» » Санхүүгийн сахилга батаа сахиж чадвал Монгол Улс 14 орчим тэрбум ам долларын өрөө төвөггүй төлж чадна

Санхүүгийн сахилга батаа сахиж чадвал Монгол Улс 14 орчим тэрбум ам долларын өрөө төвөггүй төлж чадна

Дэлхийн банкнаас Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Монголын санхүүгийн зах зээлийн талаар ямар таамаг дэвшүүлж, бүс нутгийн эдийн засгийн энэхүү тогтвортой өсөлтөд тулгарч буй бэрхшээл сорилтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтаас хамаарч эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв өөдрөг байх төлөвтэйг дуулгалаа. Гэвч улс төрийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэл, банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн хэрэгжилт удаашрах эрсдэл болон мөнгө угаахтай холбоотой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэг
жүүлэх зэрэг асуудалд сайтар анхаарахыг Дэлхийн банкнаас зөвлөж байна.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр байх бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвтэй байна. Камбожийн хувьд өсөлт 2018 оныхоос гадаад эрэлт төсөөлж байснаас саарах төлөвтэй байгаа ч боломжийн өндөр түвшинд хэвээр байх болно. 
Сонгуулийн өмнөх жилийн төсвийг улс төрөөс хараат бус байлгахын тулд төсвийн бодлогын сахилга батаа өнгөрсөн онтой ижил хэмжээнд байлгах ёстойг ч зөвлөв. Хэрэв ингэж чадвал Монгол Улс 14 орчим тэрбум ам долларын өрийг төвөггүй төлөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийн банкны систем эзэлдэг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, эргэлт нь сайжирсан ч ДНБ-ий дөнгөж 8 хувийг эзэлж байгаа аж. Энэ нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур хэвээр үзүүлэлт юм.
“Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөв бүхэлдээ эерэг байх төсөөлөлтэй байгаа ч 2018 онд нэлээд хүчтэйгээр мэдрэгдэж эхэлсэн эрсдлүүд тус бүс нутагт хэвээр байгаа бөгөөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.



Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт улам удаашрах, БНХАУ-ын өсөлт төсөөлснөөс илүүгээр удаашрах магадлал, худалдааны маргаан шийдэгдэхгүй байх зэрэг нь тодорхой бус  байдал үргэлжлэх гол шалтгаанууд болж байгааг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Ахлах эдийн засагч Андрю Мэйсон онцолсон бөгөөд “Тулгарч буй бэрхшээл сорилтуудыг аль болох идэвхтэй удирдах шаардлагатай байна” хэмээн онцлов.
2013 оны Монголын аж, ахуй нэгжүүдийн судалгаанаас үзэхэд асуулгад оролцсон аж, ахуй нэгжүүдийн 31.7 хувь санхүүжилтийн асуудал тэдгээрийн бизнесийн хамгийн гол хүндрэл болж байна гэв. Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Монголын банкуудын хүү харьцангуй өндөр байгаа ч банкуудын зээлийн чанар сүүлийн жилүүдэд нэлээд муудаад байна гэлээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Дамба-Очир гишүүн Санхүүгийн ямар хуулийн төсөл санаачлав…

Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр

Бинзений үнэ хэзээ буух вэ

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд

Сэтгэгдэл бичих