Нийгэм - Aranshin.mn
Амьд явахын тулд 95 кг жин хасчээ
Их Британийн иргэн Мартин Дэвис согтууруулах ундаанаас татгалзаж, спортоор тууштай хичээллэсний ачаар 95 кг жин хассан тухайгаа ярьжээ. Энэ талаар Need To Know сайт мэдээлсэн байна. 58 настай М.Дэвисийн жин дээд тал нь 175 кг хүрч байсан бөгөөд тэрбээр талх, гахайн утсан мах, шоколадтай жигнэмэг, түргэн хоол их иддэг байжээ. Мөн өдөр бүр доод тал нь нэг шил архи уудаг байв. Илүүдэл жингийн улмаас амьсгал нь боогдож сэрдэг байсан бөгөөд нуруугаараа хэвтэж чадахгүй, тусгай сандал дээр унтахаас өөр аргагүйд хүрсэн байна. 2020 оны 11 дүгээр сард түүний цусны даралт огцом ихсэж, зүрхний цохилт түргэссэний улмаас түргэнээр эмнэлэгт хүргэгджээ.
Британи эр эмнэлгээс гармагцаа уухаа больж, дэглэм барьж эхэлсэн байна. Улмаар эрүүл бус хооллолтоо зогсоож, самар, далайн бүтээгдэхүүн болон шинэ ногоо түлхүү идэх болжээ. Үүний үр дүнд жин хасч байсан ч эрүүл мэндийн байдал нь сайжрахгүй байв. Түүнд зүрхний хэд хэдэн өвчин, элэгний гэмтэл, бөөрний дутагдал, үе мөчний өвчин болон тунгалгийн булчирхайн томролт оношлогджээ. Тиймээс М.Дэвис спортоор хичээллэж, өглөө бүр 14 мянган алхам алхаж эхэлсэн байна. Улмаар биеийн жингээ 95 килограммаар хасчээ. “Би одоо хүртэл өвчтэй байгаа, үүнийг өөрчлөх бараг боломжгүй. Гэхдээ би зорилгодоо хүрч, хүү маань эгчийнхээ адилаар их сургуулиа төгсөхийг харахын төлөө чармайж байна” хэмээн М.Дэвис ярьжээ. Эмч нарын үзэж буйгаар, түүнд дахин 5-10 жил амьдрах боломж байгаа аж.
Итгэл хамбад зориулсан эрийн гурван наадам болно
ОХУ-ын Буриад улсад 2003 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Итгэл хамбын найр” фестиваль есдүгээр сарын 15-нд Иволгийн дацанд болно. Буриадын Буддын шашны тэргүүн, XII Бандида хамба Итгэлийн Дашдорж буюу Итгэл хамбын мэндэлсний 174 жилийн ойд зориулж буй энэ баярыг Орос оронд Буддын шашныг хүлээн зөвшөөрсний 285 жил, Бандида хамбын тушаал бий болсны 262 жилийн ойтой хамтатган тэмдэглэх ажээ. Арга хэмжээг Оросын Буддын шашны нийгэмлэг, Буриад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Баярын эхний өдөр Буриадын лам хуврагууд томоохон хурал хурах бөгөөд Итгэл хамбад мандал өргөж, магтаал айлтгана. Баярын гол үйл явдлуудын нэг, сурагчдын нэгдсэн найрал дууны тоглолтод “Эх хэл манай баялаг” улсын уралдааны оролцогч, Бүгд найрамдах улсын янз бүрийн сургуулиудын 108 хүүхэд “Итгэл хамбын залбирал”, “Цагаан дара эхийн магтаал”-ыг дуулна. Улмаар Иволгийн дацангийн цэнгэлдэх хүрээлэн болон биеийн тамирын талбайнуудад спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан болно. Уламжлал ёсоор эрийн гурван наадам зохиогдох бөгөөд бөхчүүд 63 кг, 75 кг хүртэл болон 75 кг-аас дээш жингийн ангилалд өрсөлдөх юм. Үндэсний сур харваанд эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 50 метрийн зайд цэц мэргээ сорих бол хурдан морины уралдаан долоон өөр зайд болох ажээ. Мөн сээр шаах, шагайн наадаан зэрэг тэмцээнүүд явагдана.
Фестивалийн үеэр ардын гар урлал, чимэглэлийн болон хэрэглээний урлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хонины ноос, нэхий, арьс, адууны хялгас, нэхмэл эдлэл зэрэг зөөлөн эд материал боловсруулж хийсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэнэ. Мөн хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан интерактив талбайнууд, мастер-классууд явагдаж, “Миний хувцас”миний бахархал” үндэсний хувцастай флэшмоб болох ажээ. Цаашилбал, Буриадын ардын дуучид, үндэсний бүжгийн хамтлагуудийн тоглолт явагдана.
92 настай Монголын тамирчин Ц.Раднаа дахин дэлхийн аварга боллоо
Өмнөд Солонгосын Дэгү хотноо болж буй Мастеруудын ДАШТ-ий гүйлтийн 100 метрийн төрөлд Монголын тамирчин Ц.Раднаа түрүүллээ. Энэ төрлийн 90-95 насныхны ангилалд оролцсон тэрбээр 18.29 секундийн амжилт үзүүлсэн бол дэд байрт орсон Алжирын тамирчин Бенгуэлла 18.99, гуравдугаар байр эзэлсэн Японы тамирчин Мотошигэ 19.77 секундэд замаа туулжээ. Харин удаах байруудад Хятад, Итали, Австрали, АНУ, Их Британийн тамирчид орсон бөгөөд сүүлчийн буюу наймдугаар байрт орсон тамирчин 25.43 секундийн амжилт үзүүлсэн байна. Өнгөрсөн онд АНУ-ын Гэйнзвиль хотод болсон Мастеруудын ДАШТ-д алтан медаль хүртэж 200 метрийн зайд дэлхийн дээд амжилт тогтоосон, өдгөө 92 настай Ц.Раднаа энэ тэмцээний 200, 400, 800, 1500 метрийн төрөлд мөн өрсөлдөнө.
Бутан улсын ерөнхий сайдаар гурван удаа ажилласан эрхэм Монголд иржээ
Бага ангийн хүүхдийн хичээлийн бэлтгэл хангахад 500 мянга
Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдэж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг базаахаар нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг зорьж эхлэв. Хичээлийн бэлтгэл хангахад  хэдий хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болж байгаа талаар сурвалжлахаар бид өнгөрсөн Баасан гаригт /2026.08.07/ Нарантуул захыг зорив. Хөл гишгэх зайгүй шахам байдаг зах тун ч сийрэг.
Энэ удаад өмнөх жилүүдийнх шиг бужигнаантай дүр зураг харагдсангүй.
Захын гол хаалгаар ормогц урд эгнээнд байрлах лангуунуудад дэвтэр, үзэг, харандаа, өнгийн цаас, усан будаг, пинал зэрэг хичээлийн хэрэгслүүдийг төрөл төрлөөр нь эмх цэгцтэй өржээ.
Худалдаачид бараагаа засаж, үнийн шошгоо янзалж суух нь олонтоо. Харин хүүхдээ гараас нь хөтөлсөн аав, ээжүүд лангуу дамжин үнэ асууж, хэрэгтэй зүйлсээ нэгбүрчлэн сонгон авч байлаа. Зарим хүүхэд өнгө өнгийн цүнх сонирхон барьж үзэх бол эцэг эх нь дэвтрийн үнэ, дүрэмт хувцасны өртгийг тооцоолж зогсоно. Гэсэн ч худалдаачдын хэлж буйгаар энэ жилийн хөл хөдөлгөөн санаснаас бага, худалдан авагчид өмнөх жилүүд шиг нэг дор их хэмжээний худалдан авалт хийхээс илүү хэрэгцээтэй зүйлсээ л сонгон авч байгаа аж.
“Ихэнх хүн дэвтэр л авч байна”
Хичээлийн хэрэгслийн худалдаачин н.Эрдэнэцэцэг:“Голцуу хүмүүс дэвтэр авч байна. Хөл хөдөлгөөн нэг их биш ээ. Ихэвчлэн УБ принтын дэвтрийг сайн гээд авч байгаа. Энэ жил хүүхдүүд их энгийн хэрэглэл сонгож байна” гэв.
Лангуу бүрт өнгө өнгийн янз бүрийн дүрстэй дэвтрүүд хамгийн түрүүнд хүний анхаарал татна. Худалдагчдын хэлж буйгаар хүмүүс өнгө үзэмж, зурагтайгаас илүү үнэ боломжийн бүтээгдэхүүнийг сонгож байгаа аж.
“Үнэ өсгөөгүй ч хүмүүсийн мөнгө хүрэхгүй байна”
Хүүхдийн хичээлийн хэрэгслийн худалдаачин Б.Анухай энэ жилийн худалдааг өмнөх жилүүдээс эрс ялгаатай байгааг хэлэв.
“Энэ жил “Нарантуул”-ын хөл хөдөлгөөн бага байна. COP17 болохтой холбоотой зам хааж  байгаа нь нөлөөлсөн болов уу. Мөн шатахууны хомсдол  ч хөл хөдөлгөөнд нөлөөллөө. Хамгийн хямд бараа 800 төгрөгөөс эхэлдэг. Үзэг, бал, харандаа, цүнх гээд хүүхдийн бүх хэрэгцээ бэлэн байна. Бензин, шатахуун гээд бүх бараа, бүтээгдэхүний үнэ өссөн ч дэвтрийн үнийг нэмээгүй. Манайх яг бөөний үнээрээ зардаг. Харин дагалдах хэрэгслийн үнэ чанар, савлагаа, хийцээсээ шалтгаалаад өөр өөр байгаа. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал хамгийн багадаа 110 мянган төгрөг болно. Гэхдээ хэрэглээнээсээ шалтгаалаад хэд ч болж болно. Хүмүүс хүүхдэдээ юм авмаар байдаг. Гэвч эдийн засгийн байдал мөнгөний боломжийг нь хязгаарлаж байна. Тийм болохоор бид аль болох хямдруулж, 150-250 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хүмүүст түлхүүрийн оосор, усны сав зэрэг бэлэг өгч хүүхдүүдийг баярлуулахыг хичээдэг” хэмээн ярив.
Түүний ярианаас худалдаачид ч худалдан авагчдаа алдахгүйн тулд ашгаасаа хасаж, төрөл бүрийн урамшуулал, хямдрал санал болгож эхэлсэн нь мэдрэгдэж байлаа.
Дэвтрийн үнэ лангуу бүрт багахан ялгаатай
Сурвалжлах явцад хэд хэдэн лангуугаар орж үнийг харьцуулахад 12 хуудастай УБ принт дэвтэр нэг ширхэг нь 400-500 төгрөгийн хооронд байлаа. Харин 96 хуудастай дэвтэр 2500 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Польш дэвтрийн үнэ
12 хуудастай нь 200-400 төгрөг
24 хуудастай нь 450-600 төгрөг
48 хуудастай нь 800-1000 төгрөг
96 хуудастай нь 1500-1900 төгрөг
Eco дэвтрийн үнэ
12 хуудастай нь 400 төгрөг
24 хуудастай нь 600 төгрөг
48 хуудастай нь 1000 төгрөг
96 хуудастай нь 1800 төгрөг
Үнэ бага зэрэг ялгаатай байсан ч худалдаачдын олонх нь “дэвтрийн үнэ өнгөрсөн жилийнхээс бараг өөрчлөгдөөгүй” гэдгийг онцолж байсан юм.
Дүрэмт хувцасны үнэ хоёр жил өөрчлөгдөөгүй ч иргэдэд үнэтэй тусаж байна
Цүнхний худалдаачин С.Наранцацрал “Эцэг эхчүүд ихэвчлэн даавуун, гурван тасалгаатай хөнгөн чанарын цүнх их авч байна. Юанийн ханш өссөн ч үнийг нэмээгүй. Худалдан авалт муу байна. Хөдөө орон нутаг шатахууны хомсдолтой байгаа учраас тэндээс ирдэг хүмүүс багассан. Манай хамгийн үнэтэй цүнх 80 мянган төгрөг. Хоёроос дээш цүнх авбал 5-10 мянган төгрөг хямдруулж өгч байгаа” гэв.
Өнгийн харандаа 3500 төгрөгөөс, батинк 50 мянган төгрөгөөс эхэлж байна
Хичээлийн хэрэгслийн худалдаачин н.Эрдэнэцэцэгийн хэлснээр өнгийн харандаа 3500-15000 төгрөг, цавуу 1000-2500 төгрөгийн үнэтэй байна.
Гутлын худалдаачдын хувьд ч барааных нь үнэ харилцан адилгүй аж. .Нэг лангуунд охидын ботинк 110-130 мянган төгрөг байсан бол  хамгийн хямд ботинк 50 мянган төгрөгөөс эхэлж байна. Пүүз, кет 65-75 мянган төгрөгийн үнээр худалдаалагдана.
Хичээлийн бэлтгэлээ хангаж яваа 12 дугаар ангийн сурагч Ц.Мөнхбат “Хичээлийн хэрэгслээ 50 мянган төгрөгт багтаалаа. Дэвтэртээ 20 мянга, бусад хэрэглэлдээ 30 мянган төгрөг зарцуулсан” гэж ярив. Түүний хувьд гутал хувццас цүнх зэрэгт мөнгө зарцуулаагүй тул ийн төсөр үнэтэй болж буй аж.
Харин олон хүүхэдтэй айл өрхийн хувьд зардал хэд дахин өсчээ. Дөрвөн хүүхдийн ээж А.Маржаангүлийн хувьд “Одоогоор 800 мянган төгрөгийн зардал гарсан. Гурван хүүхдийн дүрэмт хувцсыг Нарантуулаас 235 мянгаар авлаа. Хичээлийнх хэрэгсэл 170 мянга болсон. Дэлгүүр, бусад худалдааны төвтэй харьцуулахад “Наран туул” захынх нь арай хямд байдаг. Гэхдээ шатахууны асуудлаас болоод цаашдаа нэмэгдэх байх гэж бодоод эртхэн базааж байна. Өмнөх жилтэй харьцуулахад үнэ нэмэгдсэн. 12 хуудастай дэвтэр өмнө нь 250-350 төгрөг байсан бол одоо 400 төгрөг болжээ” гэв.
Харин худалдан авагч Л.Одсүрэнгийн хувьд “Зургадугаар ангийн хүүхдийн дүрэмт хувцас 175 мянга, хичээлийн хэрэгсэл 158 мянга болсон. Цүнх, биеийн тамирын хувцастайгаа нийлээд 650 мянга гаруй төгрөг зарцууллаа” гэв.
Нэгдүгээр ангид орох хүүхдийн ээж Г.Одонтуяагийн хувьд, “Дүрэмт хувцсыг 85 мянгаар авлаа. Үнэ боломжийн санагдсан. Цүнх 80-90 мянгын хооронд байсан. Багадахгүй бол хоёр, гурван жил өмсөнө гэж бодоод авч байна” гэсэн юм.
“Хархорин” захад дүрэмт хувцас ямар үнэтэй байна вэ?
“Нарантуул” захын үнэ ханшийг “Хархорин” захтай харьцуулахад төдийлөн их зөрүү ажиглагдсангүй.
King Kids үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ:
Ахлах ангийн эрэгтэй иж бүрдэл – 140 мянган төгрөг
Ахлах ангийн эмэгтэй иж бүрдэл – 135 мянган төгрөг
Бага ангийн охидын дүрэмт хувцас – 84 мянган төгрөг
Бага ангийн хөвгүүдийнх – 89 мянган төгрөг
Дунд ангийн охидынх – 100 мянган төгрөг
Дунд ангийн хөвгүүдийнх – 105 мянган төгрөг
Хичээлийн хэрэгслийн үнэ:
12 хуудастай дэвтэр – 400 төгрөг
24 хуудастай – 800 төгрөг
36 хуудастай – 1000 төгрөг
48 хуудастай – 1300 төгрөг
60 хуудастай – 1600 төгрөг
96 хуудастай – 2600 төгрөг
Мөн бал 500-1500, үзүүрлэгч 500-4000, гортиг 2000-12000, будгийн харандаа 2500-15000, зургийн дэвтэр 1500-8000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Худалдаачдын хэлж буйгаар “Хархорин” захын хөл хөдөлгөөн ч мөн төдийлөн их биш байгаа аж.
Фонтамын үзэсгэлэн худалдаа үнэ ханш
Харин төв талбайн орчимд буюу Фонтамд гарсан үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас хүйс, загвараасаа хамааран 110-275 мянган төгрөгийн үнэтэй. Хичээлийн хэрэгслийн багц 40-70 мянган төгрөг, сурагчийн цүнх 35-120 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа.
Тэнд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж явсан иргэдийн хэлж буйгаар хоёр хүүхэдтэй өрх дунджаар нэг сая гаруй төгрөгийг зөвхөн хичээлийн шинэ жилийн бэлтгэлдээ зарцуулж байгаа ажээ.
Худалдаачид үнэ бус худалдан авагчийн тоо буурсанд илүү санаа зовниж байна
“Нарантуул”-ын худалдаачид энэ жил үнийг аль болох нэмээгүй гэж ярьж байгаа ч худалдан авагчид эсрэгээрээ өрхийн орлого хумигдаж, нэг дор их хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй болсныг хэллээ. Нөгөө талд худалдаачид COP17-ийн үеийн замын хөдөлгөөний зохицуулалт, шатахууны хомсдол зэрэг нь захын хөл хөдөлгөөнд нөлөөлж буйг онцолж байсан юм.
Ийнхүү шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн долоо хоног үлдсэн ч “Нарантуул” захад үнэ өссөнөөс илүүтэй худалдан авагчдын халаас нимгэрч, захын уур амьсгал өмнөх жилүүдээс нам гүм болсон дүр зураг үдэв.
С.УЧРАЛ
“Монголчуудын түүх Чингис хааны үеэс л эхэлдэг” гэх төөрөгдлийг залруулах хэрэгтэй
Нэн эрт бүрэлдэж бүтсэн угсаатнуудын нэг нь Монголчууд
Дэлхий дээр маань өнөөдөр байгаа 200 гаруй улс орон нэн эртний түүхээ бараг бүгд л үлгэр, домгоос улбаалан ярих, бичих байх. Харин нэг хэсэгт нь тиймэрдүү үлгэр, домог ч байхгүй байж мэднэ. Египетчүүд гэхэд л эртний түүхээ одоогоос 6000 жилийн өмнөөс эхтэй гэгдэх элдэв домогт тулгуурлан өгүүлдэг. Тэр нь ч үнэний хувьтай. Учир нь тэдэнд одоогоос 4600 орчим жилийн өмнө баригдсан гэх асар том хэмжээтэй чулуун пирамид бий. Төр улс, хаан, ард иргэд, боолчууд байж байж л тийм том байгууламжийг бүтээх бололцоотой. Тэгэхлээр египетчүүд 6000 гаруй жилийн төрийн түүхтэй нь тодорхой юм.
Хятадууд ч эртний түүхээ домгоос улбаалан ярьдаг, бичдэг. Домогт дурдагддаг хаад, улсаас нь Азийн хүн ам эх үүсвэр авсан мэтээр өгүүлдэг. Энэ үзэл санаа ужгирч, давтагдсаар “Хятад төв”-ийн онол гарч ирж, бэхэжсэн байна. Домгуудын хамрах жилүүд нь одоогоос 8000 орчим жилийн өмнө байсан Шар хаан Хуанди-гийн үеэс эхэлдэг. Эртнээс уламжлагдсан домгууд нь археологийн олдворуудаар нотлогдсоор байгаа болохоор домгийн гэгдэж байсан Ся улсын түүх ч бичигдэж эхэлжээ.
Археологийн олдворуудын шинжилгээг орчин үед олон талаас нь, нарийн багаж, оновчтой аргачлалаар, олон лабораторид хийж буй болохоор үнэний хувь нь бараг л 100% болтлоо дээшилсэн ажээ. Тэгэхлээр Хятадын эртний улсуудын түүх үнэн мөнөөрөө сэргээгдэж, дагалдаад хойд хөрш нь байсан нүүдэлчдийн түүх ч тодорсоор байна.
Шар хаан Хуанди ч тэр үеийн нүүдэлчдийн эсрэг цэрэглэн хөдөлж тэднийг хойш нь түрэн холдуулж байжээ. Мал аж ахуй, ан гөрөө эрхэлж аж төрдөг нүүдэлчид ч мөн тэр үед төртэй, цэрэг, зэвсэгтэй байсан бололтой. Домог болон дурдагдах хэмжээний дайн байлдаан ижлэвтэр зиндааны цэрэг, улстөрийн хүчнүүдийн хооронд л гарсан байх нь тодорхой билээ.
Египетийн пирамид 4600 жилийн настай байхад манай буган чулуун хөшөөнүүдийн эртнийх нь мөн л 4000 орчим жилийн настай байна. Дөрвөлжин булшнууд, хиргисүүрүүд ч бас 4000-3000 жилийн настай гэгддэг билээ.
Одоогоос 4-5 мянган жилийн өмнө хамгийн бөх бат, нар, салхины нөлөөнд бараг автагддаггүй, хүнд жинтэй материал болох чулуугаар хөшөө дурсгал босгох хүн хүч, зарлиг тушаал, багаж зэвсэг зөвхөн, ганцхүү төр засагтай ард түмэнд л байсан байх учиртай. Овор ихтэй, хүнд чулуугаар буган чулуун хөшөө урлах, том хиргисүүр, том булш бүтээх ажлыг жижиг овог, аймаг ч хийсэн байх боломжгүй. Тэдгээр нь төрийн шийдвэр, хүчээр л хийгдсэн байх нь үнэнд нийцнэ.
Хятадын улсуудаас (Ся, Шан, Жоу, Цин) нүүдэлчидтэй хийж байсан дайн тулалдааны хэмжээ, далайц, үргэлжилсэн цаг хугацаа ч гэсэн нүүдэлчид төртэй, цэрэг, зэвсэгтэй, сайн зохион байгуулалттай байсныг гэрчилдэг. Жишээ нь Шан улсын Үдин ван нүүдэлчидтэй гурван жил байлдаж байж тэднийг ялж холтгов гэсэн нь буй.
Энэ дайн одоогоос 3100 орчим жилийн өмнө болжээ. Хүч чадал ойролцоо хоёр төр улс л гурван жилийн туршид тасралтгүй байлдах боломжтой.
Жоу улсын ван Кан нүүдэлчдийг довтолж 10 гаруй мянган хүн, олон тооны агт морьд, мал олзлон авсан гэх мэдээ мөн буй. Энэ үйл явдал одоогоос 2979 жилийн өмнө болжээ.
Хятадын улсууд олон хүн амтай, хүчирхэг байсан хэдий ч нүүдэлчид тэдэнтэй эн чацууран тулалдаж, ялж, ялагдаж байжээ.
Мөнхүү нүүдэлчдийн төр улсуудын цэрэг, зэвсгийн хүч, хэмжээ одоогоос 2400 жилийн өмнө гэхэд л Хятадынхаас давуу байсны улмаас Жоу улсын ван Үлин цэргүүддээ Хүннүгийн морин цэргийн байлдах урлагаас суралцахыг тушаасан зарлиг гаргаж байв.
Монголчууд одоогоос 10 орчим мянган жилийн өмнө аргаль, янгирыг, 6-7 мянган жилийн өмнө тахь, хавтгайг гэршүүлж, гаршуулаад, мөн л тэр амьтдын унаган нутаг газарт нь аж төрсөөр байсан болохоор Хятадын улсуудтай тэмцэлдэн тулалдсаар ирсэн нүүдэлчид бол бидний өвөг дээдэс болох нь тодорхой юм. Тэгээд ч монголчуудын түүхэн газар нутагт байж Хятадын улсуудтай тулалдаж байснаа түүх болгон бичих, дурдах нүүдэлчид одоо хэр гарч ирээгүй л байгаа билээ. Бидний өвөг дээдэс хойшоо, урагшаа, баруунчаа, зүүнчээ хөдөлж, шилжиж байсан боловч эргээд л энэ унаган нутагтаа эзэн болон үлдсээр, хүчирхэгжиж, бас задарсаар, зарим хэсэг нь баруун тийшээ, мөн урагшаа тасран одсон нь үнэн болно.
Хятадууд олон жижиг улс болон задарсан үед нь нүүдэлчид бүр ч их түрэмгий ааш авир гаргаж хойд хэсгээр нь цөмрөн орж нутаглаж байсан тохиолдол ч цөөн бус. Олон улсыг нэгтгэн захирсан Ши Хуанди хаан 300.000 цэрэг гарган Хүннүг дайлж, их говийн ард гарган холтгоод аюулгүй байдлыг эрхэмлэн Түмэн газрын Их цагаан хэрмийг барьж байнгын цэрэг суулгажээ. Энэ бол түүхэнд урд өмнө байгаагүй хүнд, нүсэр их ажил, онцгой арга хэмжээ байв. Энэ үйлдэл одоогоос 2230 орчим жилийн өмнө хийгджээ. Гэтэл бид энэ дурдагдан буй урт их хугацааны турш дахь түүхээ, төр улсын түүхээ өдий болтол бичиж амжаагүй яваа билээ. Эх түүхээ 30 ботиор бичихдээ энэхүү хоосон зай, харанхуй үеийг эрх биш бодолцож байгаа биз гэж найдах юм даа...
Одоогоос 4000 гаруй жилийн өмнө гэхэд өвөг дээдэс маань өөрийн гэсэн (бүр биеэ даасан, өөрийгөө бүрэн тэтгэдэг) аж ахуйтай, өөрийн хэлтэй, бүтээсэн соёлтой, унаган гэхээр газар нутагтай байжээ. Тэгэхлээр тэд угсаатны хувьд бүрэн төлөвшчихсөн, өвөрмөц төртэй, өөрийгөө хамгаалж чадах зэр зэвсэгтэй, олон мянган эрчүүдийг дайчлан цэрэглэн тулалдах чадавхтай, Хятадын улсуудтай өрсөлдөн, чацууран дайтдаг ч байжээ. Бусад угсаатны нүүдэлчдийг оройлон, хүчлэн нэгтгэж Хүннү гүрнийг ч байгуулжээ.
Хүннү гүрэн задрахын цагт монголчууд олонхи болсон хэсэг нь ч унаган нутагтаа үлдэж, өсөж, өндийсөөр байжээ.
Хүн төрөлхтний хөгжлийн түвшин Африкт (Египет), Америкт (Маая нар), Азид (Хятад, Энэтхэг, Нүүдэлчид), Европод (Грекүүд) түүхэн цаг цагтаа ойролцоодуу байжээ. Археологийн олдворуудаар энэ нь нотлогддог. Тэгэхээр 5-6 мянган жилийн өмнөх Египетийн хэмжээ, түвшинд дүйцэх хөгжил Азид ч, нүүдэлчдийн нь хувьд ч мөн буй болчихсон байх учиртай билээ. Тийм байжээ гэдгийг бид их л хожуу таньж, мэддэг, бичдэг болов. Монгол угсаатан бүрэлдэж бүтсэн цаг хугацааг (нүүдэлчдийг доорд үздэг алдаатай байр, сууринаас шалтгаалан) ихэд хойшлуулж тооцож ирсэн нь олон олон төөрөгдлийг үүдэж, ойлгомжгүй, логикгүй байдлын шалтгаан болсоор байсан нь үнэн юм.
Суурьшиж, хот улсуудаар дамжин төв төртэй болж, боолуудын хүчийг ашиглан услах систем, томоохон барилга байгууламж, хэрэм цайз мэтийг бүтээж асан улсуудын нөлөө, хаялга нүүдэлчид, анчид, загасчдын хувьд цаг цагтаа их хүчтэй байсан нь ч тодорхой билээ. Төртэй, цэрэг зэвсэг сайтай болсон нүүдэлчид ч суурин иргэдэд халдаж, тэдний нэг хэвийн амьдрал, зогсонги төлөв, боолчуудын хөдөлмөрт тулгуурласан том эзэнт гүрнийг ч задалж, мөхөөж ирсэн нь бас үнэн болно. Персүүд, түрэгүүд, монголчууд энд жишээ болон дурдагдах учиртай.
Угсаатан бүрэлдэх, төлөвших процесс бол үйлдвэрлэх хүчний хөгжил, хөдөлмөрийн багаж, зэвсгээс хатуу хамаарах шүтэлцээгүй үзэгдэл юм. Нийгмийн нийтлэгүүдийн үүсэл, хөгжил бол хүмүүсийг нэгтгэж, ижилсүүлж, төрөлсүүлж байдаг тэр хүчин зүйлүүдээс л эн тэргүүнээ хамаардаг жамтай. Энэ зүй тогтол суурин иргэдийн хувьд ч, мөн нүүдэлчдийн хувьд ч ав адилхан байсан нь түүхээр нотлогдсон болно.
Хатуу болон зөөлөн бодлогыг хослуулсаар Хүннү гүрнийг бүтээсэн цөм угсаатан нь монголчууд байсан, тэд Хятадын улсуудтай эн чацууран харилцаж, дайтаж, ялж, ялагдаж ч байсан. Цаашдаа Их Монгол улс, Монголын эзэнт гүрэнг цогцлоон байгуулж, дэлхий дахиныг нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болгож холбосон хүчний цөм нь мөн монголчууд байсан нь үнэн. Эрт бүрэлдсэн, бүтсэн угсаатан болохынхоо хувьд тэд хүчтэй, идэвхтэй, шашин суртлын хувьд олон ургальч, хууль дээдлэх өндөр соёлтой байсан нь ч үнэн болно.
“Монголчуудын түүх Чингис хааны үеэс л эхэлдэг” хэмээн ярьж, бичиж байсан цаг үе, түүхчид, судлаачдын алдаа, төөрөгдлийг залруулах хэрэгтэй.
Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс
АНУ-Израил, Ираны хооронд үргэлжилж буй Ойрх Дорнодын дайнаас болж хамгийн их хохирол амссан улсаар Энэтхэгийг нэрлэжээ. Учир нь мөргөлдөөн эхлэхээс өмнө тус улс Ойрх Дорнодтой нягт хамтран ажиллаж, ингэснээр эрчим хүч, барааны үнэ тогтворжиж, эдийн засаг өсөж байсан юм. Энэтхэг улс дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болж урагшлах төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж, өнгөрсөн жил Олон улсын валютын сангаас гаргасан тайланд тус улсын эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 4.18 их наяд доллар болно хэмээн таамаглаж байв. Энэ тоо бол АНУ, Хятад, Германы дараа дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Японы ДНБ-ээс давсан үзүүлэлт байлаа. Энэ оны эхээр Энэтхэг улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 2032 он гэхэд хоёр талын худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх, 3 тэрбум долларын шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Саудын Араб улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм.
Харин өнгөрсөн сарын 28-нд Ойрх Дорнодод дайн дэгдсэн нь Энэтхэгийн эдийн засагт хүндээр тусаж эхлэв. Тус улс газрын тосны хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг бөгөөд түүхий газрын тосны 40 орчим хувь, байгалийн хийн 80 хувийг Ойрх Дорнодоос импортолдог байсан тул бүс нутгийн мөргөлдөөн хүнд цохилт болж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна. 1970-аад оны газрын тосны цочролоос хойш Энэтхэг улс Ираны өмнөд хэсэгт орших Ормузын хоолойгоор дамжуулан түүхий газрын тос тээвэрлэх болсон байна.
Робот цэрэг Украины дайнд тулалдана
Александр Лукашенко Хойд Солонгосын удирдагчид автомат буу бэлэглэжээ
Хойд Солонгост анх удаа айлчилж буй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын удирдагч Ким Жон Унд автомат буу бэлэглэжээ. Бэлгээ өгөхдөө тэрбээр “Дайсан ирэхэд хэрэг болно” хэмээн хошигносон талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн байна. Ким Жон Ун хариуд нь А.Лукашенког дүрсэлсэн том ваар бэлэглэсэн бөгөөд үүнийг хийхэд далайн нэг төрлийн ховор хясаа 30 ширхэг орсон хэмээн тайлбарлажээ. Пёньянд өчигдөр ирсэн А.Лукашенког ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэтгэлийн буудлага үйлдсэн байна. Улмаар хоёр удирдагч Дэлхийн II дайны үед Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөжээ. Мөн өдөр талууд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Жолоодох эрхгүй 17 эмэгтэй зам тээврийн осол гаргажээ
Өнгөрөгч амралтын буюу 2026 оны гуравдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг ослын талаар Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар, "Toyota Prius-41" маркийн автомашиныг жолоодох эрхгүй үедээ унаж явсан 17 настай, эмэгтэй У нь "Toyota Prius-30" маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 46 настай, эмэгтэй жолооч П гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна.
Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.