцүү л дээ гэхдээ хараатай байж харахгүй байна гэдэг бол эмэгнэл юм. Иймд Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул байгааг харчихаад харахгүй мэт байгаа нь л Монгол улсын эмэгнэл юм. Бид харагдах аюулаас сэргийлж чаднаа. Харин харагдахгүй боловч систем ажиллаж байгаа харь улсын зөөлөн хүчний бодлогын өмнө хүчин мөхөстөж байна. Харь төрийн зөөлөн хүчний бодлогын тухай ярих юм бол олон салбарыг хамруулан ярьж болно. Иймд түүхтэй холбоотой нэг л жишээг дурдая. Улсыг нь устгая гэвэл хүнийг нь устга, хүнийг нь устгая гэвэл ахуйг нь устга, ахуйг нь устгая гэвэл оюуныг нь устга, оюуныг нь устгая гэвэл түүхийг нь устга. Таван үе шат байгаа биз дээ. Улсыг нь устгахын тулд өнөөдөр түүхийг нь өөрчилж байна гэж хэн ч мэдэхгүй. Тэгэхээр яагаад түүх чухал вэ гэдэг нь эндээс харагдна. Бид хаана ч түүхээ л ярина. Бид хүчирхэг Америкаас түүхээрээ ялгарна. Харин та бид хоёр нэгнийгээ танихгүй ч бидний түүх нэг.

-Таньтай түүх ярихад сайхан байна. Гэтэл одооны хүүхэд залуус утаснаас уяатай байгаагаа соёл гээд бодоод байх шиг байна. Ийм хүмүүс хэзээ улсынхаа төлөө санаа зовдог болох бол. Энэ их харамсал шүү?

- Гадны соёл, боловсрол нэвтрэх тусам тухайн улсын хүүхдийн тархи угаалт гэдэг зүйлд л автаад байна. Манай улсад Кембриж, Оксфордын боловсролын системийн тухай ярьж түүнийгээ ерөнхий боловсрол, их сургуулийн сургалтын системд нэвтрүүлж байна. Ерөнхий боловсролын Хятад, Орос, Америк, Түрк гэх мэт гадны олон сургууль олширч байгаа бөгөөд тэд бүгд дотуур байртай. Монгол хүүхдүүд сургуулийн дотуур байранд байрлан суралцах нь эцэг эхийн хайр төдийгүй хараа хяналт, Монгол ахуйгаасаа улам бүр л холдож байгаад эмзэглэдэг. Бид Монгол нутгаа, Монгол хүнээ, Монгол ухаанаа, Монгол өвөө, Монгол соёлоо, Монгол түүхээ, Монгол уламжлалаа буюу Монгол гэх тотодголтой юм бүхнээ өөртөө, үр хүүхэддээ шингээн авч өвлүүлэн уламжлаасай гэж хүсэж байна. Жишээ нь: Монголын залуусын нийтлэг дүр зургийг харья. 25 настай залуу байр, машины зээлтэй, эхнэр хүүхэдтэй. Эхнэрээ мөр бүтэн явуулж, хүүхдээ тэжээх юмсан гэж тэр залуу бодно. Ахуйдаа баригдаад тэднийхээ төлөө л ажил хийж, мөнгө олох гэж чармайна. Ахуйдаа ингэж уягдахаар аль заваараа улсынхаа хувь заяаг бодох билээ. Хэн Монголын мөн чанарын тухай ярих вэ дээ. Хэн өв соёлоо тээх юм бэ. Гэтэл өвөг дээдэс минь малынхаа хойноос явах зууртаа хорвоог бяслагачихдаг байж. Хөдөөний малчин буурал улс төр, дэлхий дахин, байгаль ертөнц гээд бүхий л сэдвээр хот хүрээнийхнээс илүү юу гэхээс дутуу ярихгүй.

Гурав. " Манай аав, “Залуу байхад хүн эрдэм мэдлэг авах гэж зовдог юм. Өтөлсөн хойноо харин өгөх гэж зовдог” гэж хэлсний учрыг одоо л би ойлгож байна "


- Та “Монгол” гэдэг үгийг их л тодотгож ярьж байна. Энэ бүхэнтаны багш гэсэн мэрэгжилтэй холбоотой юу эсвэл Таны судалгаатай илүү холбоотой байна уу. Та Шихихутуг Их сургуулиас багшлах гараагаа эхэлж ХСИС, Сити Их сургууль зэрэг олоних сургуульд хичээл заасан.Хичээлийнхээ үр дүнгийн талаар яриач?

-Би Шихихутуг Их сургуулийг дээд сургууль байхаас нь эхлүүлээд нэгдүгээркурсын оюутнуудадТөр эрх зүйн түүх хичээлийг заадаг байсан. Ситиих сургуульд ч гэсэн түүх болонхуулийнхичээл, ХСИС- д түүх болонсудалгааны арга зүйнхичээл зааж байсан.Хамгийн сүүлд багшилсан ХСИС-д багшилсан минь миний хууль сахиулах таван байгууллагын бие бүрэлдэхүүнд хичээл заасан анхны хувь тохиол байлаа. ХСИС минь одоо ДХИС болсон бөгөөд Хууль сахиулахихсургуулийн Удирдлагын академид багшилж 8011 дүгээрангийн багш болсон явдал миний амьдралд олон шинэ хуудсыг нээж өгсөн юм. Багш хүний бахархал шавь нар, багшийн эрдэм шавиас ч гэдэг тиймдээ ч багшийг мандуулдаг нь шавь нар л байдаг юм. Миний шавь нар очсон газарболгондоо шилдэг, манлайлагч нь болжцол нэмж,шагнал авч байгаа зэрэг баяртай мэдээлэл сонсох бүртээ багш болсондоо баярлажсуудаг. Оны өмнө Дорнод аймагт ажиллаж буй шавь нарынхаа урилгаар лекц уншсан бол он гарсаар Зүүн хараагийн цагдаадын бие бүрэлдэхүүн мөн Төв аймаг Налайхын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнд, хамгийн сүүлд Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн хилчдэд лекц уншсан. Энэ лекц минь “Монголчуудын үнэ цэнэ ба алсын хараа” гэсэн сэдэвтэй бөгөөд миний олон жилийн судалгааны үр дүн байсан. Тухайлбал Түүхийн хүрээлэнд арваад жил ажиллахдаа Чингис хааны намтар, Их засаг хууль, Монголын эзэнт гүрэн, Их Монгол Улсын түүхийн судалгаа, ХСИС, ҮАБЗ, Стратеги судалгааны хүрээлэнд ажиллахдаа Монгол улсын аюулгүй байдлын судалгааны үр дүнгүүдийг нэгтгэсэн их сангаас олон түмэн тэр дундаа Монгол залуустаа хүргэх гэсэн оюун бодлын минь хэлхээс байсан юм. Манай аав, “Залуу байхад хүн эрдэм мэдлэг авах гэж зовдог юм. Өтөлсөн хойноо харин өгөх гэж зовдог” гэж хэлсний учрыг одоо л би ойлгож байна. Аав минь бурхан болсноос хойш хэлсэн үг бүрийнх нь үнэ цэнэ миний амьдралын замыг гэрэлтүүлж байна. Тиймээс ч би шавь нартаа өгөх гэж зүтгэж явна даа. Харамсалтай шавь нартаа өнөөдөр хэлээд өгсөн зүйлээ маргааш асуухад тогтоосон зүйл байдаггүй ч ажил дээр гараад ирэхдээ өөрийнх нь хандлага ихээхэн өөрчлөгдсөн байнагэдгийгээ мэдэрч, хийсэнажил,гаргасаншийдвэрийнхээ тухай ярьж суухад ньшавь нартаахэлсэн үг минь амьдаралд нь хэрэг болждээ гэж боддог. Монгол хүн авахаасаа өгөх нь илүү буян гэж ярьдаг. Бусдад мөнгө авч өгөхөөсөө илүүтэй хүний амьдралд хоол болох таван үг хэлэх нь үнэ цэнэтэй юм гэж хардаг. Надаас үг сонссон хэн ч бай буцаагаад цааш түгээх юмсан гэхэд нь би маш их баярладаг. Бид угаас эцэг өвгөдийнхөө өв соёлыг чадлынхаа хэрээр түгээх юмсан гэдэг энэ үнэ цэнэ дээр Монгол ухаан тогтож байна.

- Таны аав "Цэргийн хүү" УСК-ны зохиолч, "Тэмүжин-Чингис хааны намтар" ном бичсэн төдийгүй "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийг орчуулж Монголын ард түмний оюуны мэлмийг гийгүүлсэн хүн. Аав тань таныг багаас тань ном бариулаад хажуудаа суулгачихдаг байсан гэсэн. Аавын талаар сайхан дурсамж хуучлаач?

- Миний аав “Тэмүжин-Чингис хааны намтар” гэх гурван боть ном бичсэн хүн. Энэ номыг уншсан хүн түүхийн тэр тусмаа Чингис хааны намтартай холбоотой олон номыг уншилгүйгээр тухайн үйл явдлын учрыг олон сурвалжийн мэдээг зэрэгцүүлэх харах боломжтой байхаар бичигдсэн. 2002 оноос хойш цаг хугацаа маш хурдан өнгөрч дээ. Одоо түүх болон археологийн шинжлэх ухаанд олон нээлт бий болж байна. Цаг хугацааны уртад шинэ археологийн олдвор, сурвалж мэдээ, материал нэмэгдсэн тул энэ бүхнийг дахин нягтлах шаардлага гарч байна даа. Өмнөх номон дээрээ бичсэн бидний оюун дүгнэлт хэр үнэн зөв байсныг сэргээж бас харна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн Чингис хааны билиг сургаалийг бодож номоо бичиж байхдаа олон үйл явдлын учир холбоос илүү тод харагдах болсон. Тухайлбал Монголчууд залуу, идэр, ахмад гурван үеийн холбоосыг маш сайн анхаарч ирснийг олж хардаг. Жишээ өгүүлье. Чингис хаан Зүчид Хунан, Хэтэй хоёрыг Цагаадайд Хөхөчосыг, Өгөөдэйд Дэгээг гэх зэргээр хүүхэд бүртээ зөвлөх тавьдаг байв. Хааны ханхүү гэдэг тэр үед хэмжээлшгүй эрх мэдэлтэй байж таарна. Гэтэл Хөхөчос чи өглөө бүр Цагаадайд авирыг нь сануулж бай гэдэг байж. Ахмад хөвгүүдийн аян дайн болоход Сүбээдэйг зөвлөхөөр томилох жишээтэй. Иймээс л бид ахмад буурлуудынхааүгийг сонсож, залуу хойч үеэ сурган дагуулах нь чухал юм.

- Таныг удам судар, нутаг усаа яриач ?

Минийаав Сүхбаатар аймгийнХалзансумын СүхбаатарынЦэрэнбалтав, миний ээж Архангай аймгийн Хайрхансумын Самандайн Баярмаа гэдэгхүмүүс байсан. Аавынминь удамд Жигжидсүрэн сайд, Геологийн яамны сайд, Их хурлын гишүүн асан Хөдөлмөрийн баатар С.Хурц гэх мэтМонгол улсын төр түшэлцсэн төрийнтүшээд байсан бол ээжийн миньудамд Архангай аймгийн Заяын гэгээний харъяат “Гүйдэг хар” гэж нэрлэдэг номын хүчтэй ээжийн минь өвөөг домогшуулан ярьдагаас гадна, нагац ах нар минь уншлага ном сайтайнутаг усандаа хүндлэгдсэнсайхан буурайнуудбайдгаас ерөөлч, магтаалчБ.Бямбажав ахдаа саяхан очиж золгочихоод ирсэндээ. Би өөрөө Чингэлтэй дүүргийн 40 мянгатадтөрж, анхны сургуулийнбэлтгэл анги миньБянзүрх дүүргийн 33 дугаар сургууль байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн45 дугаар сургуулийн 8 дугаар ангийг дүүргэж,Баянзүрхийн Гачуурт тосгонд 85 дугаар сургуульд 10 дугаар ангиа дүүргэсэн.Сэтгэлдхоногшсонолон сайхандурсамжууд минь ч Баянзүрх дүүргийнГачууртын арав жилтэйсалшгүй холбоотой байдаг.

- Танайг төрийн сүлд өршөөх болтугай гэж ерөөгөөд сүүлийн хариултыг таньд үлдээе.

- Баярлалаа. Сайхан ерөөл байна. Эртнээс монголчууд төрийн сүлд өршөө, үр хүүхдийг минь мөнх хөх тэнгэр, уул усны лус савдагууд нь өршөөг гэж залбирдаг байжээ. Төрийг ямар ёс төртэй дээдэлж байсны илэрхийлэл энэ. Монгол хүн өөрөө төр юм. Таны аюулгүй байдал Монгол Улсын аюулгүй байдал юм. Эрчүүдээ дээдэлдэггүй улс сөхөрдөг, эмэгтэйчүүдээ хамгаалдаггүй үндэстэн мөхдөг гэдэг. Монгол эр хүнийг бид дээдлэхээ байж. Чи тамхи татвал би татна, чи машин унавал би адилхан унана гэх зэргээр харилцан барьцалддаг. Зөрчлийн хууль яриад эхлэхээр гэр бүлийн асуудал улам бүр хурцдаад эхлэх жишээтэй. Жендерийг хаана ярих вэ гэдэг нь чухал. Угтаа бол тулах багана, түших хань гэдэг тэнцүү байж хөгжнө. Үндэстний эх нь эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэйчүүдээ хайрлах, хамгаалах бодлого байх ёстой. Охид ариун бол төр ариун, эмс садарлавал төр мөхнө гэдэг. Гэтэл өнөөдөрохин үр минь, бүсгүй хүний хэрхэн явах нь хамаагүй мэт. Ариун охиноос төрсөн хөвгүүн төр барина. Эрлийз хүний элгийг эмтлэх эмтэрхий чулуу олдохгүй гэдэг. Айхтар хатуу үг ч бий. Энэмэтолонолон сайханбилигсургааль үгсээ бид задлан шинжилж, өөрсдийнамьдралдаа хэрэгжүүлж, биежүүлж явах нь чухал юм даа. Таныхэлсэн ерөөл бат оршиж Монгол төрийнсүлд үргэлжид ивээж явах болтугай.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Наранбаатар: Шахмал түлшний наалдуулагч бодис хүнд ямар ч

Сэлэнгэ аймгийн Засаг дарга дэрвэгэр жиргэрүү “наймаалсан”

Месси “Алтан бөмбөг”-ийг зургаа дахь удаагаа гардлаа

Үлийн цагаан оготно устгах ажлыг хаана эхлүүлэв…

МАНЗУШРИ ХИЙДИЙГ ЖИЛД 1.3 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ АЯЛАЛ

Богд хааны тухай түүхэн үзэсгэлэнг дэлгэнэ

Сэтгэгдэл бичих