Спорт - Aranshin.mn
Японд тохиолдсон байгалийн гамшиг бэйсболын алдарт тамирчны амьдралыг өөрчилсөн нь
2011 оны гуравдугаар сарын 11-нд тохиолдсон Тоохокүгийн газар хөдлөлтийн 15 жилийн ойг Япон даяараа тэмдэглэн эмгэнэж байна. Энэ явдлыг тохиолдуулан “Japan Times” сонин тухайн үед энэ гамшгийг биеэр туулсан, өнөө цагийн бэйсболын алдарт тамирчин Шохэй Отанийн тухай нийтлэл, түүнтэй хийсэн ярилцлага нийтэлснийг толилуулъя.
Дэлхийн бэйсболын хамгийн сүпер тамирчин болохоосоо өмнө Шохэй Отани Японы орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшгийг биеэр туулсан нэгэн болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. 2011 оны гуравдугаар сарын 11-нд 22 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон Зүүн Японы их газар хөдлөлт болоход тэрээр Иватэ мужийн "Ханамаки Хигаши" ахлах сургуулийн нэгдүгээр курсийн сурагч, 16-хан настай байв. 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цүнами Иватэ мужийн Камаиши, Офүнато, Рикүзэнтаката зэрэг эргийн хотуудыг хамж одсон төдийгүй эх газрын гүн дэх суурингуудад ч ихээхэн хохирол учруулсан юм.
Өдгөө 15 жилийн дараа, 31 настай Отанигийн амьдрал эгэл даруухан эхлэлээсээ хальж, дэлхийн хэмжээний од болжээ. MLB-ийн дөрвөн удаагийн үнэ цэнэтэй тоглогч, Дэлхийн бэйсболын классик (WBC) тэмцээний аварга тэрбээр энэ жил үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж "Los Angeles Dodgers" багт хоёр талын (шидэгч ба цохигч) амжилтаа бататгахаар зүтгэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбээр гэрлэж, эцэг болсон. Түүний тоглолт бүрийг дэлхий нийтээрээ анхааран харж, нэр нь зөвхөн Япон төдийгүй дэлхийн өнцөг бүрт цуурайтаж буй билээ. Гэвч гуравдугаар сарын 11-ний өдөр түүний хэн болохыг илтгэх онцгой чухал өдөр хэвээр байна.
Отанигийн суралцаж байсан сургууль цүнамид нэрвэгдсэн Иватэ мужийн эргийн бүсээс хоёр цаг орчим явах зайд, эх газрын гүн рүү байдаг. Тэр баасан гарагийн үдээс хойш газар анх хүчтэй хөдлөх үед бэйсболын багийн дотуур байрны тог тасарч, сургуулийн барилгын хана цуурч байв. Зааланд бэлтгэл хийж байсан Отани болон түүний багийнхан тэр даруй гадагш гарцгаажээ. Ханамаки хот цүнамид шууд өртөөгүй ч багийн олон тоглогч эргийн бүсийн суурингуудаас ирсэн байв. Отани газар хөдлөлтийн дараахан гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадсан бол бусад нь тийм азтай байсангүй.
Ахлах сургуулийнхаа танхимд. Гамшиг болсны дараа жил буюу 2012 оны 9 дүгээр сар. ©Toru Sasaku
Дараагийн долоо хоногуудад амьдрал орвонгоороо өөрчлөгдлөө. Зарим тоглогчийн хувьд бэйсболтой манатай байсан нь аргагүй ч тэднээс нэг нь ч багаа хаяж яваагүй юм. Тэр зун асар их бэрхшээлийг үл харгалзан "Ханамаки Хигаши" сургуулийнхан "Кошиэн" стадионд болсон Ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд шалгарч чадсан нь тэдний ур чадвараас гадна дотоод сэтгэлийн хатыг харуулсан билээ.
Дотуур байранд хамтдаа байж тэр хүнд цаг үеийг туулсан нь тамирчдыг улам ойр дотно болгосон юм. Отани хожим өгсөн ярилцлагадаа, гамшгаас өмнө голдуу зөвхөн өөртөө анхаардаг байсан бол гамшгийн дараа эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө санаа тавихыг хичээх болсон тухайгаа дурдсан байдаг.
Мэргэжлийн тамирчны замнал нь түүнийг Иватэгаас Японы дээд лиг, улмаар MLB рүү хөтөлсөн ч тэрбээр энэ бодлоо огт гээгээгүй. Түүнийг дагадаг хүмүүс Отанигийн авьяас чадвараас гадна түүний сэтгэл зүйн тогтвортой байдал, багийг өөрийнхөө ашиг сонирхлоос дээгүүрт тавьдаг чанарыг нь үргэлж биширдэг гэдэг.
Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн бэйсболын классик (WBC) тэмцээнд Японы шигшээ багийг ахлан орж буй нь. © Joshua Mellin
2021 онд гамшгийн 10 жилийн ойгоор Отани "Цаг хугацаа өнгөрөхөд олон зүйл бүдгэрдэг ч бидний хэзээ ч мартаж болохгүй, мартаж зүрхлэхгүй зүйлс гэж бий" хэмээн мэдэгдэж байв. Отани гуравдугаар сарын 11-ний тухай олон нийтэд дэлгэрэнгүй ярих нь ховор. Гамшгаас хойш 15 жилийн дараа тэрбээр "The Japan Times" сонинд бичгээр өгсөн ярилцлагадаа юуг санаж байгаа болон юуг мартаж болохгүй гэж үзэж буйгаа өөрийн үгээр ийнхүү хуваалцлаа.
- Та сургуулийнхаа нэгдүгээр дамжааны оюутан байхдаа бэлтгэлийн үеэр газар хөдлөлттэй нүүр тулсан. Тэр өдрийн болон түүний дараах өдрүүдийн юуг хамгийн тод санадаг вэ?
- Өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй тийм хүчтэй газар хөдлөлт байсан. Сургуулийн шат яг л мушгиралдаж, тахийж байгаа мэт харагдсан нь санаанаас гардаггүй юм. Хажуугийн барилгын талбай дээр хүмүүс хашхиралдаж, техник хэрэгслүүд нурж унахыг харахад үнэхээр аймаар байсан.
- Таны багийн зарим нөхөд гэр орноо алдсан. Энэ явдал таны бэйсболыг харах өнцгийг өөрчилсөн үү?
- Тухайн үед тэдэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй самгардаж байлаа. Гэр бүлтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа найзуудаа яаж тайвшруулахаа мэдэхгүй байх нь маш хэцүү байсан. Дотуур байранд хамт суудаг байсан болохоор тэр гурван жилийн хугацаанд тэд зөвхөн багийн нөхөд биш, миний амьдралын хамгийн нандин хүмүүс болж үлдсэн дээ.
- Гамшгаас хойш 15 жил өнгөрчээ. 10 жилийн ойгоор та "Мартаж болохгүй юм гэж амьдралд байдаг" гэж хэлж байсан. Энэ удаа юу гэж хэлэх вэ?
- Тухайн үед ийм их хохирол амсана гэж хэн ч бодоогүй. Ийм гамшиг дахин битгий болоосой гэж, хохирлыг биеэр амссан хүний хувьд залбирдаг. Үүний зэрэгцээ, дараагийн аюул хэзээ ч ирж болох учраас “Энэ бол бусдын асуудал” гэж хандалгүй, сэтгэл зүйгээ үргэлж бэлдэж, сонор сэрэмжтэй байх нь хамгийн чухал.
- Та Иватэ нутгаараа үргэлж бахархдаг. Нутгийн тань ямар үнэт зүйл таны сэтгэлээс гардаггүй вэ?
- Өнөөдөр намайг дэмждэг хүн маш олон байгаа ч төрсөн нутгийнхны минь надад хайрладаг урам зориг зүрх сэтгэлд үнэнхээрийн онцгой байр эзэлдэг. Өнөөдрийн миний суурь хүмүүжил, үнэт зүйлийг төлөвшүүлж өгсөн нутгийнхандаа үргэлж талархаж явдаг даа.
Гуравдугаар сарын 7-нд Дэлхийн бэйсболын классик тэмцээнд Өмнөд Солонгосын багтай тоглохын өмнө. © Joshua Mellin
- Тухайн үед өсвөрийн тамирчин байсан бол одоо та олон хүнд тусалж чадах нөлөө бүхий хүн болжээ. Өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
- Тэр үеийг эргэн санаад, одоо хүмүүст өчүүхэн ч гэсэн тус болж чадаж байгаагаа бодохоор амьдралд талархаж байна. Тусламж хэр их, хэр хүчтэй байх нь гол биш, харин бид бүгд нэг нэгэнтэйгээ холбоотой байж, бие биенээ дэмжиж байдаг тэр сэтгэл л хамгийн чухал юм.
- Дэлхий нийтийн анхаарал гамшиг болсон бүс нутгаас холдох үед тэндээ үлдэж байгаа хүмүүст та юу гэж хэлэх вэ?
- Гамшгийг биеэр туулаагүй шинэ үеийнхэн өсөж өндийнө гэдэг нь цаг хугацааны эрхээр дурсамж, сургамж бүдгэрнэ гэсэн үг. Гэхдээ олж авсан туршлагаа хуваалцаж, дахин ийм зүйл болохоос сэргийлэх нь ирээдүй хойч үеийнхээ өмнө бидний хүлээсэн чухал хариуцлага мөн.
- Та одоо эцэг хүн. Гуравдугаар сарын 11-ний гамшгийн талаар хүүхдэдээ хожим юу ярих бол?
- Бидний туулсан шиг ийм хүнд зүйлээс болж хагацал амссан гэр бүл, найз нөхөд дахин битгий гараасай. Бид гашуун туршлагаа бусадтай хуваалцахдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө л хийж байгаа юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулахыг хүснэ. Тэд ч бас энэ сургамжийг дараа дараагийн үедээ дамжуулаасай.
“Japan Times” сонин. Май Ёшикава. 2026.03.11
Knights-д тоогдоогүй А.Батхуяг О.Эрдэнэцогтын MVP улирлыг эцэс болгов
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плей-офф тун сонирхолтой өрнөж байна. Өнөөдөр/2026.03.15/ BCH Knights, Хаан Шонхорууд багуудын цувралын зургаа дахь тоглолт болов. Цувралыг 2-0 гэж тэргүүлж эхэлсэн ч дараалан гурав хожигдсон BCH Knights өнөөдөр хожигдвол хасагдах байлаа. Нөгөө талд Хаан Шонхорууд баг гурав дараалан хожиж, "MVP" О.Эрдэнэцогт тэргүүтэй аваргын төлөөх өрсөлдөөнд явсан фаворит багийг нуман тулгуурт оруулсан.
Тоглолтын эхнээс BCH Knights баг онооны тэргүүллийг авч, хожих ёстой баг нь гэдгээ харуулсан. Гэвч гуравдугаар үеэс тоглолтын хэмнэл Хаан Шонхорууд баг руу шилжив. Байрон Уэсли, А.Батхуяг, Б.Батмандах зэрэг тамирчдын хамгаалалт, довтолгооны санаачлагатай байдал багаа тоглолтод амьд үлдээсэн.
BCH Knights баг хариуг нь барьж, зургаан онооны тэргүүллийг авах үед А.Батхуяг хоёр дараалан алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж, зээлээр явуулсан багаа шийтгэв. Өнөөдөр Knights-аас Давион Уорреныг зогсооход хэцүү байсан боловч багийн нөхөд нь түүнд тус болж чадсангүй. Ялангуяа MVP О.Эрдэнэцогт харагдсангүй.
"Оны шилдэг залуу тоглогч"-ийн шагналыг хүртсэн О.Өсөхбаяр эгзэгтэй мөчид, агаар ус мэт хэрэгтэй оноонуудыг багтаа авчирсан.
Тоглолтын эцсийн мөчид А.Базаргүрт онооны зөрүүг гурав болгож, багийнхаа тэргүүллийг баталгаажуулах боломж байсан ч сүүлийн чөлөөт шидэлтээ алдсанаар Шонхоруудад боломж олгосон. Улмаар Байрон Уэсли алдаатай довтолгоог амжилттай болгон Шонхорууд нэг онооны илүү гарав.
BCH Knights-ийн алдсан сул довтолгоо, чөлөөт шидэлтүүдийн өмнөөс нь фэнүүд нь харамсаж байгаа нь гарцаагүй.
Тоглолтын сүүлийн довтолгоог Knights гүйцэтгэж, цаг дуусахтай зэрэгцэн Б.Энх-Амгалангийн нэмж шидсэн бөмбөг цагирагт орсон ч удаашруулсан бичлэгээр 0.1 доль дутаж, оноог тооцсонгүй.
О.Эрдэнэцогт MVP шагнал хүртсэн өдрөөс хойш баг нь хожил байгуулсангүй, дөрөв дараалан хожигдож, хасагдлаа.
Ийнхүү дээд лигт анхны улирлаа өнгөрүүлж буй Хаан Шонхорууд баг дараагийн шатанд Хасын Хүлэгүүд багтай тоглохоор болж байна. Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг магтах нь зүйтэй. Залуу, туршлага багатай бүрэлдэхүүнийг эвлүүлэн тоглуулж, Knights-ийн гайхалтай улирлыг өндөрлүүллээ.
BCH Knights багаас "Оны шилдэг дасгалжуулагч", "Улирлын үнэ цэнтэй тоглогч", "Оны шилдэг гадаад тоглогч" тодорсон ч тэд эхний шатандаа Шонхоруудыг давж, чадсангүй.
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, улсын харцага Б.Зоригтбаатар эгэл жирийн малчны хүү сумын сургуулийнхаа үндэсний бөхийн дугуйланд бүртгүүлж, аймгийн аварга шалгаруулах өсвөрийн барилдаанд зодоглосон нь өнөөдрийн амжилтад хүрэх эхлэл болсон гэдэг. 2012 онд Архангай аймгийн үндэсний бөхийн өсвөрийн аварга шалгаруулах барилдаанд Батцэнгэл сумын залуу бөх Б.Зоригтбаатар амжилттай барилдсан нь улсын харцага Г.Батбаярын хараанд өртөж, үндэсний бөхөөр хичээллэх санал тавьж байжээ.
Ийн “Ах нарынхаа, аавынхаа хүслийг гүйцээх юм сан” хэмээн багаасаа битүүхэн бодож явсан түүнд том хаалга нээгдэж,  цүнхтэй хувцсаа үүрээд  өмнө нь нэг ч удаа уулзаж, ярилцаж байгаагүй Б.Батбаярыг дагаад Эрдэнэт хотыг зорьсон гэдэг.
Б.Зоригтбаатар 2012 оны намраас багшдаа шавь орж бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй сайн хийж, өдгөө бөх сонирхогчдын дунд “Цахилгаан” Зоригоо хэмээн хүндлэгдэх хүртлээ уран барилдаант бөх болсон байна. Улсын харцага Б.Зоригтбаатарын аав Б.Батсүхтэй хүүгийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Хөгшин бид хоёр сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ өвөлжөөлүүлчихээд өөрсдөө хотод өвөлждөг болоод байна. Энэ жил манай нутагт цас их ороод, оройтож ирлээ.
-Энэ жилийн баяр наадамд Архангай аймгийнхан өнгөтэй сайхан наадлаа. Та хүүгийнхээ дээлийн захыг мушгиад л хүлээж байв уу?
-Сайхан наадсан. Улсын баяр наадамд нутгийн хүү түрүүллээ. Хүүгийнхээ дээлийг мушгилгүй яах вэ. Ээж нь сүүгээ өргөөд, би зурагтынхаа өмнө сууж байлаа. Миний хүү энэ жилийн баяр наадамд өнгөтэй сайхан барилдсан. Аймгийнхаа 100 жилийн ойн баярт түрүүллээ. Мөн Архангай аймгийн Цахир сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн амжилттай байна.
-Төрөлх нутгийнхаа 100 жилийн барилдаанд түрүүлэхэд нь та их баярласан болов уу?
-Тийм ээ. Төрөлх нутгийн минь түүхт 100 жилийн ойн барилдаанд хүү минь түрүүлнэ гэдэг том хувь тохиол байсан. Миний хүү “Аавыг харахаар сандраад сайн барилдаж чаддаггүй юм” гээд байдаг юм. Тиймээс тэр болгон барилдааныг нь ойроос үзэж чаддаггүй. Улсын наадамд зодоглоход нь ч зурагтаар л үздэг юм.  Алдаа, оноо нь аавынх нь нэртэй хамт явдаг учраас тэгдэг байх аа, хөөрхий. Би ч залуудаа сумандаа барилдаж явсан хүний хувьд нэг мэх хэлээд өгчихмөөр ч юм шиг, эсвэл хүү минь намайг хэлэхээр сандарчих болов уу гэж эргэлзэнэ.
Аймгийн 100 жилийн ойн барилдаан дээр яг л хажуугаас нь хараад сууж байлаа. Сэтгэл тогтохгүй, сонин байдаг юм билээ. Би 1983 онд Архангай аймгийн 60 жилийн ойн барилдаанд сумын заан цолтой зодоглож байсан юм. Тухайн үедээ дөрөв давж, тавын даваанд  цолгүй хоёр бөх үлдсэний нэг нь Улсын начин С.Дамдинбазар нөгөө нь би. Ингээд улсын арслан Г.Жалаа намайг, улсын начин Д.Жамц гуай С.Дамдинбазарыг амлан авч бид хоёр хоёул өвдөг шороодсон. Тэр жил шинэ начин цолтон төрж байгаагүй. Би ч түүнээс хойш аймаг, цэргийн барилдаанд зодоглоогүй юм. Харин хүү минь миний хүрээгүй цолонд хүрч, нутгийнхаа түүхэн ойд түрүүлэх хувь тохиолтой байжээ гэж баярлаж суулаа. Би чинь нулимс ойрхонтой хүн. Хүүгээ туг тойроод гүйхээр нь баярын нулимсаа арчаад сууж байлаа.
-Та Батцэнгэл сумын уугуул хүн үү. Хүчтэний өлгий нутаг гэдэг байх аа?
- Би Батцэнгэл сумын уугуул. Манай сумаас улс, аймгийн цолтой алдартан олон төрсөн. Ардын Засгийн анхны аварга Луу гүний Г.Вандан аваргын нутаг. Манай сумаас хоёр манлай аварга төрсний нэг нь Улсын дархан аварга Г.Өсөхбаяр. Улс, аймгийн цолтой олон сайхан бөх төрөн гарч байгаагийн нэг нь миний хүү байгаад сэтгэл өндөр байдаг юм.
-Б.Зоригтбаатар харцагын бага нас хэрхэн өнгөрсөн талаар яриа дэлгээч?
-Манайх Батцэнгэл сумын Цац багийн Онцгой гэх газар нутаглаж ирсэн. Хүүгийн минь бага нас тэнд л өнгөрсөн дөө. Манайх найман хүүхэдтэй, зургаан хүү, хоёр охинтой хамгийн бага нь миний хүү Зоригоо байгаа юм. 1995 онд төрсөн. Хүү минь багаасаа ах нартайгаа ноцолдож өссөн. Жаахан хүүхэд байхын “Би бөх болно” гэдэг байлаа. Малд их дуртай. Хоёр ах нь сумын заан цолтой. Миний дунд хүү Жавхлантөгс анх Зоригоод бөхийн дэвээ, шаваа зааж өгсөн гэдэг юм. Тэд зун гүүн зэлэн дээр  унага татаж, хоорондоо барилдаж өнждөг байв. Хөгшин бид хоёр насаараа мал малласан. Хүүхдүүд сумын төвд ах нарынхаараа байж сургуулиа дүүргэсэн. Миний хүү Зоригоо багын хурдан шаламгай хөдөлгөөнтэй, сургуулийнхаа сагс, гар бөмбөгийн тэмцээнд оролцдог, нийгмийн идэвхтэй сурагч байсан гэж багш нар нь ярьдаг юм.
Одоо ч хичээл зүтгэлтэй, шаргуу зантай. Бэлтгэлээ цаг тухай бүрд нь хийнэ. Бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар цаг зав гарвал хөдөө мал руугаа давхина. Зун ирж, гар хөлийн үзүүрт зарагдана. Сүүлийн үед найз нөхөдтэйгөө их ирдэг болсон. Миний хүүгийн үе тэнгийн хэдэн сайхан бөхчүүд манай нутгаас төрөн гарч байна.
-Бөхийн спортод орсон түүхээс нь та бидэнд хуваалцаач?
-Бид ч малаа дагаад хүүхдүүдээ сумын сургууль бараадуулаад үлдээчихдэг байв. Өөрөө л энэ амжилтад хүрсэн дээ. 2012 онд дунд сургуулиа төгсөх жил нь Архангай аймгийн Хашаат суманд аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болсон юм. Тухайн үед миний хүү сургуулийнхаа үндэсний бөхийн дугуйланд явдаг байсан. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж байр эзлэхэд нь Гэлэгжамцын Өсөхбаяр аваргын дүү, улсын харцага Г.Батбаяр хүүг минь тоож харсан юм билээ. Г.Батбаяр харцага тухайн үед миний хүүг “Чи цаашид үндэсний бөхөөр хичээллэж, барилдах уу” гэж л дээ. Ингээд л хүү минь зөвшөөрч, намар нь хичээл цуглахтай зэрэгцээд Г.Батбаяр багшийгаа дагаад Орхон аймаг руу явж, бөхийн спортод эргэлт буцалтгүй орж байсан.
-Та Орхон аймаг руу шууд л багшид нь өгөөд явуулчихсан юм уу?
-Тийм ээ. Нутаг усандаа хүндлэгдсэн тэр том хүний хүүхэд миний хүүг бөх болох ирээдүйтэй гэж харсанд нь баярлаж, бас итгэсэн. Би чинь Г.Батбаяр харцагыг бөх гэдгээр л мэднэ шүү дээ. Уг хүнийг нь сайн танихгүй. Гэхдээ итгэсэн, манайд ирээд надтай уулзаад явсан. Ингээд багш нь миний хүүг сайн дасгалжуулсан. Гэртээ байлгаж, бөхийн дугуйланд явуулж өдий зэрэгт хүргэсэн юм. Эхнэр нь ч их сайхан эмэгтэй бий. Хөгшин бид хоёр хүүгээ явуулснаас хойш  жилд ганц, хоёр удаа л эргэж очсон байх. Манайд сүлжээ муу, миний чих хатуу, хааяа нэг утсаар холбогдоно. Гэхдээ би багшид нь, хүүдээ итгэж байсан.
-Та өөрөө барилдаж байсан гэдэг. Танайх бөхийн удамтай юу?
-Би эхээс гурвуулаа, хоёр ахтай. Хоёул сумын заан цолтой байлаа. Хоёулаа намайг үлдээгээд бурхны оронд одчихсон. Манай өвөө барилддаг байсан гэдэг. Би сайн мэддэггүй юм. Гэхдээ ээж минь “Өвөөг барилдаг, даншигийн заан Төмөр гэдэг хүн байсан” гэж ярьдаг байсан. Би сумандаа дөрөв түрүүлж, гурван удаа үзүүрлэж байлаа.
Манай хөгшний талынхан бөхийн удамтай, ах дүү наймуулаа. Түүнээс хамгийн том ахынх нь хоёр хүү сайн барилдаж байна. Нэг нь улсын харцага Т.Мөнгөнцоож, нөгөө нь аймгийн арслан Т.Алтаншагай. Хоёул олонд хүндлэгдсэн сайн бөхчүүд. Одоо миний ач хүү Зоригоо ахыгаа дагаад бэлтгэл сургуулилалт хийж, өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж байгаа.
-Хүүгийнхээ анхны цолонд хүрсэн барилдааныг үзэж байсан уу?
-Миний хүү хүүхэд байхдаа аавтайгаа наадамлаж, овооны баяр, сумын наадамд зодоглодог байсан. Манай нутгийн овоо тахилгын барилдааны өсвөрийн бөхийн барилдаанд Зоригоо ахтайгаа тунаж үлдэж байсан санагдаж байна. Хэн түрүүлэх нь чухал биш, хоёул уран барилдаан үзүүлэх нь чухал шүү дээ.
Анхны цолонд хүрэх барилдааныг нь ойроос үзэж чадаагүй. 2013 онд Булган аймгийн Бугат сумын барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн. Харин 2016 онд бүх цэргийн наадамд барилдаж, цэргийн начин цол хүртэхэд нь Бөхийн өргөөнд хажуугаас нь үзээд, дээлнийх нь захыг мушгиад сууж байлаа. Гурван цэргийн начин дараалж унагааж, цэргийн начин цолонд хүрсэн. Тэр үед их уран барилдаан үзүүлсэн, би ч их баярлаж байлаа.
Түүний дараа жил 2017 онд Орхон аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол авч байсан. Цол ахих тусам л зурагтаар гарах нь нэмэгдээд барилдааныг нь ойрхон үзэх боломжтой болоод байна.
-Улсын харцага цолонд хүрэхдээ Төв цэнгэлдэхийг шуугиулсан сайхан барилдаан хийсэн. Тэр жил хүүгээ улсын цолонд хүрчих болов уу гэж хүлээж байсан уу?
-Тогтож сууж чадахгүй өндөлзөж суулаа. Хүү минь 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар улсын харцага цолонд хүрсэн. Харцага цолонд хүрэхдээ аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунаж, даваад харцага болж байлаа. Тунаж цолонд хүрнэ гэдэг цолондоо дүүрэн барилдаж байна гэсэн үг. Их баярлаж байсан. Хүүг минь улсын цолонд хүрэхэд нутаг усныхан, бөх сонирхогчид их баярлаж, хүмүүс эхнэр бид хоёрт хүртэл баяр хүргэсэн шүү.
-Дараа жил нь мөн харцага цолоо батлаж, чимэг нэмсэн байх аа?
-Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмаар зургаа давж, үнэн зоригт харцага чимэг нэмсэн. Заан цолны үзүүрээс атгаж аваад “алдсан” даа. Би хүүгээ цолоо ахиулна гэж ирээдүйн амжилтад нь итгэдэг.
Энэ жил даншигийн наадамд өнгөтэй барилдаж, даншигийн арслан цолтон болсон. Ирэх жил өнгөтэй сайхан барилдах эхлэл нь юм уу гэж их бэлгэшээж байгаа. Тиймдээ ч миний хүү цолны мялаалгаа хийж, “Даншигийн адуучин” тэмцээн зохион байгуулсан.
-Хүүгийн тань дархан мэх нь ямар мэх байдаг юм бэ. Та барилдаанд нь хэр зааж зөвлөж байна вэ?
-Хонгодох, хутгах талдаа сайн. Ер нь янз бүрийн мэх хийгээд байгаа харагддаг юм. Хурдан хөдөлгөөнтэй, тэсэрч барилдах гээд байдаг. Тэгээд л олны дунд “Цахилгаан” гэдэг хочтой болсон шиг байгаа юм. Том цолтой, бяртай бөхчүүдтэй яарч барилдаж болохгүй гэж их хэлнэ. Өөрөө ч бие жижигтэй  гэлтгүй уран мэхтэй, зоримог барилдаад байгаа харагддаг. Хөл рүү гуядах гээд дутуудуулаад байгаа санагддаг юм. Гуядах гэж байгаа бол доогуур тавхайгаар нь авдаг юм гэж захина. Гол нь бэлтгэл суруулилалтаа сайн хийж, элдэв муу зүйлээс хол байгаасай гэж боддог доо.
Саяхан болсон “Алтан цом” Үндэсний бөхийн барилдаанд хүүгээ зодоглохыг нь зорьж очиж үзлээ. Миний хүү, үеийнх нь нөхөд сайхан барилдаж, эхний тойргийн барилдаандаа түрүүлсэнд нь баярлаж байна ах нь.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
ЛеБрон бага хүүтэйгээ хамт NBA-д тоглохын төлөө гэрээгээ сунгах уу?
АНУ-ын спортын суваг "ESPN"-ийн сэтгүүлч Шамс Чараниагийн хэлснээр ЛеБрон Жэймс зодог тайлахгүйгээр ирэх улирал тоглох гэнэ. NBA-ийн дөрвөн удаагийн аварга түүний хувьд ирэх улирал тоглох эсэхээ өөрөө шийдэх гэрээний заалттай. Энэ улирлын тухайд баг нь плей-оффын эхний шатанд Миннесота Тимберуолвес багт хожигдсон билээ.
Өдгөө 40 настай ЛеБрон NBA-ийн хамгийн ахмад тамирчин бөгөөд ирэх улирал тогловол мэргэжлийн замналынхаа 23 дахь жилийг эхлүүлнэ. Тэрбээр Кливленд Кавальерс, Майами Хит, Лос Анжелес Лэйкерс гэсэн гурван багт тогложээ.
Шамс ярихдаа "ЛеБрон дахин дор хаяж нэг улирал тоглоно. Түүний бага хүү Брайс Жмэйс 2026 оны драфтад нэрээ өгөх боломжтой. Тиймээс ч ЛеБрон ирэх улирал тоглоно. Тийм сонголт хийнэ" гэжээ.
ЛеБрон Жэймс энэ улирал өөрийн том хүү болох Бронни Жэймстэй хамт NBA-д тоглож, түүхэн амжилтын эзэд болсон билээ. Тэгвэл одоо дахин бага хүүтэй тоглох боломж гарч ирчээ.
ЛеБрон Жэймс энэ улирал 70 тоглолтод 24.4 оноо, 7.8 самбар, 8.2 ашигтай дамжуулалт дунджилжээ. Харин плей-оффд 25.4 оноо, 9.0 самбар, 5.6 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй.
Плей-оффоос хасагдсаныхаа дараа ЛеБрон ирээдүйнхээ талаар ярихдаа "Мэдэхгүй байна. Үүнд хариулт алга. Гэр бүл, эхнэр, намайг дэмждэг хүмүүстэйгээ энэ талаар ярилцаад юу болохыг харцгаая. Бас өөртэйгөө хэр удаан тоглохыг хүсч байгаа талаар яримаар байна. Яг одоо л хэлчих хариулт алга. Хамтдаа харцгаая" гэжээ.
2018 онд Лэйкерстэй нэгдсэн ЛеБрон энэ жил 41 нас хүрнэ.
Ахлах сургуулиа төгссөн Брайс Жэймс энэ жил Аризонагийн их сургуульд сурахаар болсон билээ. Тэрбээр нэг жил коллежийн сагсан бөмбөг тоглоод NBA-ийн драфтад нэрээ өгөх боломжтой.
МӨН Ч ААРХУУ МӨӨЕӨ АВАРГА МИНЬ
ЭРТХЭН ХАРЬ ЛҮДНҮҮД МИНЬ, МИНИЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ЯРИУЛНА ГЭВЭЛ ХОЛОО ХЭВТЭНЭ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны тухай дурсамж тэмдэглэл, ярилцлага олон бий. Энэ удаа бид сэтгүүлч Э.Хүрэлбаатарын Мөөеө аваргатай 2017 оны дөрөвдүгээр сард хөөрөлдсөн тэмдэглэл, ярилцлагыг уншигчдадаа дахин хүргэж байна.
Мөөеө аварга руу өн­гөрсөн амралтын өдрийн өглөө эрт гэгч нь утасд­лаа. "За сайхан амарсан уу. Би одоо очлоо. Та босч байгаа биз дээ" хэ­мээн асуулаа. Тэгсэн өөдөөс "Хувхай лүд чинь, хар эрт залгаад байхдаа яадаг юм. Тамир та нарыг ирнэ гээд энэ хавиар гүй­гээд л байна. Би одоо л босч байна. Чамайг одоо ирэх үгүйг чинь хэн мэддэг юм" гэж хэлээд утсаа сал­гаж байна. Аварга өөдөөс аашилж ярина гэдгийг мэдэж байсан болохоор 50 мянгатынх нь байр руу хурдхан явлаа. Их дэлгүүрийн урдхан талд Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж гуайн хөшөөний зүүн та­лын байрны хоёр дав­харт их аварга аж төрнө. Ин­гээд Мөөеө аваргын гэр рүү яваад орлоо. Гэ­рийн эзэгтэй Тамир хаал­гаа онгойлгож өгч байна. Бид ч гэрийн эзэдтэй мэнд усаа мэдэлцээд зочны өрөө рүү нь орлоо.
Бөхийн удамт монголчуудын бахархал болсон Даяар дуурсаг­дах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баа­тар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, Жигжидийн Мөнхбатынд өнжсөн юм. Гэрийн эзэгтэй "Ма­найд та нар орой болтол байх юм уу. Охин хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвт­чих­сэн гэнэ. Нимгэн хувцастай явуулж байгаад дааруулаад ха­ниад хүргэчихсэн бололтой. Уг нь амралтын өдрөөр ирээд хөгшин бид хоёрт хоол, цай хийж өгөөд явдаг юм. Энэ амралтын өдрөөр би энэ хүнд үйлчилж таарах нь. За та нар урдаа байгаа цайгаа уугаа­рай. Би одоохон шөл хийлээ" гээд гал тогооны өрөө рүүгээ яваад ор­лоо.    Харин гэрийн эзэн бурхан та­хи­лынхаа өөдөөс харсан буйдан дээр суучихаад надтай хуучилж гар­лаа. Бидний яриа Эрдэнэсант су­мын тухай байв. Өнөө жил манай нутагт өнтэй сайхан өвөл болж байгаа гэдгийг аварга ярьж байна. Ес эхлээд хүйтэрч, цас их ороод баларчихгүй бол дулаахан байгаа гэнэ. Мөөеө аварга саяхан төрж өссөн нутагтаа очоод иржээ. Ж.Мөнх­бат аваргынх 50 мянгатын гурван өрөө байрандаа олон жил амьдарч байгаа гэнэ. Том өрөөний ханаар жаазтай зураг дүүрэн өлгөөтэй. Аваргын засуулынхаа мөрийг түшээд бага зэрэг ярвай­чихаад дэвж байгаа зурагнаас эхлээд зодог шуудгаа бүсэлчихсэн зураг гээд ёстой ид барилдаж, олныг шуугиулж явсан цэл залуу­хан үеийн зураг олон байна. Мөн авар­гын отгон хүү Япон Улсын мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын зургууд өлгөөтэй байх. Мөн Японы эзэн хааны өгсөн сэлэм бурхны хоёр талын хананд байршжээ.
Аваргынх нэлээд шүт­лэг­тэй юм байна. Дээр үеийн хийц бүхий бурхан тахил өрөөтэй байх. Бурх­ны­хаа өмнө арц хүж уугиулж, зул барьжээ. Гэрийн эзэгтэй бид­нийг орж ирэхээс өмнөхөн цайны дээжээ бурхандаа өргөсөн болол­той цөгцөнд хийсэн цайнаас бага зэргийн уур савсах юм. Булчин шөрмөс нь зангирсан бие дээрээ Олимпийн анхны мөнгөн медаль, ДАШТ-ээс Монголоос анх удаагаа хүрэл медаль зүүж авахуулсан зургаа ихэд нандигнадаг болол­той. Томоо гэгч нь жаазанд хийгээд хоёр медалиа хажууд нь тавьсан харагдана.
ЖИГЖИДИЙН НҮДНИЙ БУЛАЙ ИХ АВАРГА БОЛСОН ТҮҮХ
Мөөеө аваргын төрсөн нутгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Улаан­баатар хотоос баруун тийш 200 гаруй километр давхиад хүрэх Төв айм­гийн Эрдэнэсант сум. 1941 онд онд тус сумын Хадан хошуу гэдэг газарт Д.Чанцал гэх хүний арав дахь хүүхэд болон мэндэлсэн гэдэг. 11 хүүхэдтэй айлын долоон хүү­гийн отгон хүү. Аваргыг төрүүлэхдээ түүний ээж Д.Хажид их ядруу байж, хүүхдээ ч хөхүүлэх тэнхэлгүй бай­ж. Ээжийнх нь гурав дахь ах Жигжид дүүгээ төрөөд яд­руу байна гэдгийг дуулаад давхиад ирсэн гэнэ. Гэр орон, ахуй амьдрал, нярайлаад удаагүй бай­гаа дүүгийнх нь байдал хүндхэн байсан учир дөнгөж төрсөн хүүг нь өвөртлөөд явчихсан байна. Тэр үед аваргын ээж ахдаа хандан "Ах минь, ядарсан цагтаа хүү­гээр минь морио ойр­туулж бай­гаа­рай" гэж захиад үх­рийн эврэн угж өгөөд явуулсан гэ­дэг. Үүнээс эхлэн ээжийнхээ ахынд өр­гүүлсэн Мөнх­бат айлын эрх тан­хил ганц хүү болсон түүхтэй гэнэ. Хүү­хэд нас­ныхаа талаар аварга ингэж ярьж байна. "Би дөрөв, таван настай байсан юм шиг байгаа юм. Үнээ тугалж байсан юм. Өргө­мөл ээж үнээгээ сааж дуусаад туга­лыг нь тавиад хөхүүлж байхад нь нөгөө үнээнийх нь хөхийг хөхөх гэж байгаад чацга алдатлаа мөр­гүүлж байсан минь санаанаас ер гар­даг­гүй юм. Азаар тэр үнээ мухар бай­сан болохоор би амьд гарахгүй юу. Эвэртэй үнээ байж таараад эврээ­рээ сэжсэн бол гэдсээ хүү татуу­лах­гүй юу" хэмээн ярьж байна.
Тэгэ­хээр нь "Таныг чинь хөгшчүүл "Жиг­жидийн нүд­ний булай хүн болохгүй" гэдэг байсан гээ биз дээ" гэтэл өөдөөс "Хэн тэгж байгаа юм. Чи мэдэх юм уу" гээд инээд алдаж байна. Тэгс­нээ "Миний аав надад ерөөсөө үг хэлдэггүй, их эрхлүүлдэг хүн бай­сан юм. Ямар сайндаа авдрын араар байсан архийг арван нас хүрээгүй байхдаа ууж согтоод бууцан дээр өнхөрч ойчоод байхад юу ч хэлэхгүй хараад зогсож байдаг байсан юм. Би хүүхэд байхдаа нүгэлтэй амьтан байсан юм. Унаж яваа морио өдөрт хэдээр нь эцээ­гээд хаячихна. Морь унасан үедээ алхана гэж байхгүй. Улаан тоос­тойгоо л давхиж явна. Хонины бэлчээр дээр яваа айлын хүүх­дүү­дийг шоглоно. Ах нартай байнга барилдана. Үүнийг харсан нут­гийн­хан "Энэ Жигжидийн нүдний булай хүн болохгүй" гэнэ. Харин аав маань намайг өмөөрөөд "Хүн бо­лоо­гүй юу болчихсон байгаа юм" гэдэг байсан даа" гэж хуучлав.
ЦЭЭЖ ЭНХТАЙВНЫ ГҮҮР ДАВЖ, БӨГС  АРД ТАЛД НЬ ҮЛДЧИХЭЭД БАЙГАА ЮМ, ТА НАР УНАХАА МЭД
Мөөеө аварга 1960 онд Эрдэ­нэ­сант сумандаа түрүүлж, Сумын заан цол хүртсэн байдаг. Тэр үед 18 настай байж. Харин түүний дараа жил буюу 1961 онд Мон­голын бүх ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн тойр­гийн барилдаанд босоо тү­рүүлж, 19 насандаа Монгол Улсын заан хэмээх цол хүртсэн билээ. Харин 1963 он түүний хувьд үндэс­ний бөх төдийгүй чөлөөт бөхөд амжилт гаргасан жил байв. Цагаан сарын барилдаанд түрүүлж, тэр зундаа Ардын хувьсгалын 42 жи­лийн ойн их баяр наадамд босоо тү­рүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Тэр жил Төв аймаг байгуулагдсаны 40 жилийн ойд мөн л түрүүлж байсан үе. Төв аймагт түрүүлчихээд бөхчүүдтэй тойрч суугаад айраг ууж байхдаа "Богд­хан уулын ард нь ч, өвөрт нь ч түрүүллээ. Намайг унагах амьтан гарч ирээсэй. Сүүлийн үед унаж үзсэнгүй, унаж үзэх юм сан. Унана гэж яадаг юм бэ" хэмээн аархаж байсан гэдэг.
Аварга өөрийнхөө ааг, омогийг амжилт, ухаарал авчирсан гэдгийг дурсаж байна лээ. Ж.Мөнхбат аварга улсын цол авсны дараа нэг үе дээлээ хөөр­гөчихөөд ханхалзаж явдаг байсан гэнэ. Түүнийг хараад дургүйцсэн бөхчүүд "Чи наад дээлээ жаахан учиртай өмсөөч" гэдэг байж. Харин хариуд нь "Та нарын бяр их сайндаа атга атгаар ордог бол минийх хормой хормой­гоор орж байгаагаас цээж Энхтайв­ны гүүр давчихаад байхад бөгс ард талд нь үлдчихээд байгаа юм. Та нар уна­хаа мэд, унана гэж юу байдаг юм бэ" гэсэн гэж байгаа юм. Тэр ч битгий хэл  барилдах үед нь засуул ха­жууд нь зогсоод байхаар "Малгай тэгшхэн шиг бариад, туг руу дөхөж бай. Энэ мууг нутгийнх нь зүг шидчихээд очлоо" гэсэн гэж байгаа. Түүний бяр амтагдан аархаж явсан үе дун­даас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дархан аварга Д.Дамдинд хэлсэн үг содон. Ардын хувьс­галын 45 жилийн ойн баяраар Туул гол үерлээд, наадам хэд хоног хой­шилж, Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлж, дуус­гасан гэнэ. Аварга дөрвийн даваа­ны ам авчихаад хэзээ барилдахаа хүлээж байж. Гэтэл Мөөеө аварга Сүхбаа­тар аймгийн харьяат, аймгийн арс­лан С.Бат-Өлзийг амлаж авчихаад дагуулаад л яваад байсан гэнэ. Мөөеө аваргаас болж дөрвийн даваа эхлэхгүй, үзэгч олныг, бөхчүүдийг нэлээд хүлээл­гэсэн юм байх. Бөх, дарга, цэрэг, үзэгчгүй уурлаж, Д.Дамдин аварга ч уурлатал Д.Дамдин аваргын өмнөөс "Хаях би яараагүй байхад унах чи юун­даа яардаг юм" гэж аархсаныг ярьсан байдаг. Аварга ч аархсан үгэндээ хүрч, үерийн жи­лийн баяр наадмын үзүүр, түрүүг Д.Дамдин аваргатай булаацалдаж, дөрөв дэх удаагаа түрүүлж, Монгол Улсын дархан аварга гэх эрхэм цол хүртэж байсан түүхтэй.         Мөн нэгэн наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд сууж байтал Мөөеө аварга ирээд "За, муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл ам­лаад хаячих" гээд тэр хавийнхны дургүй, зэвүүг зэрэг зэрэг хүргэсэн гэдэг. Түүний ааг омогтой, ёжтой үгнүүдийн талаар бичээд байвал барагдахгүй. "Гурван удаа түрүүлж байж Аварга хэмээх цолыг гуйж, биш гуядаж авсан" тухайгаас нь эхлээд таван жил засваргүй түрүүлсэн их аваргын ид барилдаж явсан талаар бид хөөрөлдсөөр байсан юм.
Гэрийн эзэгтэй ийн ярилцаж байх хооронд махыг нь нимгэн далбагар хэрчсэн хар шөл өглөө. Аваргын ганц дуртай хоол гэнэ. Хүүхэд байхаасаа л хар шөл идсэн, одоо ч түүнийгээ л иднэ гэдэг гэнэ. Гэрийн эзэгтэй "Та нар бөхийн талаар л яриад байна уу. Наадах нөхрийн чинь ам одоо болтол зүгээр байхгүй. Хүн элдвээр хэлээд л явж байна" гэж ярианд оролцоод авах. Тэгснээ "Өө нөгөө Даваажаргал чинь дээл өгч явуул гээд байсан. Цаадах чинь сүүлийн үед үндэсний үзэл гаргаад болохгүй юм. Баахан хүмүүстэй гар барилдаанаар өрсөлдөх юм гэнэ. Тэр үедээ дээл өмсөх юм байх. Даавуугаар сайхан дээл хийлгэж байгаа. Одоо нэг хүнд аваачиж өгөх ажилтай" гэж хэлээд гараад явчихлаа. Гэхдээ удахгүй ирнэ гэнэ.
Мөн нэгэн наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд сууж байтал Мөөеө аварга ирээд "За, муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл ам­лаад хаячих" гээд тэр хавийнхны дургүй, зэвүүг зэрэг зэрэг хүргэсэн гэдэг
УЛСЫН АРСЛАН Л.СОСОРБАРАМ, ИРАНЫ БӨХ, ДЭЛХИЙН АВАРГА МАХТИЗИДЭГЭЭС ҮХТЛЭЭ АЙСАН
Аваргаас "Таны айж бэргэж байсан ямар бөхчүүд байдаг вэ. Х.Баянмөнх аваргаас айж байсан уу" гэж асуу­сан чинь "Үхсэн нохой, Баянмөн­хөөс хэзээ ч айж үзээгүй. Би тэрнээс айна гэвэл холоо хэвтэнэ. Харин яаж унагах вэ гэж л бодож байлаа" гэв. Аваргын ид барилдаж байхдаа жаахан жийрхсэн хоёр л бөх байдаг гэнэ. Үндэсний бөхөөс Улсын арслан Л.Сосорбарамаас учиргүй их айж байсан аж. Харин чөлөөт бөхөөр бол Ираны бөх, дэлхийн аварга Махтизидэгээс мөн жийрхсэн аж.          Сооёо арслан Мөөёө аваргатай Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадамд таарч барилдсан гэж байгаа. Барилдах гээд өртөл авар­гын зүрх дэлсээд, хөх мах нь чич­рээд болж өгдөггүй бэргээд байж. Түүнийгээ Сооёо арсланд мэдэг­дэх­гүй гээд л хоёр гуяа гөвдрүү гар­тал алгадаад тойрч алхаад байж. Тэгж байж арай гэж унагаж авсан гэнэ. Харин Ираны бөх, дэлхийн аварга Махтизидэгээс 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болох үед учиргүй их айсан гэнэ. Эхний тойрогтоо суга­лаа таарч барилдах болж. Ин­гээд барилдаж байтал хар хөлс нь цуваад, ёстой айж бай­гаагүйгээрээ айсан тухайгаа хуучлав.
Ийн ярилцаад Ж.Мөнхбат авар­га 12:00 цагийн алдад биднийг дагуулаад гэрээсээ гарлаа. Нартай дулаахан өдөр болж байв. Аварга энэ хавийн орон сууцнуудын ма­наач нартай их найз юм. Тэд нартай өд­рийг өнгөрөөдөг болжээ. Хөл таа­руу болсноос хойш энэ хавиар эргэлдэх болсон гэнэ. Булганы Могод сумын 50 гаруй насны жи­жиг­хэн биетэй ах байна. Түүний ма­наачийн өрөөнд ороод суулаа. "Энэ муу манай Түшээт хааны хошууных. Бид хэд сайхан най­зална. Миний утсыг цэнэглэж өгдөг юм" гэж танилцуулав. Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдор­жийн санаа­чил­гаар олимп, дэлхийн медальтай тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг өгдөг болсоноос хойш бага охиных нь хүүхэд Мөнх-Идэртээ энэ мөнгөө зарцуулдаг гэж ярив. Харин үлдсэн мөнгөө гэргий Ө.Тамиртаа хадга­луулчихдаг байна. Тэр хавийнхан манаачийн жижигхэн өрөөгөөр орж ирээд гарахдаа "Та яасан орой гарч ирдэг юм бэ" гэх. Даваа­жаргал өнгөрсөн хавар эх орондоо ирээд байж байхдаа энэ хавийн хүмүүст "Аавд хань болж байгаарай" гэж захиад явсан гэнэ. Өдөрт гэртээ хийх ажилгүй болохоор энэ хавийн хүмүүстэй уулзаж, элдвийг ярьсаар өдрийг өнгөрүүлдөг болжээ. Өвлийн цагт бүрэнхий болтол гэртээ ордоггүй гэж байгаа. Харин зуны цагт Төв аймгийн бөхчүүдтэй бэлтгэлд хамт гарах, нутаг руугаа явах зэргээр өдрийг өнгөрөөдөг гэсэн.
Түүний гар утас дуугарлаа. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр багш руугаа залгаж, мэнд мэдэж байна. Мань эр шавь­тай­гаа ингэж ярьж байна. "Чи тэгээд бэлтгэлээ хийгээд л байна уу. Үхсэн тэр яадаг юм. За за тэгж байгаад ярина биз. Би завгүй байна" гээд утсаа салгав. Тэгснээ би "Сэлэнгийнхэн хөвөөний­хөө морь­дыг хурдан гэнэ. Боохой Данзан­гаа аварга гэнэ. Чи олиг­тойхон л байгаарай. Аварга гэдэг цол чинь тийм амар олддог эд биш" гэж Эрхэмбаярт хэлсэн хэмээн ярьж байна. Үүний дараа мөн л Монгол Улсын далай аварга Г.Өсөхбаяр залгаж байх жишээтэй. Ийн байтал өнжиж байгаа айлын эзэгтэй над руу залгаж байна. "Та нар ороод ир" гэж байна. Бид ч буцаад гэр рүү нь орлоо.
"Энэ Жигжидийн нүдний булай хүн болохгүй" гэнэ. Харин аав маань намайг өмөөрөөд "Хүн бо­лоо­гүй юу болчихсон байгаа юм" гэдэг байсан даа" гэж хуучлав.
ДАРГЫН ОХИН АВАРГЫН ГЭРГИЙ БОЛОВ
Гэрийн эзэгтэй Тамир Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг "Хадан хошуу" гэдэг газар Өлзий-Утасын ууган охин болж, 1948 оны шороон хулгана жил мэндэлсэн гэнэ. Сэрээтэрийн Өлзий-Утас хуучнаар Ачит гүний хошуу, одоо­гийн Архан­гай аймгийн Цэнхэр сумын уугуул. Хүүхэд ахуйдаа Заяын гэгээний малыг маллаж явсан гэнэ. Эзэгтэйн аав Улаан­баатар хотын Мах комбинатын дарга, Хүн эмнэлгийн техникумын захирал, Улсын амралт рашаан сувиллын газрын дарга, Геологи хайгуулын ангийн даргын албыг хашиж байжээ. Ээж Дэнзэнгийн Дулмаа гэж Өвөрхангай аймгийн уугуул, Цэцэр­лэг мандал уулын аймгийн Арвай­хээрийн хошууны танхимд сурал­цаж төгссөн, цагтаа боловсролтой, бичиг үсэгтэйд тооцогдож явсан нэгэн гэнэ. Феодалын хөрөнгө хураах ажлаар хөдөө орон нутагт явж, Улсын баатар Т.Бортой хамт ард олонд ухуулга сурталчилгаа хийж, хил давж нүүх гэж байсан айлуудыг буцааж, ядарч зүдэрсэн ард олонд тусалж" хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явжээ. Ийм л үүх түүхтэй айлын охиныг Мөөеө аварга насан туршийнхаа ханийг болгожээ.
Тэр хоёр анх танилцаж байсан түүхээ бидэнд ярив. Хоёулангийнх нь царайнд инээд тодорчихоод хайрынхаа түүхийг ярилаа. Гэрийн эзэгтэй "Оюутны амралтаар Тэрэл­жид амарч байхад бөхчүүд тэнд бэлтгэл хийж  таардаг юм. Ж.Мөнх­баттай анх уулзаж, хэдэн үг соли­лоо. Буржгар үстэй, давхраатай алаг нүдтэй сайхан залуу байсан. Амрагчид Мөнхбатын тухай их ярина аа. Би ч Мөнхбат яагаад ган­цаараа түрүүлээд байдаг юм бол гэж бодно. Түүнээс хойш олон хоногийн дараа Улаанбаатарт ирээд нэгдү­гээр эмнэлэг дээр хи­чээлдээ орохоор явж байтал Мөнх­баттай тааралдаж, мань хүн ч танимхайрч мэнд ус мэддэг юм. Одоогийн МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр, Ма­те­матик менежментийн сургууль чинь манай АУДС-ийн хичээлийн байр байсан. Бид I эмнэлэг дээр хичээлээ хийдэг тул Спортын төв ордны урдуур их алхана. Тэгж яваад Мөнхбаттай тааралдаж байгаа нь тэр. Уулзъя гэхэд нь би ичээд гүйчихсэн. Манай ангид хожим улсын начин болсон Өвөрхангайн С.Чулуунбаатар гэдэг бөх со­нирх­дог, барилддаг хүүхэд суралцаж байсан юм. Нэг өдөр Чулуунбаатар "Семинарын дэвтрээ өгөөч" гээд манайд ирлээ. Орооч гэтэл аав ээжээс айгаад ордоггүй. Гараад уулзтал Мөнхбат хүрээд ирлээ. Чулуунбаатар ч "Залуу улсад ярих юм байгаа байлгүй" гээд яваад өгдөг байгаа. Би дотроо Мөнх­батыг боддог хэрнээ дургүй дүр эсгэж гүйлгэдэг байж. Эмэгтэй хүн бардам байх нь бас ч буруу биш. Би чинь их муухай ааштай, тэгээд ер нь царай өгдөггүй болохоор эргүүлэх санаатай залуус тэгс­хийгээд цөхөрдөг байсан биз. Мөнхбатыг бас цөхөрвөл цөхрө­хөөр гүйлгэсэн. Үнэн сэтгэлгүй бол цөхрөлтгүй тэгж хөөцөлдөхгүй шүү дээ. Өөртөө дасгаж, өөрийгөө дасгуулж байж суухыг хүсдэг бай­сан юм болов уу. Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суучихсан хоёр. Хувь тавилангийн эрх жамаар учирсан юм даа" хэмээн ярив.           Харин Мөөеө аварга "Наадах чинь аварга хүн эргүүлж байхад мэдэж байгаа юм алга. Араасаа их гүйл­гэсэн. Сайхан л амьтан байсан. Одоо чавганц болчихоод байгаа юм" гээд инээх ажээ. Тэднийх таван хүүхэдтэй. Ууган хүү Батхуяг нь 1969 онд том охин Бат­цэрэн нь 1971 онд, дунд охин Бат­гэрэл нь 1977 онд, бага охин Баасан­жаргал нь 1982 онд, отгон хүү Даваа­жаргал нь 1985 онд төрсөн. Одоо харин үр хүүхдүүд нийлээд 20 гараад явчихсан өнөр өтгөн айл болжээ. Даваажаргал, Баасанжар­гал хоёрынх гурав гурван хүүхэдтэй гэнэ. Эндээс Даваажаргалын та­лаарх яриа эхэлж байгаа юм. "Япон бэрдээ хэр байна даа" гэж асуулаа. Тэгсэн хоёр хөгшин миний өөдөөс их том харж байна шүү. Аварга "Ямар байх нь чамд ямар хамаатай юм" гээд ундууцаж бай­на. Манай зурагчин миний өөдөөс том хараад гэрийн эздийг уур­луул­чихав гэж байгаа бололтой байна шүү. Ер нь Мөөеө аваргын занг мэдэхгүй хүнд бол их сонин ааштай хүн шиг санагдана. Харин түүний ойр тойрны хүмүүс гаднаа хатуу боловч зөөлөн буулттай хүн гэдгийг мэднэ.
"Наадах чинь аварга хүн эргүүлж байхад мэдэж байгаа юм алга. Араасаа их гүйл­гэсэн. Сайхан л амьтан байсан. Одоо чавганц болчихоод байгаа юм" гээд инээх ажээ
ЯПОН ЯВАХААСАА ӨМНӨ ИХ АВАРГА ДАВААЖАРГАЛ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ӨВӨРТ УНТДАГ БАЙЖЭЭ
Аав, ээжийн эрх шар хүү Японы Мэргэжлийн сумогийн 69 дэх авар­га М.Даваажаргал бага байхдаа их аймхай хүүхэд байсан гэнэ. Орой болохоор "Өрөөнийхөө гэрлийг асаагаад өг, айгаад байна" гэж ээжээсээ гуйах. Япон руу явтлаа аав, ээжийнхээ өврөөс гараагүй байсан гэнэ. Ер нь их зөөлөн талдаа үг дуу цөөтэй хүүхэд байсан аж. Японы Мэргэжлийн сумо бөхөд барилдуулах гээд явсан талаар гэрийн эзэгтэй ярьж байна. Мөөеө аварга хүүгээ "Хоёр сар болчихоод ирнэ" гэж эхнэртээ худ­лаа хэлүүлээд сумод явуулчихсан байна. Үүнээс болж Тамир эгч эрхлүүлж өсгөсөн хүүгээ санаад их уйлдаг байсан тухайгаа ярив.
Ээждээ алдарт эхийн одонтой хамт ирсэн отгон хүүхэд болохоор их хайртай байдаг гэнэ. Япон бэрийн­хээ талаар хоёр хөгшин хир хал­даах­гүй юм билээ. "Миний муу хүүг хүний нутагт байхад түшиж авсан сайн охин. Бид хоёр залуу хүмүү­сийн сэтгэлийг мэдэх биш өөрсдөө учраа олно биз. Японы ёс занш­лаас болдог юм уу хүүг маань хардаж, сэрдэж зовоохгүй хүүхдүү­дээ хараад гэртээ байж байдаг юм би­лээ" гээд л ярих. Сумо бөхийн барилдаан эхлэх бүрт хоёр хөгшин хүүгээ хараад зурагтынхаа өмнө суучихдаг гэсэн. Мөөеө аварга хүүгээ унахаар нь "Аргалж бол­моор л байх юм. Даанч уначихлаа" гээд дургүй байдаг гэнэ. Харин дава­хаар нь баярлаад тэр өдөртөө л инээж явдаг гэсэн шүү. М.Даваа­жаргал өнгөрсөн зун Төв аймгийн наадмаар ирчихээд үндэсний бө­хөөр барилдмаар байна гээд аав, ээжийгээ сандаргасан гэнэ. Хүн бүр тэгж болохгүй, нөгөө сумогийн холбооныхон чинь хэл ам хийнэ гэж гуйж байж болиулсан байна. Их аварга Хакухо М.Даваажаргал аав, ээжтэйгээ байнга утсаар ярьдаг байна. Аав, ээжийгээ энд ирж хамт хэсэг амьдар гэж сүүлийн үед гуйх болжээ. Харин Мөөеө аварга эндээ байна гээд халгаадаггүй гэсэн.
Ж.Мөнхбат аваргын амьдарч байгаа орон сууц ерөнхийдөө муудсан гэнэ. Гэхдээ өвөлдөө дулаахан байдаг болохоор тав тухтай. Хакухо М.Даваажаргал 23 дугаар сургуулийн тэнд олон өрөө байр аав, ээждээ авч өгчээ. Гэтэл аварга эндээ амьдарна гээд хөдөлж өгөхгүй байгаа аж. Энэ айлын амьдрал шулуун дардан замаар туулж өнгөрөөгүй тухай бас хуучлаад амжив. 1990 оноос 2000 он хүртэл амьдрал хүнд байсан үе бий гэнэ. Аварга тогтсон ажилгүй. Цалин байхгүй хүүхдүүд нь эхнээсээ оюутан болж, сургал­тын төлбөрийг нь төлөх гээд л олон асуудал тулгарч байжээ. Тамир эгч Мөнхбат аваргыг барилдахаас өөр зүйл огт анхаарал хандуулахгүй өдий хүрч байгааг хэлж байна лээ.
Мөөеө аваргад ямар нэгэн эдийн шунал огт байхгүй гэнэ. Мөнхбат аварга "Би олж до­лоох­доо тааруу. Наймаа ч хийж үзээ­гүй. Тамир л наана цаана гэж явсаар хэдэн хүүхдээ өсгөсөн хүн" гэж байна. Үнэхээр л түүнийг ямар нэгэн эдийн шуналгүй гэдгийг гэрт байгаа эд зүйлс нь хэлээд өгөх шиг. Харин бөхийн өмсгөл, дээл, малгай гээд бүгдийг нандигнан хадгалдаг юм билээ. Цэрэн аварга Мөөеө аваргын зодог шуудгийг ширж өгдөг байжээ. Хөлс үнэртсэн улаан өнгийн дугуй хээтэй зодог, шуудаг байна. Ид барилдаж явах үедээ мөн ч олон зодог шуудаг сольж байсан гэсэн. Ингээд гэрийн эзэгтэй бидэнд зургийн цомог авчирч өглөө. Ж.Мөнхбат аварга гэрийн эзэгтэй хоёрын нарын залуухан байхдаа морьтой авахуулсан сайхан зураг байна. Мөн гэр бүлээрээ авахуул­сан зураг ч нэлээд харагдана. Тэр дундаас Монгол Улсын аварга Д.Хадбаа­тарын цэл залуу­хан байхдаа авахуулсан зураг дурайтал гараад ирэх. Хадаа авар­га Мөөеө аваргад шавиар орж тэднийд байдаг байсан гэнэ. Тамир эгчийг ажилдаа яваад ирэх үед гэр орныг нь цэмбийтэл цэвэрлээд хоол, цай хийчихсэн сууж байдаг байсан гэнэ. Тамир гуай Мөөеө аваргын араас хөөцөлдөхөөс гад­на Хадаа аваргын эхнэр нь юм шиг хаана явааг нь цагдаж "Хамаагүй хүүхэнтэй уулзаж болохгүй шүү" гэж хүртэл загнаж явсан байна. "Ёстой л нэг хүүхэд шиг гэнэн цайл­ган явсан даа. Сайрга хөлтэй, өндөр цагаан хүүхэд шавь болж ирснээс хойш Монгол бөхийн дэвжээн дээр багш шавь болсон түүх бий. Хад айхтар газраас гарч ирчихээд хэсэг манайд байсан. Тэр үед Хулгаруудын уудаг цай гээд баавар цай их чанаж өгнө" хэмээн гэрийн эзэгтэй ярьж байна лээ.
САНААНААС ҮЛ ГАРАХ АРДЫН ХУВЬСГАЛЫН 40 ЖИЛИЙН ОЙН НААДАМ
Мөөеө аваргынх тэр бүр зурагт үзээд байхгүй. Харин дээр үеийн жижигхэн цагаан хүлээн авагч нь үргэлж л хангинаад байх. Үндэсний радио­гийн мэдээнээс хэрэгцээт мэдээл­лээ сонсдог гэнэ. Үндэсний бөхийн барилдааныг ч гэсэн сонсоод сууж байдаг гэнэ. Хуучны хийцийн болов уу гэмээр эрээн авдарт нь баярын бичгээс эхлээд шагнал урамшуу­лал байх ажээ. Улсад долоон удаа түрүүлж байхдаа авсан хамгийн том шагналынхаа талаар ярилаа. Тэр нь найман шил архи гэнэ. Ардчилсан Германы Зиндеман, Вилли Штоф нарын айлчлалд зориулсан барилдаанд түрүүлжээ. Ирсэн зочид дипломат цүнхэн дээр цаг тавиад өгсөн байна. Тэгсэн Ю.Цэдэнбал дарга "Мөнхбатаа хагалчихав аа. Зөөлхөн өргөөд яв" гэж хэлсэн байна. Ингээд Цэрэн аваргатай гэртээ хариад цүнхээ задалтал найман шил 700 грам­мын архи байсан гэнэ.
"Үнээ саалгадаггүй хоёр Мөнх" гэх хоч хүртэл авч монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр уран мэхийг уралдуулан барилд­даг байсан түүний өрсөлдөгч нь их аварга Н.Баянмөнх. Баянаа аварга нэгэнтээ "Миний хөлстэй нүцгэн биеэрээ уулзсан хоёр хүний нэг нь Мөнхбат аварга" хэлсэн байдаг. Харин аварга маань Баянаа авар­гын талаар "Манай Баянаа ерөө­сөө агуу л даа. Агуу бөх" гэж л хэлж байна лээ. Баянаа аваргын талаар өөр зүйл асуусангүй. Тэ­рээр Ж.Мөнхбат аваргынд ирэлгүй удаж байгаа гэнэ лээ. Харин хааяа утсаар ярьдаг гэсэн шүү.       Нар баруун тийш хэвийжээ. Цонхны цаана бүрэнхий болж байгаа харагдана. Цагийг эзлэн төрсөн домогт их аварга бидэнтэй хуучилсаар суув. Түүний сэтгэлд хамгийн тодхон үлдсэн наадам Ардын хувьсгалын 40 жилийн ой гэнэ. "Тэр наадамд Н.Жамъян авар­гаас эхлээд Дорнодын "хумбан хар" Балсан, "улаан хүзүүт" Дэлэг, "босоо" Банзар, "хужаа" Чүлтэм­сүрэн гээд олон сайхан бөх ирсэн. "Боохой" Данзан, "гулзгай" Дамчаа гуай нар л ирээгүй юм" гэж ярив. Ахмадын бөхийн барилдаанд Лхаг­ваа арслан түрүүлж байжээ. Тэр­бээр "Одоо бодоход тэр л хамгийн сайхан наадам байсан санагддаг юм. Аваргууд маань ч бүгд амьд сэрүүн байсан цаг. Тэр жил шинэ аварга төрсөн нь С.Цэрэн гуай байгаа юм. Би ч тэр агуу их авар­гуу­дын тоонд чүү чамай л багтсан хүн. Улсын наадамд гурав дараа­лан түрүүлж байж аварга цол хүрт­сэн юм шүү дээ, би" гэж ярьж байна. Бид хоёрын яриа бөх рүү л хазайчихаад байх. Миний бөхөд дуртай, их аваргын бөхийн үүх түүхийг андахгүй мэдэж байгаа нь ийнхүү яриа нийлж байгаа бололтой.
Дээр үеийн бөхчүүдийн талаар "Н.Жамъян гуайн үеийн дээр үеийн аваргууд Б.Түвдэндорж аваргаас шал өөр, Түвдэн аваргаас Дамдин аварга ч өөр. Д.Дамдин аваргаас Х.Баянмөнх бид хоёр бас өөр. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёр бас л өөр барилдаантай. Ерөөсөө үе үеэрээ л өөр юм билээ. Дамдин аваргын хувьд тав түрүүлж байх үедээ ганц л удаа унасан байдаг. Харин би таван жил дараа­лан түрүүлж байхдаа заалны ба­рил­даанд унаж л байсан. Ингэхээр би Дамдин аваргаас дутуу л байгаа биз. Гэхдээ Дамдин аварга циркийн жүжигчин байсан болохоор хагас, бүтэн сайнд барилдах зав гар­даг­гүй байж. Дамдин аварга ганц унахдаа Гоодойн аманд болсон бөхийн барилдаанд Төв аймгийн Нагнайдорж гуайд унасан юм билээ. Нагнайдорж гуай хөдөөнөөс тээврийн жолооч байхдаа тэгж түрүүлээд даага авсан гэдэг. Тэгээд нөгөө даагаа арай гэж л 25 төгрө­гөөр зарсан гэж хуучилдаг. Дамдин, Мижиддорж гуай хоёр зэрэг гарч ирсэн нэг үеийнх юм. Намайг анх улсын наадамд түрүүлэх жил Дам­дин аварга байгаагүй. Тэгээд би үзүүр түрүүнд Мижиддорж гуайтай үлдсэн. Их сонин, Мижиддорж гуай улсын наадамд 17-18 удаа таваас дээш давахдаа есөн удаад нь Дамдин аваргад унасан байгаа юм. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Тэгэхээр өнөөдөр энэ яриад бай­гаа чинь юу ч биш шүү дээ. Ч.Сан­жаадамба, Лхагвадоржид унасан нь байдаг л зүйл байгаа биз. Өнөө­гийн бөхчүүд их хүнд жинтэй, мэх муутай, хувхай төлөгнүүд болж. Барилдаж байгаа бөхчүүдийг харахаар хааяа уур хүрэх юм. Нэг л их зантай, өөхөн бөмбөгнүүд болж. Би ид барилдаж явах үед 73 килограмм л байсан шүү" хэмээн ярив. Гадаа ч бүрэнхий болж, бид ч явах цаг болж хоёр хөгшин бид­нийг үдэн гаргаж өгсөн юм.        Монгол бөхийн оноо дансанд "Аат" хэмээн олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн Ж.Мөнхбат аваргын бүтээсэн олон амжилт тодоос тод үлджээ. Тэр яах аргагүй бөхийн спортын анхдагчдын нэг. Биднийг гарах үед "Аварга хүнээс аварга хүү төрлөө. Энэ бол төр түмний минь хишиг буян юм даа. Миний хүүхдүүдийн алба Туулын ус шиг тунгалаг, урт байг" гэж ерөөсөөр үдсэн юм. Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар Ж.Мөнхбатынхаас гарч явахдаа "Аварга хүн авар­гаараа төрдөг" гэсэн үг санаанд буух. Түүний "Эртхэн харь лүднүүд минь. Миний бүх зүйлийг яриулна гэвэл холоо хэвтэнэ" гэж инээж суусан дотно дүр нүдэнд хараг­дана.
Тэр­бээр "Одоо бодоход тэр л хамгийн сайхан наадам байсан санагддаг юм. Аваргууд маань ч бүгд амьд сэрүүн байсан цаг. Тэр жил шинэ аварга төрсөн нь С.Цэрэн гуай байгаа юм. Би ч тэр агуу их авар­гуу­дын тоонд чүү чамай л багтсан хүн. Улсын наадамд гурав дараа­лан түрүүлж байж аварга цол хүрт­сэн юм шүү дээ, би" гэж ярьж байна
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсэн хэвээр байна
Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Чингэлтэй хайрханы хишиг", Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ
Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдахад хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав.
Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ
Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, "Тэргүүн Саруул Зам" ХХК, "Эрдэнэс Критикал минералс" ХХК-ийн бөх, улсын арслан Э.Оюунболд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант Интернэйшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, QPay, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
Наймд улсын харцага Г.Бадрах, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Энэхүү барилдааны түрүү бөх суудлын автомашин гардаж, үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тус тус тодорсон юм.
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
-ХЭҮК-т ирсэн албан мэдээллээр хаврын морин уралдааны үеэр 46 хүүхэд амь насаа алдсан-
/2025.1.30/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газраас Л.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Засгийн газрын 57 дугаар тогтоолыг өчигдөр хүчингүй болголоо. Хүчингүй болсон 57 дугаар тогтоол нь 2019 онд батлагдсан бөгөөд тогтоолд жил бүрийн 11-5 дугаар сар хүртэл хурдан морь уралдуулахыг хориглосон юм. Харин өчигдрийн Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 1-ний өдрөөс морь уралдуулахыг зөвшөөрлөө.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ
ХУРДАН УДМЫН АДУУТАЙ
Засгийн газраас яагаад ийм шийд гаргах болов? Засгийн газрын гишүүд яагаад үүнийг дуугүй хүлээн зөвшөөрөв гэдэгт хариулт олохыг хичээцгээе. Монгол Улсын Засгийн газар 22 сайдтай. Тэдгээрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдсанаар тэдгээрийн 50 хувь нь буюу 11 нь хурдан удмын адуутай.
Ж.Батсуурь
Б.Батцэцэг
Л.Гантөмөр
Б.Жавхлан
Ц.Туваан
Н.Учрал
Б.Чойжилсүрэн
Э.Одбаяр
С.Бямбацогт
Ц.Баатархүү
Б.Дэлгэрсайхан
Тэгэхээр танхимын гишүүдийнх нь тал нь хурдан удмын адуутай учир энэ Засгийн газар хурдан морины уралдааны талаарх шийдвэр гаргах нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд дараах байдлаар заасан.
11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Үндсэн хуулийн цэцэд өгч, маргаан үүсгэхээ илэрхийлсэн.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН НЬ 40 ГАРУЙ ХУВЬ НЬ ХУРДАН УДМЫН АДУУТАЙ
Улсын Их Хурал 126 гишүүнтэйгээс 22 нь Засгийн газрын гишүүн. Мөн 57 нь адуутай, эдгээрийн 40 гаруй нь “Хурдан удмын адуу” ажээ. Тухайлбал, Ц.Баатархүү (146), М.Бадамсүрэн (24), Ж.Бат-Эрдэнэ (64), Ц.Идэрбат (20), Э.Одбаяр (50), Ө.Шижир (5), Л.Энхнасан (25), П.Ганзориг (50), З.Мэндсайхан (25) хурдан удмын адуутай.
Ингээд харвал Улсын Их Хурал нь “халааслагдсан”, үг дуугарч чадахгүй болсон, мөн ашиг сонирхлын зөрчилтэй болох нь харагдаж байна. Тийм ч учир 126 гишүүнээс 10 хүрэхгүй гишүүн л Засгийн газрын шийдвэрийг шүүмжилж байгаа юм.
Цаашлаад харвал Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан:
2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэх заалтыг хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.
ХУРДАН МОРИНЫ НУРУУН ДЭЭР СУУЖ ЯВАА ХҮҮХДЭД
ГУРАВДУГААР САР ТИЙМ ДУЛААХАН УУ?
Гуравдугаар сарын дундаж агаарын температур -4 градусаас -12 градус хүрдэг. Хаврын морин уралдаанд уралдааны замын урт дараах байдалтай.
“Морьд эхлээд 65-70 км/цагийн хурдтай давхидаг. Үүнийгээ эхний 3-4 км-т яг барьдаг юм. Тэгээд дөрөв, тав, зургаа дахь км-т 60 орчим, найман км-ээс 50 болж буураад бариан дээр 30-40 км/цагийн хурдтай ордог” гэж Хурдан морины даамал асан Д.Самданжамц ярилцлагадаа дурьдсан байдаг.
Тэгэхээр хүүхдүүд -10 градусын хүйтэнд дунджаар 50км/цагийн хурдтай давхих адууг хүүхдүүд унаж уяачдыг баясгах нь.
Дараах графикаас харвал салхины хурд 10км/ц байх үед -10 градусын хүйтэн нь хүнд -15 градус болж мэдрэгддэг байна.
Энэ тохиолдолд 30 минутад хөлдөж эхэлнэ.
Хүний эрхийн Үндэсний комисс болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаанд оролцсон хүүхдүүд улирлаар
71.6 хувь нь хаврын улирлыг бэртэл гэмтэл хамгийн их гардаг,
81.6 хувь нь хамгийн хэцүү улирлаар өвөл цастайд гэж хариулжээ.
Энэ судалгааг ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хийсэн бөгөөд хурдан морины уралдаанч хүүхэд, багш, сургуулийн нийгмийн ажилтан, уяач, эцэг эх, асран хамгаалагчид болон жирийн иргэд зэрэг нийт 798 хүнийг хамран зохион байгуулжээ.
Хүүхэд мориноос унахдаа толгойгоороо газар харуулдан ихэвчлэн унадаг тул тархи болон дээд мөчдийн гэмтэл хамгийн их авдаг байна. Мөн яс хугарах, хөлдөх, хайрагдах нь хаврын уралдаанд түгээмэл тохиолддог.
“Хаврын уралдааны үед хүүхдэд дагжилт чичрүүдэс бий болж, арьс нь улайж хавдан, час час хийсэн мэдрэмж төрж, өвдөлт үүсдэг. Мөн хөл гар даарснаас мэдээ алдан бадайрах, хөл гар, тавхай загатнах, өвдөх, хавдах болон цэврүү үүсэх шинж тэмдэг илэрнэ. Арьсны өнгө эхэндээ улаан байснаа гэмтэл даамжрах тутам хөх, ягаан өнгөтэй болж хүнд тохиолдолд үхжил үүсэх аюултай. Хамгийн түрүүнд чих, хамар өртөнө” гэж дээрх судалгаанд дурьджээ.
Мөн хүүхдийн нүдний эвэрлэг бүрхүүл хөлдөнө. Өнгөц хөлдөлтийн үед эвэрлэгийн гаднах бүрхэвчийн өнгөц хэсэг цайрдаг. Хоёрдугаар зэргийн хөлдөлтийн үед эвэрлэгийн гаднах бүрхэвч бүхэлдээ хөлдөж, хатуурдаг.
Гуравдугаар зэргийн хөлдөлтийн үед нүдний алим хөлдөж, цусны судсанд мөсний талст үүсдэг байна. Энэ гэмтлийн үед эмчилгээ хэдэн долоо хоногоор үргэлжилдэг бөгөөд хүнд зэргийн хөлдөлтийн үед нүдний эдийн гэмтэл их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор мэс засал эмчилгээ хийх шаардлага гардаг.
Судалгаанд оролцсон нийт 529 хүүхдээс 52,3 хувь нь ямар нэг байдлаар мориноосоо унаж байсан гэж хариулсан бол 196 нь ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн гэжээ.
51 хүүхэд толгой өвдөж, тархи доргисон,
55 хүүхэд биеийн хэсэг хөхөрч, шалбарч шархалсан,
50 хүүхэд хөл гараа гэмтээж, хугалсан,
34 хүүхэд хөл, гар нүүр хацраа хөлдөөсөн,
9 нь нуруу, нугасаа гэмтээсэн гэж хариулжээ.
Хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гэмтсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан уу? гэсэн асуултанд
44.8 хувь нь үгүй,
33.1 хувь нь заримдаа,
22.6 хувь нь тийм гэж хариулсан байх бөгөөд эмнэлгийн тусламж аваагүй шалтгааны 63.6 хувь нь ялимгүй гэмтэл байсан хэмээн хариулсан байна.
Дашрамд сануулахад, 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр уяачид дур мэдэн Дүнжингарав наадмыг зохион байгуулсны улмаас 9 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдэж байв.
ӨВӨРМОНГОЛД ЯАГААД ӨВӨЛ МОРЬ УРАЛДУУЛДАГ ВЭ?
БНХАУ-ын Өвөрмонгол нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй Монгол Улстай харьцуулахад нэлээд дулаахан газар юм.
“Чанар-Кап” гар бөмбөгийн тэмцээний шилдэгүүд тодорлоо
Тус тэмцээнд Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрийн 11 баг хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний шилдгүүдээр:
Шилдэг эрэгтэй тоглогчоор Төвийн үйлдвэрийн А. Нямпүрэв
Шилдэг эмэгтэй тоглогчоор Зүүн үйлдвэрийн 1 цех Ц.Цэрэнханд нар шалгарч
III байранд Төвийн үйлдвэрийн ашиглалтын баг
II байранд Зүүн үйлдвэрийн 1-р цех
I байранд Төвийн үйлдвэрийн ИТА баг шалгарч шилжин явах “Цом”-ын эздээр тодорлоо.