» » Түгжрэл бууруулах төсвөөс 8.3 тэрбум төгрөг “завшсан” Ч.Батзориг УИХ-ын сонгуулиар багш Б.Энхбаяртаа 218 сая төгрөг хандивлажээ

Түгжрэл бууруулах төсвөөс 8.3 тэрбум төгрөг “завшсан” Ч.Батзориг УИХ-ын сонгуулиар багш Б.Энхбаяртаа 218 сая төгрөг хандивлажээ


   Хотын дарга Х.Нямбаатарын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Ч.Батзориг Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа бэр дүү Г.Жаргалынхаа компаниар 8.3 сая төгрөгийн тендер “завшсан” ноцтой баримтыг бид өчигдрийн дугаартаа дэлгэсэн.  
Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай  Тэгвэл энэ удаад Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөх Ч.Батзориг өнгөрөгч УИХ-ын сонгуулиар багш Б.Энхбаярынхаа сонгуулийн менежерээр ажиллаж, сонгуулийн санхүүжилтэд нь хамаатнуудынхаа нэрийг ашиглан 218 сая төгрөг хандивласан ноцтой баримтыг дэлгэж байна. 

     УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг Түгжрэлийн сайд байх үед Ч.Батзориг Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлаар гар, ганзага нийлэн ажиллаж байсны цаад шалтгаан нь Ч.Батзориг Ж.Сүхбаатарын шавь байсныг өчигдрийн нийтлэлдээ бид танилцуулсан. Тэгвэл Ч.Батзориг өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын сонгуулийн менежерээр ажилласны цаад шалтгаан нь Ч.Батзориг мөн л Б.Энхбаярын шавь байжээ. Харин Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр хоёрын тухайд, гайхмаар адилхан намтартай найзууд.  
Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр Ж.Сүхбаатар 1997 онд, Б.Энхбаяр 1998 онд төгссөн. Хоёулаа 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистр хамгаалсан. 2001 онд Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр хоёр хоёулаа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн зөвлөх байсан. Гол нь, Ж.Сүхбаатар 1997-2005 онд, Б.Энхбаяр 1998-2004 онд Улаанбаатар-эрдэм дээд сургуульд эрх зүйн багш байсан буюу зургаан жил нэг өрөөнд хамт ажилласан. Тэгвэл Ч.Батзориг 2001 онд Улаанбаатар-эрдэм дээд сургуулийн эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өөрөөр бол, Ч.Батзориг нь Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр хоёрын хэн хэнийх нь шавь гэсэн үг.  
      Тиймдээ ч Ч.Батзориг өнгөрөгч УИХ-ын сонгуулиар багш Б.Энхбаярынхаа сонгуулийн менежерээр ажиллаж, хувиасаа 218 сая төгрөг хандивлаж, хариуд нь Б.Энхбаярын тойрог буюу Баянзүрх дүүргээс НИТХ-ын төлөөлөгч болохоор нэр дэвшиж яваа ажээ. 

Ч.БАТЗОРИГ БАГШ Б.ЭНХБАЯРЫНХАА СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЕСӨН ИРГЭН, ТАВАН КОМПАНИЙН НЭРЭЭР НИЙТ 218 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЖЭЭ



      Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчийн авч болохын хандивын дээд хэмжээ нь иргэн 10 сая төгрөг, аж ахуйн нэгж 30 сая төгрөг байсан. Тиймдээ ч Ч.Батзориг УИХ-ын гишүүн Б.Энхбаярт есөн иргэн, таван компанийн нэрээр нийт 218 сая төгрөг хандивласан байгаа юм.  
Задаргааг нь танилцуулъя.  
- “Эрчим” ХХК-аас 30 сая төгрөг 
“Эрчим” ХХК-ийг Ч.Батзоригийн эхнэр Х.Өлзийжаргалын төрсөн ах Х.Алтанхуяг эзэмшдэг. Сонирхуулахад, Х.Алтанхуягийн эхнэр Б.Бурмаа нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирлаар ажилладаг юм билээ.  
- “Тюлип” ХХК-аас 30 сая төгрөг 
“Тюлип” ХХК-ийг Ч.Батзоригийн эхнэр Х.Өлзийжаргалын төрсөн эгч Х.Алтанзул эзэмшдэг.  
- “Эрчимхүү” ХХК-аас 30 сая төгрөг 
“Эрчимхүү” ХХК-ийг Ч.Батзоригийн эхнэр Х.Өлзийжаргалын төрсөн ах Х.Алтанхуяг эзэмшдэг.  
- “Сорбус мед” ХХК-аас 30 сая төгрөг 
“Тюлип” ХХК-ийг Ч.Батзоригийн эхнэр Х.Өлзийжаргалын төрсөн эгч Х.Алтанзул эзэмшдэг. 
Тайлбар: Баруун гар талаас-Ч.Батзориг, эхнэр Х.Өлзийжаргал, хадам эгч Х.Алтанзул, баз Н.Энх-Амгалан, Б.Бурмаа, хадам ах Х.Алтанхуяг 
- “Грэйт вэй” ХХК-аас 30 сая төгрөг 
“Грэйт вэй” ХХК-ийг Ч.Батзоригийн төрсөн дүү Ч.Мөнхбаатар эзэмшдэг.  
- Х.Алтанхуягаас 10 сая төгрөг 
Ч.Батзоригийн эхнэр Х.Өлзийжаргалын төрсөн ах.  
- Х.Өлзийжаргалаас 10 сая төгрөг 
Ч.Батзоригийн эхнэр.  
- Х.Алтанзулаас 10 сая төгрөг 
Ч.Батзоригийн эхнэр Х.Өлзийжаргалын төрсөн эгч.  
- Ч.Мөнхбаатараас 10 сая төгрөг 
Ч.Батзоригийн төрсөн дүү.  
- Батзоригоос 8.0 сая төгрөг 
Ч.Батзориг өөрөө.  
- Н.Энх-амгалангаас 5.0 сая төгрөг 
Ч.Батзоригийн баз буюу эхнэр Х.Өлзийжаргалынх нь төрсөн эгч Х.Алтанзулын нөхөр. 
- Г.Жаргалаас 5.0 сая төгрөг 
Ч.Батзоригийн төрсөн дүү Ч.Мөнхбатын эхнэр.  
- Б.Гарьдаас 5.0 сая төгрөг 
Ч.Батзоригийн хадам эгч Х.Алтанзултай хамт ажилладаг.  
- Г.Золзаяагаас 3.0 сая төгрөг нийт 203 сая төгрөг 
Ч.Батзоригийн төрсөн дүү Ч.Мөнхбатын эхнэр Г.Жаргалын дүү.  
    Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар УИХ-ын Б.Энхбаярын дансанд 466 сая төгрөг цугларч, энэ мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа явуулсан гэж тайлагнасан байна. Үүнээс тал нь буюу 218 сая төгрөг нь зөвхөн Ч.Батзориг болон түүний хамаатнуудаас орж ирсэн байгааг дээрх баримт харуулж байгаа юм.  

Ч.БАТЗОРИГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫГ САНХҮҮЖҮҮЛСНИЙ ХАРИУД ЯМАР ТОХИРОО ХИЙСЭН БЭ

     Гол асуудал нь, УИХ-ын гишүүн Б.Энхбаярт 218 сая төгрөгийн санхүүжилт босгож өгсөн Ч.Батзориг өөрөө нэг ч бизнесгүй, жилд 69 сая төгрөгийн цалингийн орлоготой, эхнэр Х.Өлзийжаргал нь нэг ч төгрөгийн орлогогүй гэж АТГ-т мэдүүлсэн байна. Өөрөөр бол, 218 сая төгрөг бол Ч.Батзоригт ахадсан асар их мөнгө гэсэн үг. Тэгэхээр эндээс хэд хэдэн ноцтой асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, төсвийн цалингаар амьдардаг гэх Ч.Батзориг энэ их мөнгийг хаанаас гаргаж ирж, багш Б.Энхбаяртаа харамгүй хандивласан бэ. Хоёрдугаарт, Ч.Батзориг түгжрэл бууруулах төсвөөс “хумсалсан” мөнгөөрөө багш Б.Энхбаярыгаа санхүүжүүлсэн юм биш биз. Жишээ нь, бид өчигдрийн дугаартаа Ч.Батзориг түгжрэл бууруулах хүрээнд хотын төвд автомашины давхар зогсоол барих 8.3 тэрбум төгрөгийн тендерийг хувьдаа авсан баримтыг танилцуулсан. Гуравдугаарт, Ч.Батзориг УИХ-ын гишүүн Б.Энхбаярын сонгуулийн санхүүжилтийн тэн хагасыг босгож өгснийхөө хариуд ямар тохироо хийсэн бэ. Жишээ нь, өнгөрсөн оны намар “ногоон автобус”-ны дуулиан дэгдэж, хотын удирдлагууд хуйгаараа хууль хяналтын хаалга татахад Ч.Батзориг ганцаараа сугарч үлдсэн. Тухайн үед Б.энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд байсныг дурдах нь зүйтэй байх. Дөрөвдүгээрт, сүүлийн үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ч.Батзориг хоёр “хөтөлцөлцөн” БЗД-ээр тойрч яваа харагдах болсон. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийг нь санхүүжүүлсэн Ч.Батзориг НИТХ-ын төлөөлөгч болгохоор тойрогтоо сурталчилж яваа нь хуульд, наанадаж ёс зүйд нийцэх үү.  
Эцэст нь, бид Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөх, НИТХ-д БЗД-ээс нэр дэвшигч Ч.Батзоригийн хувьдаа “завшсан” 8.3 тэрбум төгрөгийн тендерийн баримт болон УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг 218 сая төгрөгөөр санхүүжүүлсэн баримтыг тус тус илчиллээ. Одоо хууль хяналтынхан хэрхэхийг харах л үлдэж байна. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хотод хагас их наядын бонд хэрэгтэй юу?

МАН орон нутгийн сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ

ЖДҮ-ГИЙН ЗОЛИОСНУУД “ҮГ”-ЭЭ ХЭЛЭЭД ЭХЭЛЖЭЭ

Б.Мэргэн: Нөхцөл хангагдсан болоод хялбаршуулж байгаа

Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол

Б.БАТЗОРИГ ЭХНЭРТЭЭ, Ч.УЛААН ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮД…

Сэтгэгдэл бичих