Мэдээ мэдээлэл - Aranshin.mn
<description>Мэдээ мэдээлэл - Aranshin.mn</description>
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2026.08.04/ уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганы бэлтгэл ажил, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн манлайлал чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, энэ чиглэлд тууштай ажиллаж ирсэн холбооны хамт олонд талархал илэрхийллээ.
Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөх чуулгануудыг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн 10 жилийн ойн чуулганыг УИХ-ын дарга ивээлдээ авч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмжийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлаас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласныг дурдаад, цаашид батлагдсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг нь хүртээхэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Мөн чуулганыг зөвхөн асуудал хөндөж, санал солилцдог арга хэмжээ бус, тодорхой үр дүн гаргаж, хэрэгжилтээ дүгнэдэг индэр болгох нь чухал гэдгийг онцолсон юм. Ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, ногоон болон хөнгөлөлттэй санхүүжилтийг бодитоор хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа чуулганаас өмнө эхлүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцуулахыг зөвлөлөө.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт “Асуудал хэлэлцэж, зорилт дэвшүүлэхээс илүүтэйгээр түүнийгээ хэрэгжүүлж, бодит үр дүн гаргасан байх нь чухал. Иргэд, бизнес эрхлэгчдэд хүрсэн өгөөжөөрөө ажлаа үнэлж, хэрэгжилтээ тайлагнадаг байх ёстой” хэмээн онцолж, хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.]]></description>
Б.Пүрэвдагва: Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна
   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.
Тус дүүрэгт нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран “Баянхошуу бизнес инновацын сургалт үйлдвэрлэлийн төв”-д хүүхэд, залуучууд болон бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хамгийн чухал хөрөнгө оруулалт бол барилга байшин бус хүндээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Хамгийн том жишээ нь энэ төв болж байна. Энэхүү төвд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, бизнесийн чадавхыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, AI, технологи, дрон, англи хэлний сургалтууд үнэ төлбөргүй хичээллэж байна. Бид энэ туршлагыг нийслэлийн бусад дүүрэг, алслагдсан хороонд үе шаттай нэвтрүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр дэмжин ажиллана” гэлээ.
Баянхошуу төвд англи хэлний сургалт, жюү жицүгийн сургалт, технологийн сургалтууд зохион байгуулагддаг бөгөөд нийт сургалт, өдөрлөгт нийт 552 хүн хамрагдаад байна. Мөн “Цэлмэг урлан” ХХК, “Очирт Манлайн оргил” ХХК, “Оюун ухааны академи”, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв” зэрэг ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна.
АТГ: 1026 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 42 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна.
Бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54,4 сая төгрөгийн хохирол учруулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хууль бус гэрээ байгуулан бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Б.Э нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг огт гүйцэтгээгүй Д.Б-д ажилласан мэтээр ажлын цагийн бүртгэл гаргуулан улмаар 28,8 сая төгрөгийн цалин хөлс олгосон, удирдах албан тушаалтан А.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сөрөг мэдээлэл гаргуулахгүйн тулд бусдаас хахууль авсан, байгууллагын талбай түрээслэх сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгосон, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс өөртөө шилжүүлэн авсан, нэр бүхий аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан төлбөрийг хувьдаа завшиж залилсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.]]></description>
Александр Лукашенко Хойд Солонгосын удирдагчид автомат буу бэлэглэжээ
   Хойд Солонгост анх удаа айлчилж буй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын удирдагч Ким Жон Унд автомат буу бэлэглэжээ. Бэлгээ өгөхдөө тэрбээр “Дайсан ирэхэд хэрэг болно” хэмээн хошигносон талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн байна. Ким Жон Ун хариуд нь А.Лукашенког дүрсэлсэн том ваар бэлэглэсэн бөгөөд үүнийг хийхэд далайн нэг төрлийн ховор хясаа 30 ширхэг орсон хэмээн тайлбарлажээ. Пёньянд өчигдөр ирсэн А.Лукашенког ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэтгэлийн буудлага үйлдсэн байна. Улмаар хоёр удирдагч Дэлхийн II дайны үед Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөжээ. Мөн өдөр талууд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 
Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барилгын  ажлын явцтай танилцлаа
Увс аймгийн Хяргас суманд 320 суудалтай сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа
Монгол улс энх тайванч байдлаараа дэлхийд 37 дугаарт оров
<description><![CDATA[ Дэлхийн хамгийн тайван орноор Исланд улс тодорчээ. CNN-ийн мэдээлснээр Австралийн Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн (IEP) саяхан нийтэлсэн "Дэлхийн энх тайвны индекс 2025" тайланд Исланд 1.095 оноогоор нэгдүгээрт жагссан байна. Анх 2008 онд дэлхийн улс орнуудын дунд ийм үнэлгээ гаргаж эхэлснээс хойш 17 дахь жилдээ энэ шалгаруулалтыг хийж байна. IEP нь улс орнуудын энх тайвны түвшинг нийгмийн аюулгүй байдал, дотооддоо болон гадаад руу чиглэсэн дайн мөргөлдөөнтэй эсэх, цэрэгжсэн байдал гэсэн гурван чиглэл, 23 үзүүлэлтээр 163 орныг эрэмбэлжээ. Хоёрдугаар байранд 1.260 оноогоор Ирланд улс орсон бол Шинэ Зеланд 1.282 оноогоор гуравдугаар байранд, Австрали 1.294 оноогоор дөрөвдүгээрт, Швейцар 1.294 оноогоор тавдугаарт орсон байна. Харин АНУ 2.443 оноогоор 128 дугаарт бичигджээ. Мөн гурван жил гаруй дайны байдалтай байгаа Украин улс 3,434 оноогоор 162 дугаарт орсон бол Орос улс 3,441 оноогоор хамгийн энхтайванч бус, түгшүүртэй орноор нэрлэгдэж 163 дугаарт оржээ. Сүүлийн тавд Йемен (3,262 оноо), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (3,292 оноо), Судан (3,323 оноо) зэрэг орон багтсан байна. Харин манай улс энхтайванч байдлаараа дэлхийн 163 орноос 1,719 оноогоор 37 дугаарт жагссан бөгөөд өмнөх удаагийн шалгаруулалтаас 8 байраар ахисан байна. Уг тайланд дурдсанаар өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд дэлхийн энх тайван байдлын түвшин 0.36 хувиар уруудсан болохыг онцолсон байна.
Хятад эмч нар төрөлхийн муруй нурууг тэгшлэх мэс заслыг анх удаа амжилттай хийлээ
Төрөлхийн нуруу нугасны гажигтай, бөгтөр нуруутай өдийг хүрсэн хятад залуугийн мэс засал амжилттай болжээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Шаньдун мужийн жижиг тосгонд төрсөн, эдүгээ 22 настай Жан овогт сүүлийн хоёр жил нуруу тэгшлэх мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дүнд бүтэн биеэрээ цэх зогсож чаддаг болсон бөгөөд эмч нар түүний бэлхүүс, нуруу, хүзүү, хонго, цээжний зарим ясыг хугалж, дахин эвлүүлэх хагалгаа хийсэн байна. Тэрбээр бага насандаа эмнэлгийн зохих тусламж авч чадаагүйгээс ийм гажигтай болсон гэнэ. Гэвч хүү сургуульд орж, хэвтээгээрээ хичээлээ үзэн шантралгүй суралцсаар 2022 онд төрөлх хотынхоо их сургуулийн эрчим хүчний инженерийн ангид элсэн оржээ. Ээж нь хүүгээ асрахын тулд багшийн ажлаа орхиж, улмаар хүүгийнхээ тухай бичлэг хийн цахим сүлжээнд нийтэлсний дараа эмч нар мэс засал хийх санал тавьсан байна. Ясны гажилтын эмчилгээний мэргэжилтэн, профессор Лян Жян хүүг гардан эмчилж, өнгөрсөн зургаадугаар сард сүүлчийн хагалгааг хийжээ. Одоогоор биеийн байдал сайн нь, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд нуруу нь бүрэн тэнийж, орон дээр цэх шулуун хэвтэж чаддаг болсон байна. Энэ нь 180 градусын нурууны ортопедийн мэс засал дэлхийд анх удаа хийгдсэн явдал болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Сүүлчийн хагалгааны дараа тэрбээр дэмжигчидтэйгээ олон нийтийн сүлжээгээр шууд харилцан, анх удаагаа өөрөө алхаж буй бичлэгээ хуваалцсан байна. Тэрбээр "Надад дахин төрснөөс өөрцгүй байна" гээд, их сургуулийн элсэлтийн шалгалтыг хэвтээгээрээ өгч байсан бол одоо төгсөхдөө босоогоороо шалгалтаа өгнө гэдгээ хэлжээ.]]></description>
ВЛИГА АВСАН “ХЭРЭГ”-ТЭЙ СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТЫГ ХЭЗЭЭ ШҮҮХ ВЭ
       УИХ-ын сонгуулийн өмнө Сүхбаатар аймгийн удирдлагууд сүйдсэн. Авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж, 30 хоног “аавын хаалга” татсан. Араас нь өдөр, шөнөгүй шалгагдаж, хэсэгтээ л бужигнаж, суудал нь дэнжигнэж байсан цаг саяхан. Хачирхалтай нь, сонгуулийн дараа М.Идэрбатад холбогдох хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болж, орон нутгийн сонгуулиар тэрбээр Засаг даргын суудалдаа дахин дөрвөн жил улираад байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийг АТГ-ын үйлчлүүлэгч, газрын наймааны “хэрэгтэн” М.Идэрбат удирдаж байгаа гэсэн үг.
        Хэргийг тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар их хэмжээний газар олгож, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон байдаг. Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн үеэл дүүгийн эзэмшлийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн байрлалтай 6700 мкв, мөн 1359 мкв хэмжээтэй хоёр газрын зориулалтыг өөрчилжээ. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн гэж үзсэн. Хууль хяналтын байгууллагын шалгалтаар бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж албаныхан мэдээлж байсан юм. 
        Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэр дээр бүртгэлтэй 3211 мкв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. Үүнээс гадна хадам дүүгийнхээ эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн гээд газрын нэг биш удаагийн “хэрэг” түүнд бий. Өөрөөр хэлбэл, газрын наймааны “хэрэг”-ээр тэр гаршсан гэсэн үг.
         Энэ талаар тухайн үеийн АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн өгсөн мэдээллээр “Сүхбаатар аймгийн удирдлагуудыг мөрдөн шалгаж байгаа. Аймгийн Засаг дарга, ИТХ-ыг даргыг 2023 оноос эхэлж шалгасан. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн буюу Баруун-Урт сумын гуравдугаар багийн байрлалтай, 6700 метр кв, мөн 1359 м кв хэмжээтэй хоёр байрлалын газрын зориулалтыг өөрчилсөн. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа.  Мөн тэрбээр өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 2635 м кв хэмжээтэй газрыг авто угаалга, гараажийн зориулалттай газрыг төлбөр төлөөгүй байхад бусдад шилжүүлж, бусдад давуу эрх олгосон.Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 м кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй” хэмээн мэдэгдэж, М.Идэрбатыг “илчилж” байсан түүхтэй.
       Өөр нэг баримтыг танилцуулахад, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шинэ суурьшлын бүс байгуулж, орон сууц барьж байгаа аж. Гэтэл Засаг дарга М.Идэрбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй компанид давуу байдал олгож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Ингэснийхээ хариуд Баянзүрх дүүрэгт байрлалтай нэр бүхий хотхонд гурван өрөө орон сууцны хахууль авсан байж болзошгүй хэрэг нь мөн л хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.
           Тэгвэл Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсэд орон сууц барих тендерт “Хүрд” ХК шалгарчээ. Ноцтой нь, “Хүрд” ХК-ийн эцсийн өмчлөгч нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Мөнхбат бүртгэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл, Б.Мөнхбат 3.6 тэрбумын тендерт шалгарахын тулд М.Идэрбатад гурван өрөө орон сууц байж болзошгүй гэсэн үг. Түүнчлэн Б.Мөнхбатын эзэмшлийн “Хүрд” ХК нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн удирдаж байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны тендерийг “түүж” байгаа баримт байна. Үүнээс харвал, Ж.Батсуурь, М.Идэрбат, Б.Мөнхбат нар нягт холбоотой гэсэн үг.
            Ташрамд сонирхуулахад, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын эхнэр Х.Хүрэлцэцэг саяхныг хүртэл нөхрийнхөө удирдлага дорж ажиллаж байсан. Тодруулбал, тэрбээр ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах аудитороор гурван жил ажиллаж, өнгөрсөн онд ажлаа өгчээ.]]></description>
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024
Дархан-Ус суваг” ХК-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОСНАА-н салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024" дархан хотод 2024 оны 08 сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 
Өнөөдөр /2024.08.16/ өглөөний 08:00-09:00 цагийн хооронд нээлтийн үйл ажиллагаа болж тэмцээн албан ёсоор эхэллээ 
Тус уралдаан Шинэ Дархан, хээтэй хорооллын 5-4 байрны зоорийн давхруудад явагдах бөгөөд нийт 18 орцны зоорийн хэсгийн цэвэр усны шугам хоолой бүрэн шинэчлэгдэх юм. 
"Дархан-Ус Суваг"ХК