Онцлох - Aranshin.mn
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
Соёлын сайд Ч.Номинтой ана мана, ач тач үзэлцэж, 18 тэрбум төгрөгийн соёлын ваучерыг эсэргүүцснээр Жудагийн Баярмаа гэх гишүүн УИХ-д орж ирснээ зарлаж, олны анхааралд орж байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ Ж.Баярмаа эсэргүүцэж байсан 18 тэрбумын төсвөө батлагдахад “Кноп ажиллаагүй” гэх шалтгаанаар дэмжсэн санал өгсөн. Ийн нэг төсөл дээр “хоёр нүүр” гаргасан Ж.Баярмаагийн үнэн төрх чухам аль нь юм бэ гэдгийг олон нийт тааж ядаад хоцорсон. Ж.Баярмаа Увс аймгийн харьяат. Улаанбаатар хотод төрж өссөн ч аав, ээж нь Сэлэнгэ аймагт суурьшсанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн байдаг. 1995 онд тухайн үеийн Гадаад харилцааны дээд сургуулийг орчуулагчаар төгссөн. Сүүлд МУИС-д эрх зүйчээр суралцаж, Японд мэргэжил дээшлүүлсэн. Мөн намтартаа МУИС-д эдийн засагчаар суралцсан гэж бичсэн байдаг.
Ж.Баярмаа МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад орж улс төрийн гараагаа эхлүүлсэн ч АН-ын залуучуудын байгуулж байсан “Од” фракцынхны нэг нь тэр. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн туслахаар ажиллаж байсан түүнийг сүүлд Сангийн сайд асан С.Баярцогтын фракцад “урвасан” гэдэг. Тиймдээ ч АН-ын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэж, Засгийн газрын эсрэг хүчтэй дуугарахад нь ар тал нь болдог гэх яриа Саарал ордныхон дунд бий. Ж.Баярмаа хөрөнгө орлогын хувьд өөрөө жилийн 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 420 сая, 3.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 600 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 150 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.
Ж.БАЯРМААГИЙН НӨХӨР Я.ГАНСҮХ “ГАНГА-ИЛД” ХХК-ААРАА ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ГАЗАР АВСАН УУ
Ж.Баярмаагийн улс төрийн гол “менежер” нь түүний нөхөр Ядамсүрэнгийн Гансүх. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн. Я.Гансүхийн хувьд Ерөнхий сайд асан С.Наранцацралт агсны зөвлөхөөс эхлээд Эрчим хүчний сайд асан М.Сономпил тэргүүтэй АН-ын улстөрчдийн сонгуулийн менежер, зөвлөхөөр ажиллаж ирсэн арвин туршлагатай. Мөн АН-ын “Од” клубыг үүсгэн байгуулагчдын нэг аж.
Бизнесийн тухайд Ж.Баярмаа 2019 онд “Хатан ээжийн өргөө” ХХК, “Ганга-Илд” ХХК, “ДЦС Капитал” ХХК, “Шинэ зууны энерги” ХХК, “ММС трэйд” ХХК-д хувь эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлж байж. Гэхдээ 2023 онд нэг ч компанид бүртгэлгүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Харин түүний хувь эзэмшдэг байсан гэх “Ганга-Илд” ХХК-ийг өдгөө түүний нөхөр Я.Гансүх Ц.Үлэмжбаяр гэгчтэй хамтран эзэмшдэг болжээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх “Ганга-Илд” ХХК-аараа дамжуулж 2015 онд Хан-Уул дүүргийн IV хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулна хэмээн байгаль орчны үнэлгээ хийлгэж байжээ. Угтаа бол Дархан цаазат Богдхан уулын орчимд аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр газар эзэмшиж, хаус хотхон цэцэглүүлдэг жишгээр Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх газар эзэмшсэн гэсэн үг. Түүнчлэн Ядамсүрэнгийн Гансүх нь “Шинэ Зуун Энержи”  компанийн эзэмшигч. Тус компани нь Завхан аймгийн Түдэвтэй сумын эрчим хүчийг хангадаг станцтай. Ингээд үзвэл, гишүүн Ж.Баярмаагийн 2025 оны төсвийг батлах үеэр эрчим хүчний асуудлыг хамгийн их ярьж, шүүмжилж байсан нь чин үнэн эсвэл санамсаргүй тохиолдол биш байсан гэсэн үг.
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООГООР АЛДАРШСАН АХ НАРЫНХ НЬ БАРИЛГЫН БИЗНЕС
Ж.Баярмаа өөрийгөө “Би жирийн нэг багш айлын хүүхэд. Миний аав, ээж хоёул багш. Аав минь “Шударга Жудаг” хэмээн олонд танигдсан. Аав минь боловсролын системийг шүүмжилдэг байсан учраас хөдөө, орон нутаг руу томилчихдог байлаа” хэмээн хэд хэдэн ярилцлагадаа онцолсон байдаг.  Өөрийнхөө хичээл зүтгэлээр өдийг хүрсэн гэх имиж бүрдүүлж, улс төрийн “пиар”-аа хийж ирсэн Ж.Баярмаа “Глоб Кредит”-ийн гэж алдаршсан Жудагийн Мэндбаярын төрсөн дүү. Угтаа бол Ж.Мэндбаяр нь 2006 онд Хадгаламж зээлийн хоршоогоор олон иргэнийг залилсан хэрэгт холбогдож, “аавын хаалга” татсан алдартай нэгэн. Тухайн үед Ж.Мэндбаяр “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоог ах дүү нартайгаа хамтран байгуулж, дампуурахад нь 11.7 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонсож байлаа.
Хэдийгээр хадгаламж зээлийн хоршоо нь дампуурч, Ж.Баярмаагийн ах Ж.Мэндбаяр хуулийн хариуцлага хүлээсэн ч “Глоб кредит” компанийн охин компаниудынх нь бизнес цэцэглэж, өдгөө Ж.Баярмаагийн ах нар Монголын барилгын салбарын тодорхой хувийг “базаж” байгаа билээ. Тухайбал, Ж.Баярмаагийн төрсөн ах Жудагийн Энхбаяр “Глоб-Интернэшнл” ХХК, “Говь-Яшилт” гэх компанитай. Мөн түүний эхнэр Нармандахын Энх-Амгалан нь “Арвин-Үржих”, “Өндөр хурд алт” ХХК-ийн эзэмшигч. Мөн Н.Энх-Амгалан нь Бадрахын Энхболд, Цэвээний Баттулга нартай  “Юу Би Эм Кэй сервис” компанийг хамтран эзэмшдэг. Тус компани нь “Виннер” төслийн хүрээнд 2019 онд Модны хоёрт 30 айлын орон сууц, 2021 онд Нисэхэд 120 айлын орон сууц, 2022 онд Зайсанд 120 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэгвэл одоо Бадрахын Энхболдын нэр дээр бүртгэлтэй “Виннер констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн XXI хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд “Winner castle” гэх 770 айлын орон сууцны хотхоныг барьж байгаа аж. Хэдийгээр “Winner castle” хотхоныг барьж байгаа “Виннер констракшн” ХХК нь Б.Энхболдын нэр дээр бүртгэлтэй ч Ж.Баярмаагийн бэр эгч Н.Энх-Амгалан гол эзэн нь. Тиймдээ ч Н.Энх-Амгалан барилгын борлуулалтын ажлыг нь төрсөн дүү Н.Энх-Отгондоо нь хариуцуулсан байна.
Харин том ах Ж.Мэндбаяр нь “Туул менежмент” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан. Тус компанийн хувь эзэмшигчээр “Өнөр хаус” ХХК бүртгэлтэй. “Өнөр хаус” ХХК-ийг Ж.Мэндбаярын хүү М.Өнөрбаяр үүсгэн байгуулсан. Тус компани нь үл хөдлөх, хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд телевизийн контент боловсруулах, борлуулах мөн бизнесийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна.
Ийн шударга үнэнч, эгэл боргилын дүрээр олонд танигдахыг хичээж буй Ж.Баярмаа нь үнэндээ улс төрд “том” артай, бизнесийн салбарт хөлөө олчихсон нэгэн гэдгийг дээрх баримтууд хангалттай хэлнэ. Дашрамд сонирхуулахад, Ж.Баярмаагийн төрсөн ах Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан нь төрийн оролцоотой. Мөн бидний хөрөнгийг үнэгүйдүүлж, завшсан” хэмээн хэвлэлд олон удаа ярьж байсан. Тэгэхээр дүү Ж.Баярмаа нь улс төрд ахан дүүсийнхээ санхүүгийн шархыг нөхөх, ар гэрийнхээ бизнесийг томруулахаар зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
АТГ-аас АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягийг яллагдагчаар татсан. Шүүхээс Ш.Ганхуягийг нэг сар цагдах хорих шийдвэр гаргаад буй. АТГ-ын мөрдлөгөөр Ш.Ганхуяг нь АМГТГ-ын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, “Алтжин”-гийн Г.Алтан агсны хүү Эдуард Сүрэнд ашигт малтмалын найман лиценз шилжүүлж өгсний хариуд 2.7 тэрбум төгрөгийн авлига авсан, улсад 148.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Товчхондоо, Ш.Ганхуяг нь “дээлээ нөмрөх” нь тодорхой болчихоод буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо салбарынхаа даргын сэнтий бүхэнд өөрийн тавиулуудаа томилж суулгасны нэг нь өдгөө АТГ-ын хаалга татаж, хорихын “наар”-нд залраад буй Ш.Ганхуяг гэгч. Товч танилцуулбал, Ш.Ганхуяг нь УИХ-ын гишүүн Ц.Тувааны “Туваан сан”-гийн тэргүүн, шадар туслах, сонгуулийнх нь менежерээр ажиллаж ирсэн.  Хөл гарынх нь үзүүрт гүйж, хамаг л хар бор ажлыг нь хариуцаж ирснийх нь хариуд Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд Б/25 дугаартай тушаалаар АМГТГ-ын даргаар томилсон байдаг.
Тайлбар: Ц.Тувааны туслах, АМГТГ-ын дарга асан Ш.ГанхуягИнгээд туслах Ш.Ганхуяг нь АМГТГ-ын дарга болмоцгоо Эдуард Сүрэн гэгчид найман лиценз шилжүүлж өгөөд, 2.7 тэрбум төгрөгийн авлига халааслачихсан. Ийнхүү халаасандаа 2.7 тэрбум төгрөгтэй болсон Ш.Ганхуягийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан энэ оны тавдугаар сарын 9-нд АМГТГ-ын даргаас нь чимээгүйхэн чөлөөлөөд, оронд нь мөн Д.Оюунцэцэг гэгчийг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа АМГТГ-ын даргаар томилж, ердөө дөрөвхөн сар л ажиллуулаад 2.7 тэрбум төгрөгтэй болмогц нь чөлөөлчихсөн гэсэн үг. Тэгэхээр Ц.Туваан анхнаасаа Ш.Ганхуягаар дамжуулж авлига авах зорилгоор АМГТГ-ын даргаар томилсон уу, эсвэл Ш.Ганхуяг нь дур мэдэн ганцаараа авлига авч, Ц.Туваан даргынхаа чихийг халууцуулж байгаа гэдэг нь удахгүй тодорхой болох биз.
Хамгийн ноцтой нь, дээр дурдсанчлан Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд байхдаа олон хүн томилсон. Гэтэл эхнээсээ буюу Ш.Ганхуяг нь хоригдчихлоо. Цаашдаа Ц.Тувааны томилсон тавиулуудаас хэд нь АТГ-ын хаалга татах вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Ямартай ч Ц.Тувааны томилсон тавиулуудыг товч танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ц.Тувааны хаа ч явсан хөтөлж явдаг, салж хагацдаггүй дотнын найз П.Батцацрал гэж хүн бий. Анх 2012 онд Ц.Тувааныг АН-аас албан тушаалын хэрчим бялуу хүртэж, Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдох үед П.Батцацрал мэргэжилтнээр нь дагаж очиж байлаа. Дараа нь 2015 онд Ц.Тувааныг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож, жил гаруй ажиллахад П.Батцацрал мөн л мэргэжилтнээр нь ажилласан. Хожим 2020 онд Ц.Тувааныг УИХ-ын гишүүн болмогц П.Батцацрал шадар туслахаар нь ажиллаж эхэлсэн. Улмаар Ц.Туваан өнгөрсөн онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо найз, шадар туслах П.Батцацралыгаа  Үндэсний геологийн албаны даргаар томилсон.
Тайлбар: Ц.Тувааны туслах, Үндэсний геологийн албаны дарга асан П.Батцацрал       УИХ-ын гишүүн Ц.Тувааны нутгийн дүү буюу Төв аймгийн Баян сумын АН-ын дарга Д.Сагараадорж гэж залуу бий. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Д.Сагараадорж халаасаа сэгсэрч, АН-д 10 сая төгрөг, Ц.Туваанд 10 сая төгрөг тус тус хандивласан. Сонгуулийн дараа Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо нутгийн дүү, хандивлагч Д.Сагараадоржийг яамныхаа Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн хэмээн гурван том албан тушаалд зэрэг томилсон байдаг. УИХ-ын гишүүн Ц.Тувааны Ц.Тувааны нутгийн найз буюу Төв аймгийн уугуул, АН-ын ҮБХ-ны гишүүн А.Бүдээ гэж бий. Ц.Туваан сайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо А.Бүдээг яамныхаа Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилсон.
2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын штабт ажилласан Ц.Батцайз гэж бий. Ц.Туваан сайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо Ц.Батцайзыг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон.
АН-ын гишүүн, Х.Баттулгын МоАХ-ны Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Отгонхүү гэж бий. Ц.Туваан сайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо Б.Отгонхүүг яамныхаа Инновац, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилсон.
Эхэнд дурдсанчлан, Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа АМГТГ-ын даргаар томилж, дөрвөн сар ажиллуулаад чөлөөлсөн. Түүний оронд АМГТГ-ын даргаар Д.Оюунцэцэгийг томилсон. Д.Оюунцэцэг нь өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан. АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэгээд болоогүй, Ц.Туваан, Д.Оюунцэцэг хоёр “Монголын тэргүүлэн удирдагч хүрээлэн” ТББ-ыг 2009 онд хамтран байгуулж, удирдаж ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд хоёр Төвийн бүсийн тойрогт хөтлөлцөж гүйсээр хамтдаа сонгогдсон. Сонгуулийн дараа Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо намын, тойргийн хамтрагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын дотнын найз, бизнесийн хамтрагч, төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй, “түй” гэх туршлагагүй Б.Энхтөр гэх залууг “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилсон.
Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй
Улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол улсын Ерөнхий  сайд Г.Занданшатар өчигдөр орой цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлснийг нийтэлж байна.
“Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна.
Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа.
Би шударга ёс зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна.
Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга.
Хулгайтай би эвлэрэхгүй
Ухрах, тохирох ямар ч бодол алга"
2026.03.26
Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
Ерөнхий сайд Г.Занданшатар гурван Засгийн газар дамнан дөрөв дэх жилдээ Эрчим хүчний яамыг толгойлж буй Б.Чойжилсүрэнг чөлөөлөхөөр болжээ. Он гарснаас хойш нийслэл даяар тогны хязгаарлалтад шилжсэн, нэмээд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, зөвлөх, нэг сумын дүү гэх тойрон хүрээлэгчид нь асар их хэмжээний авлига, хулгайн хэргээр АТГ-ын хаалга татацгаасан. Арга буюу Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа нь хоёрдугаар сарын 28-нд дууссан ч дахин 30 хоногоор сунгасан. Хоёр удаа хугацаа өгөөд ч Б.Чойжилсүрэн асуудлуудаа шийдэж чадаагүй тул ийнхүү чөлөөлөхөөр болжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яамыг ХҮН намын дарга Т.Доржхандад өгч, сайдаар нь түүний үеэл ах, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор тохирсон мэдээлэл байна. ХҮН намын дарга Т.Доржханд хоёр Засгийн газар дамнуулан Боловсролын яамыг эрхшээж буй ч Эрчим хүчний яам руу санаархаж, тогоо руу нь өнгөлзсөөр ирсэн. Тэгвэл одоо Боловсролын яамаа Эрчим хүчний яамаар сольж, үеэл ах Б.Найдалаагаараа дамжуулан эрчим хүчний салбарыг эрхшээхээр тохирсон бололтой юм.
Гол нь, ХҮН намд, тэр тусмаа Т.Доржхандад Эрчим хүчний яамыг өгөх нь “чононд мах хадгалуулах” гэгч болохыг доорх хэдхэн жишээнээс харж болно.
Нэгдүгээрт, өмнөх Засгийн газарт Т.Доржханд Эрчим хүчний реформын үндэсний хороог даргалж байсан. Тиймдээ ч 2030 он хүртэл манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Саудын Арабаас 10 тэрбум ам.доллар, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 1.0 тэрбум евро, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 1.0 тэрбум ам.доллар гэх мэтээр асар их хэмжээний мөнгө орж ирнэ гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь Т.Доржханд. Тэгэхээр Т.Доржханд энэ их мөнгөнд “эзэн” суухаар санаархаж, Эрчим хүчний сайдаар үеэл ах Б.Найдалаагаа томилуулахаар улайрч буй бололтой.
Хоёрдугаарт, “MCS”-ийнхэн үе үеийн Засгийн газарт нөлөөтэй явж ирсэн гэгддэг ч эрчим хүчний салбарт “тавиул”-тай байгаагүй. Ямар сайндаа л “MCS”-ийнхэн Баянхонгорт цахилгааны дэд станц барихдаа Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж асан Б.Насантогтоход их хэмжээний авлига өгсөн гэх асуудал нь одоо АТГ-т шалгагдаж буй. Тэгвэл Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаа нь үеэл дүү Т.Доржхандтайгаа ХҮН намыг байгуулалцахаасаа өмнө “MCS”-ийн Хөрөнгө оруулалтын ахлах менежер, “MCS”-ийн охин компани “Юнител групп” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан.
Гуравдугаарт, Шадар сайд Т.Доржханд 2012 онд Оксфордын их сургуулийг хамт төгссөн найз Л.Дулмаазулыг өөрийн зөвлөхөөр томилон ажилуулж буй. Ноцтой нь, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазулын “Вольфсон” ХХК, “Талын энержи” ХХК, “Эс Эс Пи Салхин энержи” ХХК, “Эс Эс Пи Манлайн Энержи” ХХК, “Сан степпе энерги” ХХК гэх таван компани нь Өмнөговь, Говьсүмбэр аймагт 837 сая м2 газрыг сэргээгдэх эрчим хүчний буюу нар, салхины цахилгаан станц барих зориулалтаар ашиглахаар эзэмшиж буй. Нэг айл хашааны 0.07 га газартай гэхээр Л.Дулмаазулын 837 сая м2 газар нь 1.1 сая айлын хашааны газартай тэнцэх хэмжээний том газар гэсэн үг. Тэгээд болоогүй, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазул “Сан степпе” ХХК-даа сэргээгдэх эрчим хүчний станц барих тусгай зөвшөөрөл гаргуулж аваад, өдгөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд эзэмшдэг 1.0 сая м2 газар дээрээ 50МВт-ын нарны буюу сэргээгдэх эрчим хүчний станц бариад эхэлчихсэн. Тэгэхээр Эрчим хүчний сайдаар Т.Доржхандын үеэл ах Б.Найдалаа томилогдвол нар салхины станц барих бэлэн 837 сая м2 газартай зөвлөх Л.Дулмаазул нь эрчим хүчний салбарын “акул” болж хувирна гэсэн үг.
Нийгмийн сэтгэцийг эмчлэх ёстой СЭМҮТ хувийн бизнесийг дэмжих сүлжээ болон хувирсан уу? Ж.Чинбүрэн сайд аа !!!
Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ
Улс төрийн намууд 2025 оны дөрөвдүгээр улирлын хандиваа танилцуулжээ. Улс төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтыг дагуу Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны дөрөвдүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бөгөөд үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж тайлагнасан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсандаа нийтэлж, ил тод нээлттэй байлгана гэж заасны дагуу тус Хорооны цахим хуудас m-election.mn вэб сайтад байршуулж, ил тод нээлттэй мэдээлсэн байна. Улс төрийн намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор СЕХ-нд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа тус хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар мөн хуульчилсан.
Харин санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай.
Энэ талаар СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа өмнө нь мэдээлэл өгөхдөө "Ихэнх намуудын үйл ажиллагаа нь сонгуулийн үед идэвхждэг байдал ажиглагддаг. Энэ хуулийн хэрэгжилтээр намууд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд байнга таниулж, улс төрийн боловсролыг олгох ажлыг хэрэгжүүлж, гишүүд, дэмжигчид болон олон нийтэд, нийгмийн бүлгүүдэд ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг тайлбарлаж таниулах ажлыг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтийн улс төр, сонгуулийн боловсролын талаарх ойлголтууд нэмэгдэх, намын дотоод ардчилал бүрэн хэрэгжин, бодлогын нам болж төлөвших ач холбогдолтой гэж харж байна.
Хариуцлагын тухайд гэвэл Улс төрийн намын тухай хуульд хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй, Намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай.
Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан тодорхой томъёоллоор тооцож 2024 оны есдүгээр сард улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлсэн. Ингэхдээ нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан долоон нам, эвсэлд нийт 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох дээд хэмжээг тогтоосон. Намд төрөөс санхүүжилт олгохдоо шаардлага хангасан буюу нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намын тухайн жилийн санхүүгийн тайланг хянаж, дүгнэж, мөн тайланд тусгагдсан дөрвөн төрлийн орлогын хэмжээнд үндэслэх хуулийн зохицуулалттай. Санхүүгийн тайлангийн хяналтыг дээр дурдсаны дагуу гурван үе шаттай хянаж, дүгнэлт гаргасны дараа хяналтын ажлын дүгнэлтүүдэд үндэслэж, СЕХ төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоодог. Эдгээр зохицуулалтаас хамаараад намуудын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хяналтын ажлын дүгнэлтэд тулгуурлаад, дөрвөн төрлийн орлогын нийлбэрт үндэслэж, улс төрийн нам, эвсэлд 2025 онд төрөөс олгох нийт санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөг болж буурсан" гэдгийг хэлж байв.
МАН-310,149,000 төгрөг /иргэнээс/
АН-204,165,800 төгрөг /иргэнээс/
Монголын ногоон нам-134,850,00 төгрөг /иргэнээс/
ИЗНН-66,360,000 төгрөг /иргэнээс /
Монголын социал демократ нам-4,902,000 төгрөг /иргэнээс/
Монголын үндэсний ардчилсан нам-35,640,000төгрөг /мөнгөн бус-7,993,000 төгрөг/
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-310,000 төгрөг /иргэнээс/
Их нам-21,500,000 төгрөг /мөнгөн бус-16,890,000/
Хөгжлийн хөтөлбөр нам-700,000 төгрөг /иргэнээс/
ХҮН нам-114,708,000 төгрөг /иргэнээс/
139,960,000 төгрөг /хуулийн этгээдээс/
27,500,000 төгрөг /хуулийн этгээдээс мөнгөн бус/
Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам-100,000 төгрөг /иргэнээс/
Ард түмний олонхийн засаглал нам-5,200,000 төгрөг /иргэнээс/
1,300,000 төгрөг /мөнгөн бус/
Шинэ нам-128,000,000 төгрөг /иргэнээс/
6,500,000 төгрөг /мөнгөн бус/
Иргэдийн оролцооны нэгдэл нам-558,000 төгрөг /иргэнээс/
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
Б.Энхбаяр: Албажаагүй шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарласанд хариуцлага яригдана
2025-12-15Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас
хийсэн мэдээллийг нягтлахад, автомашины дураарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна.
“Япон улсад ажиллангаа сурцгаая” боловсролын өдөрлөг энэ сарын 5-6-нд Bluemon төвд болно
"Така Томо” япон хэлний сургалтын төв үүсэн байгуулагдаад 10 жил болж байна. Ийнхүү 10 жилийнхээ ойн хүрээнд энэ 9-р сарын 5, 6-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд "Bluemon” төвийн 1 давхарт "Япон улсад ажиллангаа сурцгаая” боловсролын өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн "ЯПОН УЛСАД АЖИЛЛАНГАА, СУРЦГААЯ” боловсролын өдөрлөг хүрэлцэн ирсэн хүн бүрд бэлэгтэй гэдгээрээ онцлогтой юм байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр 300,000 төгрөгийн эрхийн бичиг, гарын бэлэгтэй аж. Ер нь "Тако Томо” япон хэлний сургалтын төв нь бусдыгаа бодвол виз гаралт өндөр, төлбөрөө жилээр болон хувааж төлөх боломжтой. Японы төв хотуудад байрлалтай их сургууль болон хэлний сургуулиуд оролцох давуу талтай аж.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүгдэгч нас барж, хэргийг ХААЛАА
2025-09-01С.Зориг агсны хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Тодруулбал, ТЕГ-ын тасгийн дарга асан, хурандаа О.Бархасбадийг С.Зориг агсны хэргийг шалгах явцдаа яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Харин Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргаж байсан юм.
Гэвч хохирогчид давж заалдах шатны шүүхэд хандаад байсан боловч уг хэргийн хариуцагч хурандаа О.Бархасбадь өнгөрөгч долоодугаар сард нас барсан тул ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.