» » Д.Очгэрэл: Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олсон

Д.Очгэрэл: Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олсон

Эрүүгийн цагдаагийн албанаас "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийлээ. 
Хичлээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай гэмт хэргийн гаралт ихэсдэг энэ цаг үед ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл мэдээллийн эхэнд онцлов. 
Тус арга хэмжээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шалгагдаж байгаа хэргүүдийг нөхөн илрүүлэх, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох зорилготой аж.
Тэрбээр "Эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд нийт 144 гэмт хэргийг илрүүлсэн.  
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоон, ажиллаж байна. Үүнд, 
  • Оргодол 57,
  • Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд 234
  • Сураггүй алга болсон хүн 49
  • Бага насны хүүхэд 14
  • Хэн болох нь тогтоогдохгүй цогцос 3
  • Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй оргон зайлсан этгээд 64
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААг ИНТЕРПОЛ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

“Иргэдийн интернет банк руу нэвтэрч, мөнгийг нь авах цахим

Д.БУДЗААН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН 87 ХУВИЙГ НАСАНД

ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж

Сэтгэгдэл бичих