Улс төр - Aranshin.mn
Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ
1980-аад оны сүүлээр Дорнод, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажилласан Б.Дэлгэрсайхан 1993 оноос “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан гэгддэг болсон. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод АТГ-т тайлагнасан ХОМ-тээ “Би “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх 12 компанийг эзэмшдэг” гэж мэдүүлж байв. 2016 онд “Би “Дорнын говь” ХХК,” Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх зургаан компани эзэмшдэг” гэсэн. Эзэмшдэг компанийх нь тоо багасссар 2021 онд “Би “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь” ХХК гэдэг хоёр компани эзэмшдэг”, 2022 оноос хойших ХОМ-тээ “Ганцхан “Монтай Эрдэнэ” ХХК-ийг эзэмшдэг” гэж мэдүүлжээ.
Анх гишүүн болохдоо 12 компанитай гэж мэдүүлж, хойтон жил нь зургаан компани, өнөөдөр нэг л компани эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлдэг болсон. Энд гол яригдах “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг мэдүүлэхээ больсон. Б.Дэлгэрсайханы олон компаниар төрөл бүрийн бизнес хийж, тэдгээрийн дундаас “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иар хэрхэн будлиан хутгасныг Монголын ард түмэн 10 гаруй жилийн өмнөөс мэддэг болсон. “Болдтөмөр Ерөө гол” ХХК өнөөдөр ашиглалтын 275.01 га газартай Хандгайт MV-017607, 1405.41 га газартай Баянгол MV-008888, 761.13 га газартай Баянгол MV-021585 лицензүүдийг, хайгуулын MV-021585, Дулаанхаан XV-014453, Дулаан уул XV-013814, Хонгор-1 XV-012602 лицензүүдийг эзэмшдэг. Эдний дундаас Баянголын төмрийн орд нь ойролцоогоор 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, Монголын томоохон стратегийн шинжтэй ордуудын нэг. Тус ордыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК ил болон далд уурхайн аргаар ашигладаг. Олборлосон хүдрээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон дахь Цагаан хаалга өртөө болон салбар төмөр замаар дамжуулан үндсэн сүлжээнд холбон тээвэрлэдэг. Тэрбээр 2020 оны сонгууль дөхсөн зургадугаар сарын 29-нд Төрийн ордонд “Монголын стратегийн төмрийн хүдрийн ордын лицензийг эзэмшигч “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийнхаа хувийг албан ёсоор бусдад шилжүүлж, оффшор бүсээс хөрөнгөө татаж авсан” гэж мэдээлэл хийсэн. Тэгэхэд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Dornun Gobi Iron Ore Com­pany Limitd” нь Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй болсон байв. Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс манай улсын зарласан оффшор бүсийн жагсаалтад багтдаггүй учир тэрбээр хөрөнгөө цэвэр харагдуулахаар тооцсон бололтой.
Гэхдээ УБЕГ-ын бүртгэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хамаарал бүхий этгээдээр Б.Дэлгэрсайхан бүртгэлтэй хэвээр байна. Хэдий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс руу цөлж холдуулсан ч тэндэх болон Монгол Улсын бүртгэлийн баримтаар тус компанийн 78 хувийг Хятадын иргэн Ли Шаомин эзэмшиж, Б.Дэлгэрсайхан 22 хувийг эзэмшдэг хэвээрээ байна. Харин одоо түүний “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа нуухгүйгээр мэдүүлдэг байсан, УИХ-д ороогүй байх үеийн гэмт үйлдлүүд одоо сөхөгдөж эхлэх нь.
“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг Ли Шаомин болон түүний хөрөнгө оруулалтын баг тус компанийн хяналтын хувьцааг бүрдүүлдэг. Аливаа бизнесийн 78 хувийг эзэмшигч гэдэг бол түүнийхээ хэмжээгээр хөрөнгө оруулсан гэсэн үг. Тэрбээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглаж байхаас уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ли Шаоминий баг үйлдвэрлэлийн зургаан шугам, ойролцоогоор 130 километр төмөр зам барьсан. Мөн Хятадад үйлдвэрлэсэн 2007 ширхэг ачааны вагон, Орост үйлдвэрлэсэн 1000 ширхэг ачааны вагон, Хятадад үйлдвэрлэсэн 12 ширхэг зүтгүүр нийлүүлжээ. Үүний дээрээс ойролцоогоор 25 километр урттай цахилгаан дамжуулах шугам, цахилгааны хоёр дэд станц, ойролцоогоор 60 километр урттай зам, төмөр замын таван ширхэг өртөө, тэсрэх бодис хадгалах байгууламж, 8000 гаруй мкв талбай бүхий оффисын барилга, ажилчдын байр, спортын байгууламж, зочдын байр, агуулах болон бусад туслах барилга, байгууламжуудыг хөрөнгө гаргаж байгуулжээ. Эдгээрт Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар биш уул уурхай, боловсруулах, тээвэр, эрчим хүчний хангамж, ложистик болон туслах барилга, байгууламжуудыг хамарсан цогц аж үйлдвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр энэ бүх хөрөнгө оруулалтыг хийхдээ өөрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулах замаар Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудаас 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтууд дууссанаас хойш “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 22 хувийг эзэмшдэг Б.Дэлгэрсайхан нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчих болжээ. Б.Дэлгэрсайхан “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаа больжээ. Үүний үр дүнд Ли Шаомин нь гүйцэтгэх захирал болон түүний багийн гишүүдийг томилох, тэдний эрх мэдлийг тодорхойлох, ногдол ашгийн хуваарилалтын хэмжээг батлах, хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах, аудитын компанийг томилох, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хянаж үзэх зэрэг хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүрэн алдсан байна. Энэ хууль бус үйлдлээс шалтгаалан 2016 оноос хойш Хятадын хөрөнгө оруулагч талд ногдол ашиг тараагдаагүй байна. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч Хятадын хөрөнгө оруулагчид болон холбогдох Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ.
Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайхан бүх хөрөнгө оруулалтыг өөрийн болгох шуналд хөтлөгдсөнтэй холбоотой. Тэрбээр Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминыг өөрийн компанийн нярав О-гийн хамтаар Монгол Улсын шүүхээр шийтгүүлж, гэмт хэрэгтэн хэмээн цоллох үйл ажиллагааг зохион байгуулж, Монгол Улсад ирэх боломжгүйгээр хөөж явуулжээ. 2022 онд Монгол Улсын шүүх, ХЗДХЯ-ны мэдээлэлд “Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьцаа эзэмшдэг байсан Хятадын иргэн Ли Шаомины хөрөнгийг нярав О гэж эмэгтэй нь 317 сая ам.долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан гэж байв. Монгол Улсаас хөөгдөөд эх орондоо очсон Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин хөрөнгө оруулалтын асуудлаараа холбогдох газруудад ханджээ. Үүний дагуу Бээжин дэх арбитрын шүүхээс “Б.Дэлгэрсайханаас Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудад учруулсан хохирол гэж 2 тэрбум гаруй ам долларыг төлүүлэх” шийдвэрийг гаргажээ. Харин Б.Дэлгэрсайхан нь Бээжингийн арбитрын шүүх өөрийнх нь өр төлбөрийг хэлэлцэхийг мэдээд өмнө нь бүх мөнгөө Зүүнбаян-Хангимандалын төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн байна. Тэрбээр 400 сая ам.доллар зарцуулсан. Өнөөдөр энэ мөнгөө Монгол Улсын Засгийн газраас гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа.
Ийм байдлаар Хятадын Засгийн газраас Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон асуудалд анхаарч, өөрийн иргэн, хөрөнгө оруулагч Ли Шаоминд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлжээ. Нэг ёсоор Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ. Үүний эхлэл болж, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг, Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминаас Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон Б.Дэлгэрсайханаар өрийг нь төлүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн тайлбар бүхий захидлыг манай улсын гадаад харилцааны шугамаар холбогдох байгууллагад ирүүлсэн байна. Түүнд “Уул ус, гол мөрнөөр холбогдсон найрсаг хөрш орнууд болох Монгол, Хятад улсын харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг сүүлийн жилүүдэд бэхжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа гүнзгийрч, томоохон хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байгааг би үргэлж сайшааж, үнэлж ирсэн. Харамсалтай нь, Монгол Улсад хэрэгжиж буй төмрийн хүдрийн уурхайн төсөлтэй холбогдуулан Хятадын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Энэхүү маргаан нь зөвхөн Хятадын хувийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамаарахаас гадна Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудын олгосон санхүүжилттэй холбоотой үндсэн зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, хуримтлагдсан хүү, боломжийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой юм. Энэ асуудал нь санхүүгийн болон хууль эрх зүйн хувьд чухал үр дагавартай. Дээрх нөхцөл байдал нь Хятадын хөрөнгө оруулагчдад ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учруулж, тэдний болон санхүүгийн байгууллагуудын Монголд хөрөнгө оруулах итгэлд сөргөөр нөлөөлсөн. Мөн Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, Хятадын санхүүгийн байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхол, Монгол-Хятадын эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд миний бие хоёр орны хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны харилцааг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийж маргааныг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв найртай зөвлөлдөх замаар шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтын дүнд ямар ч чухал ахиц дэвшил гарсангүй” гэжээ. Үүнийг дүгнэхэд Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл асуудал нь түүнийг Хятад улсын хар жагсаалтад оруулж магад. Зөвхөн Б.Дэлгэрсайхан ч бус түүний энэ үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт ороход бэлэн болсон байна. Хятадад шүүх болон арбитрын шийдвэрийг биелүүлээгүй хувь хүн, хуулийн этгээдийг Хятадын Улсын Дээд Шүүхээс гаргадаг "Итгэл алдагдагсдын хар жагсаалт" буюу List of Dis­honest Judgment Debtors /хятадаар Lao lai/-д оруулдаг систем үйлчилдэг байна. Нэг үгээр хэлэхэд, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй. Нэн ялангуяа Монгол Улсын эдийн засагт асар хохиролтой. Хятад улсаас Монголд оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. Жишээ нь, зам тээвэр, уул уурхайн төслүүд зогсож болзошгүй. Маш ноцтой нь Хятад улс өр төлбөрөө авахын тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй нөхцөл үүслээ.
Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Энэ уулзалтын ач холбогдлыг зөвхөн ШХАБ-ын 25 жилийн ойгоор хязгаарлах боломжгүй. Учир нь өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын тогтолцоо нэг төвөөс олон төв рүү шилжиж буй үйл явц эрчимжиж байна. ШХАБ-ын өргөжиж буй үйл ажиллагаа үүний нэг илрэл юм.
Түүхэнд дэлхийн хүчний харьцаа ингэж үндсээрээ өөрчлөгдөх үед ихэвчлэн асар том хямрал дагалдаж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг өнгөрсөн үеийн аль нэгтэй шууд адилтгах боломжгүй. Харин түүх бидэнд нэг чухал сургамж өгдөг. Хуучин дэг журам суларсан ч шинэ дэг журам тэр даруй бий болдоггүй. Хоорондын завсрын үе хамгийн тогтворгүй байдаг. Дэлхийн I дайн 1914 онд эхлэхэд Европын хэдэн зуун жил тогтсон хүчний тэнцвэр хэдхэн жилийн дотор нуран унасан. Дайн дуусахад Герман, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн зэрэг хуучин хүчний төвүүд доройтож, дэлхийн улс төрийн газрын зураг эрс өөрчлөгдсөн. Гэвч 1918 онд дайн дууссан нь дэлхийд тогтвортой байдлыг шууд авчирсангүй. Версалийн тогтолцоо шинэ зөрчлүүдийг бий болгож, 20 гаруй жилийн дараа Европ дахин дайнд орсон юм. Тэгвэл 1939–1945 оны Дэлхийн II дайн үүнээс ч том өөрчлөлт авчирсан. Дайн дуусахад Их Британи, Франц зэрэг хуучин Европын гүрнүүдийн дэлхийн хэмжээнд нөлөөлөх чадвар суларч, АНУ болон ЗХУ хоёр супер гүрэн болон гарч ирэв. Улмаар дэлхий хоёр туйлт системд шилжиж, НАТО, Варшавын гэрээ, цөмийн зэвсгийн өрсөлдөөн зэрэг шинэ тогтолцоо бий болсон. Харин 1989–1991 онд энэ систем өөрөө задрав. Берлиний хана нурж, 1991 онд ЗХУ задран унаснаар Хүйтэн дайн төгсөв. Тэр үеэс АНУ дэлхийн хамгийн хүчирхэг улс болж, Барууны либерал ардчилал, чөлөөт зах зээлд суурилсан тогтолцоо дэлхийн олон оронд давамгайлсан юм. Гэвч түүхэнд ямар ч тогтолцоо мөнх байгаагүй юм.
Хятад эдийн засгийн болон технологийн асар их хүч болж өсөж, Орос Зөвлөлтийн дараах сул дорой байдлаас гарахыг эрмэлзэж, Энэтхэг дэлхийн томоохон эдийн засаг, геополитикийн тоглогч болж, Бразил, Турк, Саудын Араб зэрэг орнууд ч өөрийн стратегийн орон зайгаа өргөжүүлж байна. Улс орнуудын ашиг сонирхол улам олон чиглэлд хуваагдах болжээ.Орос Украинд 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн нь энэ өөрчлөлтийг хурдасгасан томоохон үйл явдал болов. Дайн зөвхөн хоёр улсын нутаг дэвсгэрийн маргаан байхаа больж, Европын аюулгүй байдлын тогтолцоо, НАТО-гийн ирээдүй, Орос-Европын харилцаа, дэлхийн эрчим хүч, хүнсний зах зээл, олон улсын санхүүгийн системд хүртэл нөлөөлөв. Өнөөдөр энэ дайн улам бүр шинэ шинжтэй болж байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын агаарын орон зай улам бүр аюултай болж, Оросын тэнгэрт Украины дронууд нисэх учраас тус улсын дээгүүр нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд эрсдэлийг тооцох ёстой гэж анхаарууллаа. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дронуудыг далай, усан дор, газар болон агаарт ашиглах нь Оросын өмнө тулгарч буй гол сорилтуудын нэг гэж тодорхойлж, Украины эрчим хүчний салбарт хариу цохилт өгөх бэлтгэл хийхийг цэргийн байгууллагуудад даалгасан гэж мэдэгдэв.
Украины дронууд Оросын Ленинград мужийн Усть-Луга боомтыг дахин онилж, 50 гаруй нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан тухай Оросын тал мэдээлсэн бол Киев хотод болсон Оросын масс цохилтын улмаас найман хүн амиа алдсаны зургаа нь төмөр замын ажилтан байжээ.Ингэснээр дайн фронтын шугамаас хэдэн зуун километрийн цаана орших боомт, төмөр зам, нисэх буудал, эрчим хүчний байгууламжийг хүртэл стратегийн бай болгон хувиргаж байна.Энэ бол түүхэн талаасаа маш чухал өөрчлөлт. Дэлхийн I, II дайны үед аж үйлдвэр, төмөр зам, нефтийн орд, боомт зэрэг үйлдвэрлэлийн баазууд стратегийн бай байсан. Харин өнөөдөр тэдгээрт дрон, хиймэл сэтгэхүй, кибер ажиллагаа, сансрын тагнуулын систем нэмэгдэж байна.Өөрөөр хэлбэл, XX зууны аж үйлдвэрийн дайн XXI зуунд технологийн дайн болон хувирч байна.
Европт үүнтэй зэрэгцэн өөр нэг түгшүүртэй өөрчлөлт гарч байна. Германы эрх баригчид Лейпциг/Халле нисэх буудалд тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросыг оролцсон байж болзошгүй хэмээн үзэж, Москвагийн эсрэг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас ч Оросын оролцоог харуулсан олон шинж тэмдэг байгааг мэдэгдсэн байна.
Хэрэв ийм төрлийн диверси, кибер халдлага, дроны ажиллагаа нэмэгдвэл Орос-Украины дайн Европын аюулгүй байдлын асуудлаас давж, Европын дотоод дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал болж хувирна.Европ ч үүнд бэлтгэж байна. Украиныг зөвхөн тусламж хүлээн авагч орон бус, цэргийн шинэ технологийн туршлагын эх үүсвэр гэж үзэх хандлага нэмэгдэж байна. Кая Каллас Украиныг цэргийн инновацийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орон хэмээн нэрлэсэн нь үүнийг харуулна.АНУ-ын байр суурь ч өөрчлөгдсөнгүй. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Оросын Сангийн сайд Антон Силуановтай уулзах үеэр дайн үргэлжилж байгаа нөхцөлд Москва эдийн засгийн дарамт сулрахыг хүлээх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлжээ.Ийнхүү Европ, АНУ-ын зүгээс Орост үзүүлэх улс төр, эдийн засгийн дарамт үргэлжилж байгаа бол Евразийн нөгөө хэсэгт өөр нэг процесс явагдаж байна.Бишкект ШХАБ-ын гишүүн болон түнш орнууд аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ нь заавал Барууны эсрэг нэгдсэн цэргийн блок байгуулагдаж байна гэсэн үг биш. Харин улс орнууд дэлхийн нэг төвөөс хэт хамааралтай байх эрсдэлийг бууруулж, өөрийн эдийн засаг, аюулгүй байдлын сүлжээг бий болгохыг эрмэлзэж байгааг харуулж байна.
Түүхэнд ийм шилжилтүүд хэд хэдэн удаа тохиолдсон. Гэхдээ өнөөгийн нөхцөл өмнөхөөсөө нэг том ялгаатай. Өмнө нь дэлхийн хүчний харьцааг гол төлөв цэрэг, аж үйлдвэрийн хүчин чадал тодорхойлдог байсан бол одоо технологи, мэдээлэл, санхүү, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл сэтгэхүй зэрэг хүчин зүйлс түүнтэй адил хэмжээнд ач холбогдолтой болжээ.Тиймээс өнөөдөр бид 1914, эсвэл 1939 оныг дахин давтаж байна гэж хэлэх аргагүй. Харин 1914–1945 оны хоорондох шиг хуучин хүчний тэнцвэр суларч, шинэ тэнцвэр бүрэн тогтоогүй шилжилтийн үеийн зарим шинж дэлхийд дахин ажиглагдаж байна.
Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт бүр ч чухал. Хоёр том хөршийн хооронд оршдог Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орны хувьд Евразийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ашиглахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо хадгалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олон төвт дэлхийн нөхцөлд Монголын гадаад бодлогын тэнцвэр улам нарийн ур чадвар шаардах болно.Өнөөдөр дэлхий яг хаашаа явж байгааг хэн ч эцэслэн хэлж чадахгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна.
Аль 1991 онд эхэлсэн дэлхийн нэг төвт эрин үе дуусах шатандаа орж, түүний оронд олон төвт шинэ тогтолцоо бүрэлдэж байна. Харин түүх бидэнд бас нэг зүйлийг сануулдаг. Нэг тогтолцооноос нөгөөд шилжих үе хамгийн тайван үе байдаггүй. 1918 онд Дэлхийн I дайн дууссан ч 1939 онд дэлхий дахин дайнд орсон. 1945 онд Дэлхийн II дайн дууссан ч удалгүй Хүйтэн дайн эхэлсэн. 1991 онд ЗХУ задарсан ч дэлхийн хүчний өрсөлдөөн дууссангүй.Өнөөдөр бид мөн ийм нэг шилжилтийн босгон дээр байж болох юм.Гэхдээ энэ удаагийн өрсөлдөөний талбар илүү өргөн. Дайн зөвхөн фронтод биш, дрон тэнгэрт, кибер халдлага цахим орчинд, хориг санхүүгийн системд, өрсөлдөөн технологийн үйлдвэрүүдэд, геополитик далайн боомт болон төмөр замд өрнөж байна.
Ирээдүйн дэлхийн дэг журмыг өнөөдөр хэн нэгэн ширээний ард ганцхан гэрээгээр байгуулахгүй. Харин дайн, технологи, эдийн засаг, эвсэл, дипломат харилцаа, улс орнуудын өдөр тутмын стратегийн сонголтуудын нийлбэрээр бий болгоно.Тиймээс Бишкект болсон ШХАБ-ын уулзалт, Украины дроны цохилт, Европын аюулгүй байдлын шинэ түгшүүр, АНУ-ын Орост үзүүлж буй эдийн засгийн дарамтыг тус тусдаа үйл явдал гэж харах нь хангалтгүй.Эдгээр нь нэг том үйл явцын өөр өөр хэсгүүд юм. Дэлхий шинэ дэг журмынхаа төлөө өрсөлдөж байна.
Бэлтгэсэн
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
Соёлын сайд Ч.Номинтой ана мана, ач тач үзэлцэж, 18 тэрбум төгрөгийн соёлын ваучерыг эсэргүүцснээр Жудагийн Баярмаа гэх гишүүн УИХ-д орж ирснээ зарлаж, олны анхааралд орж байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ Ж.Баярмаа эсэргүүцэж байсан 18 тэрбумын төсвөө батлагдахад “Кноп ажиллаагүй” гэх шалтгаанаар дэмжсэн санал өгсөн. Ийн нэг төсөл дээр “хоёр нүүр” гаргасан Ж.Баярмаагийн үнэн төрх чухам аль нь юм бэ гэдгийг олон нийт тааж ядаад хоцорсон. Ж.Баярмаа Увс аймгийн харьяат. Улаанбаатар хотод төрж өссөн ч аав, ээж нь Сэлэнгэ аймагт суурьшсанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн байдаг. 1995 онд тухайн үеийн Гадаад харилцааны дээд сургуулийг орчуулагчаар төгссөн. Сүүлд МУИС-д эрх зүйчээр суралцаж, Японд мэргэжил дээшлүүлсэн. Мөн намтартаа МУИС-д эдийн засагчаар суралцсан гэж бичсэн байдаг.
Ж.Баярмаа МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад орж улс төрийн гараагаа эхлүүлсэн ч АН-ын залуучуудын байгуулж байсан “Од” фракцынхны нэг нь тэр. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн туслахаар ажиллаж байсан түүнийг сүүлд Сангийн сайд асан С.Баярцогтын фракцад “урвасан” гэдэг. Тиймдээ ч АН-ын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэж, Засгийн газрын эсрэг хүчтэй дуугарахад нь ар тал нь болдог гэх яриа Саарал ордныхон дунд бий. Ж.Баярмаа хөрөнгө орлогын хувьд өөрөө жилийн 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 420 сая, 3.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 600 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 150 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.
Ж.БАЯРМААГИЙН НӨХӨР Я.ГАНСҮХ “ГАНГА-ИЛД” ХХК-ААРАА ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ГАЗАР АВСАН УУ
Ж.Баярмаагийн улс төрийн гол “менежер” нь түүний нөхөр Ядамсүрэнгийн Гансүх. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн. Я.Гансүхийн хувьд Ерөнхий сайд асан С.Наранцацралт агсны зөвлөхөөс эхлээд Эрчим хүчний сайд асан М.Сономпил тэргүүтэй АН-ын улстөрчдийн сонгуулийн менежер, зөвлөхөөр ажиллаж ирсэн арвин туршлагатай. Мөн АН-ын “Од” клубыг үүсгэн байгуулагчдын нэг аж.
Бизнесийн тухайд Ж.Баярмаа 2019 онд “Хатан ээжийн өргөө” ХХК, “Ганга-Илд” ХХК, “ДЦС Капитал” ХХК, “Шинэ зууны энерги” ХХК, “ММС трэйд” ХХК-д хувь эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлж байж. Гэхдээ 2023 онд нэг ч компанид бүртгэлгүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Харин түүний хувь эзэмшдэг байсан гэх “Ганга-Илд” ХХК-ийг өдгөө түүний нөхөр Я.Гансүх Ц.Үлэмжбаяр гэгчтэй хамтран эзэмшдэг болжээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх “Ганга-Илд” ХХК-аараа дамжуулж 2015 онд Хан-Уул дүүргийн IV хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулна хэмээн байгаль орчны үнэлгээ хийлгэж байжээ. Угтаа бол Дархан цаазат Богдхан уулын орчимд аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр газар эзэмшиж, хаус хотхон цэцэглүүлдэг жишгээр Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх газар эзэмшсэн гэсэн үг. Түүнчлэн Ядамсүрэнгийн Гансүх нь “Шинэ Зуун Энержи”  компанийн эзэмшигч. Тус компани нь Завхан аймгийн Түдэвтэй сумын эрчим хүчийг хангадаг станцтай. Ингээд үзвэл, гишүүн Ж.Баярмаагийн 2025 оны төсвийг батлах үеэр эрчим хүчний асуудлыг хамгийн их ярьж, шүүмжилж байсан нь чин үнэн эсвэл санамсаргүй тохиолдол биш байсан гэсэн үг.
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООГООР АЛДАРШСАН АХ НАРЫНХ НЬ БАРИЛГЫН БИЗНЕС
Ж.Баярмаа өөрийгөө “Би жирийн нэг багш айлын хүүхэд. Миний аав, ээж хоёул багш. Аав минь “Шударга Жудаг” хэмээн олонд танигдсан. Аав минь боловсролын системийг шүүмжилдэг байсан учраас хөдөө, орон нутаг руу томилчихдог байлаа” хэмээн хэд хэдэн ярилцлагадаа онцолсон байдаг.  Өөрийнхөө хичээл зүтгэлээр өдийг хүрсэн гэх имиж бүрдүүлж, улс төрийн “пиар”-аа хийж ирсэн Ж.Баярмаа “Глоб Кредит”-ийн гэж алдаршсан Жудагийн Мэндбаярын төрсөн дүү. Угтаа бол Ж.Мэндбаяр нь 2006 онд Хадгаламж зээлийн хоршоогоор олон иргэнийг залилсан хэрэгт холбогдож, “аавын хаалга” татсан алдартай нэгэн. Тухайн үед Ж.Мэндбаяр “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоог ах дүү нартайгаа хамтран байгуулж, дампуурахад нь 11.7 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонсож байлаа.
Хэдийгээр хадгаламж зээлийн хоршоо нь дампуурч, Ж.Баярмаагийн ах Ж.Мэндбаяр хуулийн хариуцлага хүлээсэн ч “Глоб кредит” компанийн охин компаниудынх нь бизнес цэцэглэж, өдгөө Ж.Баярмаагийн ах нар Монголын барилгын салбарын тодорхой хувийг “базаж” байгаа билээ. Тухайбал, Ж.Баярмаагийн төрсөн ах Жудагийн Энхбаяр “Глоб-Интернэшнл” ХХК, “Говь-Яшилт” гэх компанитай. Мөн түүний эхнэр Нармандахын Энх-Амгалан нь “Арвин-Үржих”, “Өндөр хурд алт” ХХК-ийн эзэмшигч. Мөн Н.Энх-Амгалан нь Бадрахын Энхболд, Цэвээний Баттулга нартай  “Юу Би Эм Кэй сервис” компанийг хамтран эзэмшдэг. Тус компани нь “Виннер” төслийн хүрээнд 2019 онд Модны хоёрт 30 айлын орон сууц, 2021 онд Нисэхэд 120 айлын орон сууц, 2022 онд Зайсанд 120 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэгвэл одоо Бадрахын Энхболдын нэр дээр бүртгэлтэй “Виннер констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн XXI хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд “Winner castle” гэх 770 айлын орон сууцны хотхоныг барьж байгаа аж. Хэдийгээр “Winner castle” хотхоныг барьж байгаа “Виннер констракшн” ХХК нь Б.Энхболдын нэр дээр бүртгэлтэй ч Ж.Баярмаагийн бэр эгч Н.Энх-Амгалан гол эзэн нь. Тиймдээ ч Н.Энх-Амгалан барилгын борлуулалтын ажлыг нь төрсөн дүү Н.Энх-Отгондоо нь хариуцуулсан байна.
Харин том ах Ж.Мэндбаяр нь “Туул менежмент” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан. Тус компанийн хувь эзэмшигчээр “Өнөр хаус” ХХК бүртгэлтэй. “Өнөр хаус” ХХК-ийг Ж.Мэндбаярын хүү М.Өнөрбаяр үүсгэн байгуулсан. Тус компани нь үл хөдлөх, хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд телевизийн контент боловсруулах, борлуулах мөн бизнесийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна.
Ийн шударга үнэнч, эгэл боргилын дүрээр олонд танигдахыг хичээж буй Ж.Баярмаа нь үнэндээ улс төрд “том” артай, бизнесийн салбарт хөлөө олчихсон нэгэн гэдгийг дээрх баримтууд хангалттай хэлнэ. Дашрамд сонирхуулахад, Ж.Баярмаагийн төрсөн ах Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан нь төрийн оролцоотой. Мөн бидний хөрөнгийг үнэгүйдүүлж, завшсан” хэмээн хэвлэлд олон удаа ярьж байсан. Тэгэхээр дүү Ж.Баярмаа нь улс төрд ахан дүүсийнхээ санхүүгийн шархыг нөхөх, ар гэрийнхээ бизнесийг томруулахаар зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2026.08.04/ уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганы бэлтгэл ажил, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн манлайлал чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, энэ чиглэлд тууштай ажиллаж ирсэн холбооны хамт олонд талархал илэрхийллээ.
Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөх чуулгануудыг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн 10 жилийн ойн чуулганыг УИХ-ын дарга ивээлдээ авч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмжийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлаас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласныг дурдаад, цаашид батлагдсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг нь хүртээхэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Мөн чуулганыг зөвхөн асуудал хөндөж, санал солилцдог арга хэмжээ бус, тодорхой үр дүн гаргаж, хэрэгжилтээ дүгнэдэг индэр болгох нь чухал гэдгийг онцолсон юм. Ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, ногоон болон хөнгөлөлттэй санхүүжилтийг бодитоор хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа чуулганаас өмнө эхлүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцуулахыг зөвлөлөө.
Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирнэ
Улсын Их хурлын гишүүн, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-Та сайхан наадав уу. Энэ жил хаагуур наадав?
-Энэ жилийн баяр наадам их сайхан боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаар наадлаа. Манай Иргэний зориг, ногоон намын зүгээс Хүй долоон худагт асар, гэр барьж, намынхаа гишүүд болон дэмжигч нарт хүндэтгэл үзүүллээ.
-Та хурдан морь хэр сонирхдог вэ. Сүүлийн үед зарим гишүүд төрийн наадмаар морь мордуулж байгаа харагдах юм?
-Би өөрөө нэг их морь уяад байдаггүй юм. Ер нь бол 20 жилийн өмнөөс хүмүүс хурдан морь бэлэглэж байсан. Чамгүй ч олон болсон байх. Гэхдээ унаган ижилд нь л явж байгаа болов уу. Тэдгээрийн заримыг нь эзэд нь уяж сойж байгаа гэж хэлдэг л юм.
-Баяр наадмын дараахан шатахуун, түлш хомсодлоо. Уг нь салбарын сайд нь ямар нэгэн асуудалгүй, хүссэн газар руугаа яв гэж байсан ч дараа нь иргэд олноороо хөдөө гадаа явсан нь буруу болоод үлдэх шиг боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Шатахууны хувьд манайх асуудалтай нь бол асуудалтай. Учир нь импортоос бүрэн хамаарч байгаа нөхцөлд тийм амар зүйл биш. Гэхдээ үүнийг чинь тооцож болох зүйл шүү дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, монголчуудын дөрвөн улирлын байдал, зуны дэлгэр цагтаа олон хүн амарч зугаалдаг гээд олон зүйлийг нарийн тооцож байх хэрэгтэй. Улирлын нөхцөл байдлаас хамаарч махны үнэ, шатахууны үнэ нэмэгддэг. Гэвч энэ бүхэн чинь олон жилийн турш ийм л байсан. Тиймээс Засгийн газар арга зүй, боловсруулалт дээрээ хайхрамжгүй хандаж, хуучны сэтгэлгээгээр хандаад байна гэж ойлгож байгаа.
-Түүнээс биш энэ бүхэн өнөөдөр бий болчихсон зүйл биш гэж үү?
-Харин тийм. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл биш. Жилийн жилд нь иймэрхүү нөхцөл байдалтай байдаг.
Хавар нь мах өсөөд, намар нь хүнсний ногооных нь үнэ уначихдаг. Иймэрхүү цаг агаараас үүдэлтэй үүсдэг нөхцөл байдлуудаа сайн бодож байх ёстой. Үүнтэй адилхан шатахууныг жаахан либериальчлаад, задлаад олон хүний оролцоотой, хийж болох бизнес болгочихвол энэ бүхэн бүтэхгүй зүйл биш шүү дээ.
-COP-17 хурал удахгүй манай улсад зохион байгуулагдана. Салбарын сайд байсан хүний хувьд бэлтгэл ажлуудыг нь анхаарч л байгаа байх. Хэр хангагдаж байх шиг байна вэ?
-Байгаль орчны салбар дэлхий нийтэд гадаад харилцаанаасаа илүү эрчимтэй харьцангуй улс төр ороод байдаггүй ийм салбар. Монгол Улсад маань Дэлхийн цөлжилттэй тэмцэх хурал болох гэж байна. Энэ бол ойрын арван жил дэлхий нийтээрээ цөлжилтийн эсрэг юу хийх вэ гэдэг бодлогыг гаргах хурал. Хоёрдугаарт, зохион байгуулагч орон өөрийнхөө хөтөлбөр, санхүүжилтийг босгох боломжийг маш сайн бий болгодгоороо чухал. Хурал мэдээж ямар нэгэн байдлаар зохион байгуулагдаад дуусна. Харин хурлаас гарах үр дүн ямар байх вэ гэдэг зүйл байна. Тиймээс хурал болохоос өмнө маш сайн гэрээ хэлэлцээрүүд явагдсан байх ёстой. Урьдчилж тохирсон энэ тохиролцоонууд чинь хурал дээр албажна. Түүнийг хоёр жилийн хугацаанд Монгол Улс энэ конвенцийг даргалагч, удирдагч орныхоо хувьд яаж ажиллах вэ гэдэг нь чухал. Энэ хугацаанд сайн ажиллаж байж үр дүн өндөр гарна. Мэдээж нэлээд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа татах боломжууд бол бий болж байсан. Сүүлд одоогийн нөхцөл байдлаар хэр дэвшилттэй явааг хараахан мэдэж амжаагүй байна. Хурал дээр Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тийм болохоор хариуцсан сайд нь үүн дээр хэр ажиллах вэ гэдгээс их олон зүйл шалтгаална даа.
-Салбарын сайдаар ажиллаж байхдаа ямар, ямар хэмжээний хөрөнгө оруулалт татахаар яриа хэлцэл хийж амжсан бэ?
-Зөвхөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас л гэхэд 600-800 сая еврогийн хөрөнгө оруулалтыг ойн чиглэлд татахаар, үүнийгээ энэ хурал дээр зарлана гэдэг байдлыг ярьж байсан. Энэ бол зөвхөн нэг газрын л хөрөнгө оруулалтын хэмжээ. Ер нь 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад оруулж ирнэ гэсэн тооцоотой л ажиллаж байсан. Дээрээс нь COP хурлыг зохион байгуулах ажилд нэлээд хэдэн газраас 20-30 сая ам.долларын буцалтгүй хандив орж ирэхээр байсан. Нэг ёсондоо энэ хэрээр татвар төлөгчдийн мөнгө л хэмнэгдэнэ гэсэн үг. Харин сүүлийн үед гүйцэтгэл дээр жаахан дутсан байж магадгүй. Тийм сураг байсан. Ер нь улс төрд явж байгаа хүн өмнөх сайд нь арынхаа сайдын ажилд хэт их оролцоод байх нь жаахан зарчимгүй зүйл. Тиймээс дэмжих хэрэгтэй бүх зүйл дээр нь дэмжээд л байж байна.
-Саяхан зарим хэвлэл, сэтгүүлчидтэй их мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан. Түүнийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ гэрээ тэгэхээр таны үеийнх үү. Эсвэл одоогийн сайдынх уу?
-Тийм мэдээлэл явж байсныг харсан. Гэхдээ яг алийг нь хэлээд байгааг би нарийн мэдэхгүй байна. Хоёрдугаарт, гурван төрлийн COP байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилтийн эсрэг гээд энэ гурван COP найм, арав, арваннэгдүгээр саруудад дарааллаад болох юм. Засгийн газрын хуралдаанууд дээр COP-той холбоотой асуудал яригдахад үүнийг маш сайн сурталчилж, олон нийт, нутгийн иргэдийн оролцоо, мэдлэгийг хангаж ажиллах ёстой гэдэг зүйлийг ярьж байсан. Тэр хүрээндээ сурталчлах ажлыг хийх ёстой гэдгээ ч Үндэсний хорооны хурал дээр ч хэлж л байсан. COP-ын Ажлын алба энэ асуудлаа зохион байгуулаад, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийсэн байх. Миний хувьд бодлогын асуудлуудыг бариад явна уу гэхээс деталь ажил руу ерөөсөө ордоггүй байсан учраас нарийвчилж мэдэхгүй л байна.
МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив”
МАН-ын талцал хуваагдал, УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулснаар ийнхүү улс төрийн томчууд хэлэлцээрийн ширээнд сууж, хөшигний ард тохироо хийх уулзалтууд өчигдрөөс эхлэв. Хамгийн сүүлд гэхэд Б.Амарбаясгалан, Ерөнхийлөгч нар уулзсан гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ уулзалтаар тохиролцоонд хүрээгүй гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгч болон түүний хүрээлэл экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хагарлаас эхлэлтэй улс төрийн өрнөл Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэхээр өрнөж байна. Ардчилсан намын зүгээс Б.Амарбаясгалантай тохирч, УИХ-ын дарга Н.Учралыг спикерийн ажлаа өгч, Засгийн газраа тэргүүлэх ёстой гэсэн бойкот явуулсан. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг долоо хоногоор гацааж, улс төрийн өргөн хүрээний акц болон хувирав. Мэдээж Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ Б.Амарбаясгалантай тохиролцсон гэх хардлага улс төрийн хүрээнд өрнөж буй. Нэгэнт л Ерөнхий сайд болох хүсэлтэй байсан Н.Учралд энэ нь нэмэх оноо болж, талцал, хэрүүлийг далдаас дэмжсээр, УИХ-аа хүчлэхгүй байсаар долоо хоногийг үдэв. Ийн УИХ-ын үйл ажиллагаа дан ганц МАН олонх буюу 68-аараа бүрдүүлээд явах, Засгийн газарт хамтардаг Иргэний зориг ногоон нам, ХҮН намтай хамтраад ирцээ бүрдүүлэх боломжтой МАН-ын олон гишүүд Ардчилсан намын талд “орсон”. Тиймээс чуулганы ирц хүрэхгүй улс төрийн томчуудыг хэлэлцээрийн ширээнд суухад хүргэв.
ТАЛУУД ТОХИРОЛЦООНД ХҮРСЭНГҮЙ
МАН-ын бүлэг нэгэнт хоёр хуваагдаж, асуудлаа шийдэж чадахгүй учраас намынхаа томчуудад асуудлаа даатгав. Ингэхдээ намын Удирдах зөвлөлөө хуралдуулж, Засгийн газраа унагах уу, авч үлдэх үү гэсэн улс төрийн шийдвэр гаргуулахаар болсон. Харин Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байгаа ч МАН дотор улс төрийн томчууд нь тохиролцоонд хүрч, ойлголцож чадаагүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан дуудаж, намын эв нэгдлээ хангаж ажиллах талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралыг даргаас чөлөөлөх асуудлыг МАН өөрсдөө өргөн барих уу эсвэл Ардчилсан нам гардах уу гэдэг асуудал ч яригдаж буй. Хэрэв МАН дотооддоо тохирч, Г.Занданшатарыг Н.Учралаар солихоор тохирвол Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барих болов уу. Эсвэл УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газраа шинээр байгуулна. Үйл явцын хувьд ийм л процесс өрнөнө. Гэхдээ энэ бүхнийг МАН-ынхан өөрсдөө тохирч байж эцэслэнэ. Албан бус мэдээллээр бол МАН-ынхан өчигдрийн хийсэн уулзалтууд үр дүнгүй болж, тохиролцож чадаагүй гэх. Тиймээс ч Удирдах зөвлөл товлогдож чадахгүй, амралтын өдрүүд рүү МАН-ын тохиролцоо шилжиж байх шиг байна.
МАН, АН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ГЭСЭН ХАМТРАЛ ҮҮСЭХ ҮҮ?
МАН-ын удирдлагуудын уулзалтаар дараагийн Засгийн газар байгуулахдаа Ардчилсан нам, Монгол ардын нам, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр гэсэн хамтарсан засаг байгуулах асуудал ч яригдсан. Нөгөө талд МАН дангаараа засаг барих ёстой гэсэн байр суурь байгаа ч улс орны нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад хамтарсан засаг байгуулах нь зөв гэсэн зүйлс яригдаж, дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гарах болсон. Магадгүй өнөөдрийн нөхцөлд хамтарч засаг байгуулах нь оновчтой байж болох юм. Ардчилсан намын бойкотыг ч анхнаасаа тохирсон гэх мэдээлэл гарсан нь таамаглаж болох хувилбар юм.
Улс төр алга урвуулахын хооронд өөрчлөгддөг учраас яг энэ мөчид ч МАН-ынхан тохиролцоонд хүрэх уулзалтууд үргэлжилсээр байгааг тодотгоё.
Цурам хийгээгүй улс төр
Улстөрчид урьд шөнө цурам хийлгүй хонолоо. Засгийн газраа шинээр байгуулах уу, эсхүл чих халууцуулж байгаа сайд нараа явуулж, ард олны хилэнг зөөллөх үү гэдэг шийдэлд хүрэхийг хичээж тал, талд уулзалт хийв.
Улс төрийн хүрээнд өрнөсөн яриа хэлэлцээрээр бол Д.Амарбаясгалан нарын зүгээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулсан нөхцөлд хоёр ч сайдыг өөрсдийн фракциас санал болгон томилуулах хүсэлт тавьсан тухай дуулдаж буй бол хоёр дахь хувилбар нь УИХ-ын даргад өөрсдийн хүнээ нэр дэвшүүлэх санал гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  нар өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлөхөөр болж шийдвэрээ гарган орны сайд нарыг ч тодруулсан. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулан, тангаргийг нь өргүүлэх ёстой ч хоёр дахь долоо хоногтоо УИХ-ын үйл ажиллагаа ирц бүрдэхгүйгээс гацсан.
Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь “Бодь групп”-ээс 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан дуулиан дэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон нь Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь болж, огцорч ч болзошгүй хэмжээнд асуудлыг дэвэргээд буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь мэдээлэл устгасан асуудалд нэр холбогдсон нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулж Хууль зүйн хоёр ч сайддаа хариуцлага тооцох ёстойг сануулсан ширүүхэн өдрүүдийг ардаа хийж байна.
Улс төрд үүссэн гацаа саадыг шийдвэрлэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулсан ч шийдвэрт хүрч чадаагүй.
Харин дээрх хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтнүүд танхимынхаа хэмжээнд уулзсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар уулзсан гэх мэдээллийг хэвлэлүүд цацсан. Дээрх уулзалтаар юу ярьсан нь тодорхойгүй ч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрыг огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргадаггүй л юм бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй, ямар нэг тохироо хийхгүй гэдгээ нүүр номоороо дамжуулан мэдэгдсэн юм.
Харин дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа УИХ-ын дарга Н.Учралын хувьд “Сөрөг хүчин болох Ардчилсан намтай би тохиролцоо хийхгүй. МАН-ын бүлгийн 67 гишүүн бүгд намайг УИХ-ыг удирдахыг дэмжиж гарын үсэг зурвал би чуулганаа удирдана. Нэг л гишүүн татгалзвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй” гэх байр суурийг бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн нь бий. Энэ нь Засгийн газраа удирдана л гэсэн агуулга сонсогдож буй. Мөн бүлгийн гишүүдээс нь “Намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгээ дагах ёстой. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай, дараагийн жил нь УИХ-ын сонгуультай. Дээрх сонгуульд амжилтгүй оролцвол хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно. Иймээс эртхэн намын дарга Засгийн газраа тэргүүлж, хариуцлагаа үүрээд явах ёстой” гэх асуудал хөндсөн байдаг. Бүлгийн хуралд 50 гаруй гишүүн оролцсон ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Иймээс Удирдах зөвлөл рүү асуудлыг оруулж, хагалуулах, Удирдах зөвлөлөөс гарах шийдвэрээ дагахаар болоод байна.
Үүнтэй зэрэгцэж УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн нь УИХ-ын дарга болчих санаархал өвөртлөн уулзалт бүрээс гарах үр дүн, тохиролцооны талаар мэдээлэл хүлээж суугаа бол мөн нэг хэсэг нь Засгийн газар тогтвортой ажиллахыг хүсэн хүлээж байна.
Түүнчлэн сайдын суудал суларвал түүнийг нь үргэлжлүүлж албыг нь авч явах амбицтай гишүүд ч олон болж байна.
“Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй”
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг “Rio Tinto”-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг “Financial times”, “Bloomberg”, “The Wall Street journal”, “The Times”, “Reuters” зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.
Тухайлбал “Rio Tinto”-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюутолгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар “Financial Times” сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэжОюутолгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg”, “The Times” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.
“Rio Tinto” компанийн төлөөлөгч “Reuters” агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод, Оюутолгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болохОюутолгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг “Rio Tinto” эзэмшдэг.
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
Б.Чимид гуайн боловсруулсан Үндсэн хууль шиг жирийн иргэдэд ашиг тусаа өгсөн хуулийг одоогийн төрийн томчуудаас хэн хийх вэ гэж асуумаар санагдах боллоо. Эрх баригч МАН-д лав өнөөдөр тийм хуульч алга. Б.Чимид гуайн олон хоног нойргүй хонож, борог амьдрал, цаасан дээр буусан хуулиудыг хооронд нь нийцүүлж, монгол гэрийн ханыг хонин амаар нийлүүлэх шиг эе эе, байраа олсон ач тустай, сайн хууль хийчих хүн одоогоор алга, манайд.  Гэсэн ч МАН-ын дарга нар өөрсдийн эрх ашгийн төлөө энэ хуульд удаа дараа гар хүрч, дахин өөрчлөх гэж улайрсаар байна.
1992 оны Үндсэн хуулийг төрийн эрх баригчид “Халж солих цаг нь болсон. Өөрчлөлт хэрэгтэй” хэмээн ам уралдан ярьцгааж буй. Уг нь бол Монгол Улсын 30 гаруй жилийн чиг баримжааг Б.Чимид 1992 оны Үндсэн хуульд багтаан заасан байв. Магад түүнээс ч олон жилийн алсыг тэр харсан байх. Цаг хугацаа өөрчлөгдөн хувьсахын хэрээр шинэ Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөн шинэчлэх шаардлага үүссэн үү гэвэл тийм. Үүнтэй ч олон нийт санал нийлдэг. Гагцхүү Үндсэн хуулийн эхийг Гавьяат хуульч Б.Чимид гуай шиг ойлгож, мэдэрч, зүтгэж хийх боловсон хүчин манайд байгаа юу гэдэгт л гол учир нь байна. Б.Чимид  гуай ч  энэ талаараа  “Цаг үеэ дагаад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үүснэ. Хэрэв засан сайжруулахдаа хүрвэл шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй. Энэ тэндээс нь нэг өгүүлбэр авч өөр өгүүлбэрээр сийрүүлээд байвал энэ хууль сэг болно” гэсэн нь бий.
Ардын намынхан өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хоёр ч удаа гар хүрсэн ч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болсон. Анх 2000 онд Үндсэн хуульд гар хүрсэн ч дордуулсан долоон заалт оруулсан нь олны шүүмжлэлд 20 орчим жил өртсөн. Дордуулсан долоон заалтаа засна гээд Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Үндсэндээ энэ өөрчлөлтийг хийгээд хоёр жил орчим дагаж мөрдсөн ч, дахин өөрчлөлт оруулахаар өдгөө тал талаасаа улайрцгааж байна. Үүнийг л тэр үед Б.Чимид гуай олж харсан учраас “Өөртөө зориулж хуулийг өөрчлөөд байвал Үндсэн хууль сэг болно” гэж хэлсэн биз ээ.
Үнэхээр л Үндсэн хуульд гар хүрэх талаар МАН-ынхан бодож, төлөвлөж байгаа бол Б.Чимэд гуайн хэмжээнд энэ зэрэгцэх мэдлэгтэй боловсон хүчнээр хуулийн төслийг боловсруулуулах нь зүйн хэрэг. Үндсэн хуулийн үг, үсэг бүрийг нийтийн төлөө зориулж бичихээс нэг намд зориулах нь нийгэмд тогтолцооны гажуудал бий болгоно, ард түмнийг амаар нь шороо үмхүүлнэ гэдгийг тэд хэн хүнээс илүү сайн мэдэж баймаар. Даанч өөрсдөдөө зориулж, сонгогдох хугацаагаа сунгахын тулд л Үндсэн хуулийг өөрчлөх гэж улайрч байгаа нь нууц биш. Адаглаад л хууль боловсруулаад оруулахад мөн чанарыг нь ойлгож, үг үсэг бүрийг нь тунгаан хэлэлцүүлэх гишүүн, хуульч бий юү гэдэг нь хүртэл маргаантай.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ Б.ЧИМИД ХЭРХЭН БОЛОВСРУУЛАВ
1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж, бүх нийтээрээ зах зээлийн нийгэмд шилжээд чөлөөт эдийн засаг гэж чухам юу байдаг вэ гэдгийг ард түмэн ойлгох нь байтугай төрд ажиллаж байсан томчууд нь ч сайн мэддэггүй байсан хүнд үе.
Ингээд анхны Ерөнхийлөгч П.Очирбат шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах хүндхэн даалгаврыг Гавьяат хуульч Б.Чимид гуайгаар ахлуулсан Ажлын хэсэгт даалгасан гэдэг. Үндсэн хуулийн эхийг боловсруулахдаа Б.Чимид гуай шөнө, өдөргүй, цаг нарын умартан сууж, өөрийн мэдсэн сурснаа бусад өндөр хөгжилтэй орны хуулиудтай харьцуулан жишиж, шинэ Үндсэн хуулийн анхны эхийг өргөн мэдүүлж байв. Тэрээр энэ тухай “Монгол Улсын дөрвөн удаагийн Үндсэн хуулиас гаднын хүн гар хүрээгүй боловсруулсан Үндсэн хууль бол энэ хууль юм” хэмээсэн байдаг.
Хэдий шинэ Үндсэн хуулийг тухайн үеийн  Ардын Их хурлын 430 депутат хэлэлцэн баталсан гавьяатай ч, эхний хувилбарыг өргөн барьж, зүг чигийг нь гаргасан нь яах аргагүй Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимид асан юм аа. Энэ талаар түүний шавь Гавьяат хуульч Б.Нарангэрэл “Багшийн зааж байсан Захиргааны эрх зүй болон Монголын төрийн эрх зүйн түүх зэрэг түүний бүх хичээл Үндсэн хуулийн жижиг хэсгүүд байгаа юм. Олон жил багшлахдаа Б.Чимид багш Үндсэн хуулийн жижиг хэсгүүдийг хичээлээрээ дамжуулан толгойдоо боловсруулж байсан” хэмээсэн байдаг.
Төрийн ордонд хөл хөдөлгөөн намжиж, хүн бүр гэр рүүгээ явсан хойно ганцхан гэрэлтэй цонх үлддэг байсан нь Б.Чимид гуайн өрөө байв. Олон үймсэн их хот шөнө дөлөөр анир чимээгүйд автаж, хүн бүр дуг нойрондоо умбан байхад мөн тодоос тод гэрэлтэх ганц цонх Б.Чимидийнх байсан гэдэг. Ингэж л тэр их үйл хэргийн төлөө идэх хоол, унтах нойроо умартсан зүтгэсэн нэгэн гэдгийг үеийн нөхөд, үлгэрлэл болсон шавь нар нь бахдан дурссаар буй.
Түүний шавь, Г авьяат хуульч С.Нарангэрэл “Багш биднийг дуудаж, хууль боловсруулах, судлах үүрэг өгнө. Нэг удаа би багшийнхаа ажилд тусалж, гэрт нь долоо хоносон юм. Манай багш ажилдаа юунд ч сатаарахгүй маш их төвлөрч суудаг хүн байлаа. Шөнө 11:00-12:00 цаг хүргэж унтана. Өглөө 04:00-05:00 цагт босчихсон ширээнийхээ ард сууж л байдаг байв. Би багшаасаа санаа зовж, эмээсэндээ 07:00 цаг гээд л босно. Эрт босож байгаа царай нь тэр шүү дээ. Яг долоо хоног тэгж суугаад гэртээ харихад бие өвдөөд, ядарчихсан байлаа. Тийм л тэвчээртэй, хатуужилтай, хийсэн ажилдаа эзэн болдог хүн байсан даа. Би багшаасаа сууж сурах ямар том эрдэм юм бэ гэдгийг мэдэж авсан даа” хэмээн дурсан ярьсан.
ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАТГАГЧ
Ерөөс Б.Чимид гуай Монгол Улсыг Тусгаар тогтносон Бүрэн эрхт улс хэмээн зарлан тунхаглахын төлөө ухамсарт амьдралынхаа бүхий л он цагийг зориулсан, түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн нэгэн.  Төр, ард түмэн гэх хоёрхон үнэний төлөө түүний үйл хэрэг, үзэл бодол зангидагдаж байсан нь гарцаагүй үнэн. Тиймдээ ч 1992 оны шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэг дэх заалтад “Монгол Улс бол Тусгаар тогтносон, Бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс мөн” гэж зарлан тунхагласан биз ээ. Тусгаар улс гэдгийн мөн чанар, амин сүнсийг тэрээр цаг үеэсээ түрүүлээд мэдэрчихсэн, түүнийгээ тунхаглах Үндсэн хуулийн эхийг эмхэтгэж, судалчихсан цаг хугацааны дуудлагыг хүлээж байсан эгэлгүй хүмүүн байжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл “Би Б.Чимид гуайг төрийн хамгийн сүүлчийн хар хүн гэж боддог. 1990 онд Ардчилсан залуучуудын холбооны хэсэг залуус бид ардчилсан нийгэм бий болгох гээд Төв талбайд жагсаж байхад Б.Чимид гуай бүх зургийг нь хэдийнэ зурчихсан байсан байгаа юм. Би Чимид гуайд хэчнээн дургүй байв. Хэлэлцээрт Б.Чимид гуай ороод ирэхэд би орхиод гардаг байлаа. Үндсэн хуулийн эхийг боловсруулсны дараа би Б.Чимид гуайгаар үнэхээр бахархсан” хэмээн дурссан байдаг.
Үндсэн хуулийн эхийг боловсруулан хэлэлцүүлж байхад түүний рүү дайрч давшлах, гүтгэн гутаах явдал гарч байсан ч тэрээр үйл хэргээсээ нэг ч алхам ухралгүй урагшилсан гэдэг. Түүнийг нэлээд зөрүүд, шийдэмгий хүн байсан гэх нь бий. Гэвч тэр өөрийнхөө үзэл санаанд үнэнч, хийж бүтээсэн зүйлдээ эзэн болдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан нь олны дунд ташаа ойлголт төрүүлдэг байсан хэмээдэг.
Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
Ерөнхий сайд Г.Занданшатар гурван Засгийн газар дамнан дөрөв дэх жилдээ Эрчим хүчний яамыг толгойлж буй Б.Чойжилсүрэнг чөлөөлөхөөр болжээ. Он гарснаас хойш нийслэл даяар тогны хязгаарлалтад шилжсэн, нэмээд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, зөвлөх, нэг сумын дүү гэх тойрон хүрээлэгчид нь асар их хэмжээний авлига, хулгайн хэргээр АТГ-ын хаалга татацгаасан. Арга буюу Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа нь хоёрдугаар сарын 28-нд дууссан ч дахин 30 хоногоор сунгасан. Хоёр удаа хугацаа өгөөд ч Б.Чойжилсүрэн асуудлуудаа шийдэж чадаагүй тул ийнхүү чөлөөлөхөөр болжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яамыг ХҮН намын дарга Т.Доржхандад өгч, сайдаар нь түүний үеэл ах, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор тохирсон мэдээлэл байна. ХҮН намын дарга Т.Доржханд хоёр Засгийн газар дамнуулан Боловсролын яамыг эрхшээж буй ч Эрчим хүчний яам руу санаархаж, тогоо руу нь өнгөлзсөөр ирсэн. Тэгвэл одоо Боловсролын яамаа Эрчим хүчний яамаар сольж, үеэл ах Б.Найдалаагаараа дамжуулан эрчим хүчний салбарыг эрхшээхээр тохирсон бололтой юм.
Гол нь, ХҮН намд, тэр тусмаа Т.Доржхандад Эрчим хүчний яамыг өгөх нь “чононд мах хадгалуулах” гэгч болохыг доорх хэдхэн жишээнээс харж болно.
Нэгдүгээрт, өмнөх Засгийн газарт Т.Доржханд Эрчим хүчний реформын үндэсний хороог даргалж байсан. Тиймдээ ч 2030 он хүртэл манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Саудын Арабаас 10 тэрбум ам.доллар, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 1.0 тэрбум евро, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 1.0 тэрбум ам.доллар гэх мэтээр асар их хэмжээний мөнгө орж ирнэ гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь Т.Доржханд. Тэгэхээр Т.Доржханд энэ их мөнгөнд “эзэн” суухаар санаархаж, Эрчим хүчний сайдаар үеэл ах Б.Найдалаагаа томилуулахаар улайрч буй бололтой.
Хоёрдугаарт, “MCS”-ийнхэн үе үеийн Засгийн газарт нөлөөтэй явж ирсэн гэгддэг ч эрчим хүчний салбарт “тавиул”-тай байгаагүй. Ямар сайндаа л “MCS”-ийнхэн Баянхонгорт цахилгааны дэд станц барихдаа Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж асан Б.Насантогтоход их хэмжээний авлига өгсөн гэх асуудал нь одоо АТГ-т шалгагдаж буй. Тэгвэл Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаа нь үеэл дүү Т.Доржхандтайгаа ХҮН намыг байгуулалцахаасаа өмнө “MCS”-ийн Хөрөнгө оруулалтын ахлах менежер, “MCS”-ийн охин компани “Юнител групп” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан.
Гуравдугаарт, Шадар сайд Т.Доржханд 2012 онд Оксфордын их сургуулийг хамт төгссөн найз Л.Дулмаазулыг өөрийн зөвлөхөөр томилон ажилуулж буй. Ноцтой нь, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазулын “Вольфсон” ХХК, “Талын энержи” ХХК, “Эс Эс Пи Салхин энержи” ХХК, “Эс Эс Пи Манлайн Энержи” ХХК, “Сан степпе энерги” ХХК гэх таван компани нь Өмнөговь, Говьсүмбэр аймагт 837 сая м2 газрыг сэргээгдэх эрчим хүчний буюу нар, салхины цахилгаан станц барих зориулалтаар ашиглахаар эзэмшиж буй. Нэг айл хашааны 0.07 га газартай гэхээр Л.Дулмаазулын 837 сая м2 газар нь 1.1 сая айлын хашааны газартай тэнцэх хэмжээний том газар гэсэн үг. Тэгээд болоогүй, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазул “Сан степпе” ХХК-даа сэргээгдэх эрчим хүчний станц барих тусгай зөвшөөрөл гаргуулж аваад, өдгөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд эзэмшдэг 1.0 сая м2 газар дээрээ 50МВт-ын нарны буюу сэргээгдэх эрчим хүчний станц бариад эхэлчихсэн. Тэгэхээр Эрчим хүчний сайдаар Т.Доржхандын үеэл ах Б.Найдалаа томилогдвол нар салхины станц барих бэлэн 837 сая м2 газартай зөвлөх Л.Дулмаазул нь эрчим хүчний салбарын “акул” болж хувирна гэсэн үг.