» » Та бид хүүхэддээ бэлэг нэртэй 400-500 грамм сахар өгч байдаг

Та бид хүүхэддээ бэлэг нэртэй 400-500 грамм сахар өгч байдаг

Жил бүрийн хүүхдийн баяр болон шинэ жилээр хүүхдүүдэд зориулсан бэлэг гэж 700 мянга гаруй бэлэг худалдаалагддаг гэсэн тооцоо судалгаа байдаг юм байна. Өөрөөр хэлбэл худалдаачид баярын энэ үеийг далимдуулж хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, мөн урд, хойд хөршөөс хаяг шошгоны зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгааг албаныхан анхааруулж байна. Ялангуяа чихэр, гурилан бүтээгдэхүүний хадгалах горим болон хугацааг сайтар харж авахыг сануулж буй бөгөөд гоёмсог ууттай бэлгэнд хоол биш хор байх магадлалтай.
ЭМЯ -с хүүхдийн баярын бэлэгний сахарын дундаж хэмжээг тооцоолж үзэхэд 6-7 ширхэг амттантай нэг уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ 412 грамм гарсан байгаа нь үнэхээр аймшигтай тоо. Иймд хамгийн хайртай үрсдээ хор битгий авч өгөөрэй гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
-СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГАЗРААС БЭЛЭГ АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА-
Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, Стандартын хяналтын улсын байцаагчид хүүхдийн баярын бэлгэнд орж болохуйц бүх төрлийн чихэр, чипс, ундаа, шоколаданд хяналт шалгалт хийжээ. Ингэхэд ихэвчлэн жижиг дэлгүүр, мухлагуудад зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг хадгалах хугацаа дууссан зөрчил илэрсэн бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, чавга, хатаасан жимсүүд түргэн үйлчилгээний цэгүүдээр борлуулагдаж байгааг хэлсэн юм.
ТҮЦ нь өөрөө стандарт хангасан үйлчилгээний цэг биш юм. Тиймээс иргэдийг бэлэг авахдаа ТҮЦ-ээс биш, стандартын шаардлага хангасан орчноос, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, гарал үүсэл, хаяг шошгыг харж шалгаж авахыг зөвлөж байна. Мөн боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн шалгах хэрэгтэйг сануулав.
-ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ БЭЛГИЙГ НЭГ БҮРЧЛЭН ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЖЭЭ-
Мэдээж байнгын сэрэмжлүүлэг, мэргэжлийн байгууллагуудын анхааруулгын үр дүнд сүүлийн үед албан байгууллагууд болон аав ээж нар үр хүүхдийнхээ бэлгийг сонгохдоо нухацтай ханддаг болжээ. Өөрөөр хэлбэл боож багласан “хор”-ыг нүдээ аниад шууд худалдан авдаг байдал эрс багассан бөгөөд хүүхдээ хөгжүүлэх тоглоом, ном сэлт ихээр авдаг болсон гэдгийг худалдаа, үйлчилгээний газруудын ажилчид хэлж байна.
Тийм ч учраас иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж иргэдийг өөрсдөө бэлгээ цуглуулаад бэлэг боолгож авах боломж олгож байгаа гэх сайхан мэдээ дуулгая. Та бүхэн энэ баярын өдрөөр хүүхэдтэйгээ ярилцаж, ямар зүйл авахыг хүсэж байгааг нь асуугаад үзэхэд буруудах зүйлгүй ээ. Уут дүүрэн амттанг орлуулах олон зүйл бий. Жишээлбэл хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, сонирхлыг нь татах буддаг ном аль эсхүл үлгэрийн ном ч байж болно шүү дээ.Багачуудад өгөх бэлэгний сонголтыг томчууд бид нар хийдэг. Бэлэг өгөхдөө хүүхдийн эрүүл мэндийг сайтар бодож, хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэж хэвшье.

-ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД-
Мэргэжлийн хяналтын албанаас дараах төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч, үр хүүхэддээ бэлэглэхгүй байхыг анхааруулж байна.
-Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн хүнсний бүх төрлийн жүүс.
-Амталсан төмс буюу чипс
-Хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа
-Түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг
-Чихэр, мөхөөлдөс, шоколад гэх мэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүд
-Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
-Өөхөн томоор хайрсан хуурсан броорцог, гурилан бүтээгдэхүүн
-БҮТЭЭГДЭХҮҮН АВАХДАА ДАРААХ БАЙДЛААР ШАЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ-
Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;
Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;
ХЭРЭВ: Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн/
Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
Үнэр – /эвгүй үнэр байвал/
Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;
Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Даавууны өөдсөөр гоёмсог цамц урлажээ

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг

6000 ГАРУЙ ШИЛ АРХИ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

ХҮНИЙ УУШГИЙГ “ИДДЭГ” ХӨРСНИЙ ХИЙГ ХЭМЖҮҮЛЭЭРЭЙ

Хүүхдийн хичээлийн цүнхийг хэрхэн сонгох вэ?

Сэтгэгдэл бичих