Энтертайнмент - Aranshin.mn
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
MBA-ийн хөгжөөн дэмжигчдийн ахлагч, Siren project-ийн үүсгэн байгуулагч бүжигчин, бүжиг дэглээч Н.Номинзаяатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. MBA-ийн хөгжөөн дэмжигчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэмцээний дундуур үзэгчдийг шуугиулсан үзүүлбэр үзүүлэх ямар байдаг вэ?
-Үндэсний дээд лигт ажиллаад хоёр жил болж байна. Тэмцээний дундуур үзүүлбэр үзүүлэхэд анх их эвгүй санагддаг байлаа. Одоо бол талбайдаа дасчихсан, илүү их энерги гаргаж чаддаг болсон. Талбай дээр гарахаараа яг л гэртээ байгаа юм шиг тухай мэдрэмж авдаг болсон байна.
-Хөгжөөн дэмжигчдийн ахлагч шүү дээ. Ахлагчийн хувиар хийх ажил их байдаг байх. Ямар ахлагч байхыг хичээдэг вэ?
-Ахлагч гэхээр зарим хүнд хийж байгаа зүйл нь бага харагддаг байж магадгүй. Миний хувьд бүжгээ дэглэнэ, тохирох аяа сонгоно, заримдаа сэтгэл хүртлээ аяа өөрөө засаж янзлах үе бий. Тухайн бүжиглэх тайзаа бүрэн ажиглаж, ямар үед хаашаа харж, ямар сэтгэл хөдлөлтэйгөөр бүжиглэх вэ гэдгээ хүртэл тооцоолдог. Хамтлагийнхнаа халамжилж, сайн ахлагч, сонсогч нь байхыг хичээдэг. Төгс хүн байж чадахгүй ч хамгийн сайнаараа байж, олон сайхан дурсамж бүтээлцэхийг хүсдэг.
-Үзүүлбэрүүдээ хэр хугацаанд бэлддэг вэ ?
-Үзүүлбэрүүд маань хэр урт хугацаатай бүжиг вэ гэдгээс шалтгаалж бэлдэх хугацаа нь өөр өөр байдаг. Бидний хувьд аль болох трендээс хоцрохгүй байхыг хичээдэг. Нэг үзүүлбэрийг 1-3 хоногт бэлдэж, тайзан дээр гарахад бэлэн болгодог. Гэхдээ зарим тохиолдолд бүжгийн дэглэлт сэтгэлд хүрэхгүй ганцхан минутын бүжгийг долоо хоног бэлдэх үе бий.  Дэглэлт бэлэн тохиолдолд бол бүжигчид маань тун хурдан сурдаг, чадварлаг охид шүү.
-Сагсан бөмбөг Монголд хөгжиж байгаатай адил сүүлийн жилүүдэд л хөгжөөн дэмжигчдийг ойлгож хүлээж авдаг болсон санагдсан. Анх эхэлж байх үед одоо үе хоёрыг харьцуулбал ялгаа их үү?
-Тийм ээ, тун өөр болсон шүү. Хүмүүсийн харилцах харилцаа, танилын хүрээ ч өөрчлөгдсөн. Анх биднийг дээрээс нь доош нь хараад л, эвэртэй туулай үзсэн юм шиг л байдаг байлаа. Үзүүлбэрийн дараа алга ч ташдаггүй байж. Одоо бол биднийг таньдаг, хүндэлдэг, үзүүлбэрийн дараа алга ташдаг хүн олон болжээ. Биднийг хүндэлдэг хүмүүс олон болсон болохоор тэднийхээ хүндэтгэлийг алдахгүй байхыг хичээнэ.
ROKITBAY-ЫН ТОГЛОЛТ ДЭЭР ХАМТЛАГААРАА ДАХИН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭХ МӨЧ ГАЙХАЛТАЙ БАЙСАН
-Таны хувьд хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ. Aimar продакшнд байснаар нь хүмүүс таних байх. Тус продакшны талаар ярихгүй юу, олон зүйл сурсан цаг хугацаа байх?
-Би долоо настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Бүжгийн суурь маань монгол бүжиг, дараа нь Монголын сурагчдын холбооны New dance латин бүжгийн хамтлагт 3-4 жил бүжиглэсэн. Дараа нь бүжгийнхээ жанрыг сольж, Aimar продакшнд орсон. Продакшндаа ороод олон зүйл сурч, бүжгийн талаарх мэдлэгээ тэлсэн. Миний амьдрал хэр хэрэгтэй, цаашид энэ чиглэлээрээ ажиллаж, амьдралаа авч явж чадах уу гэдгээ ойлгосон. Хэрэв продакшндаа ороогүй байсан бол өнөөдрийн би байхгүй байх байлаа. Миний анхны том тэмцээн, тайз бүр продакшнтай минь холбоотой.
-Siren project-ийн талаар ярихгүй юу. Таны хувьд үүсгэн байгуулагчдынх нь нэг үү. Анх ямар зорилго, мөрөөдөлтэй нээж байсан бэ?
-Siren project-ийг үүсгэн байгуулаад жил болж байна. Бидний зорилго бүжгийн урлагийг илүү олон хүнд таниулж, бүжигт дуртай хүн бүрийг мөрөөдлөөрөө орлого олж, жаргалтай байлгах боломжийг нь нээж өгөх. Цаашид студитэй болж, хүмүүст сургалт ордог болохыг хүсдэг.
- Siren project-ийн бусад бүжгийн хамтлагаас ялгарах онцлог нь юу вэ?
-Монгол 10 гаруй бүжгийн хамтлаг студи бий. Манай хамтлагийн хувьд нэг урсгалд баригдалгүй олон төрлийн бүжгээр бүжиглэдэг нь онцлог. Үргэлж чадвараа хөгжүүлэхийг хичээдэг.
-Таны хувьд олон уран бүтээлчдийн уран бүтээлийг амилуулж хамт тайзан дээр гарч бүжиглэдэг шүү дээ. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн, онцгой тайз бий юү?
-Авьяаслаг монголчууд шоуны тайзан дээр Rokitbay ахын дуун дээр бүтэн сар үзүүлбэр бэлдээд үзүүлсэн мөч санаанаас өгт гардаггүй. Үзүүлбэрийн дараа яагаад ч юм зөндөө уйлсан. Rokitbay ахын тоглолт дээр хамтлагаараа дахин үзүүлбэр үзүүлэх мөч гайхалтай байсан.
-Та яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ, юу нөлөөлөв?
-Багаасаа бүжгийн дугуйланд их явдаг хүүхэд байлаа. Бүжигт дуртай учраас байнга бүжиглээд л байсан юм. Бүжиг надаас нэг ч удаа холдоогүй учраас нэг л мэдэхэд бүжигчин, бүжиг дэглээч болсон даа.
-Бүжгийн урлагийг өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувьд хөгжим, аяыг биеэрээ илэрхийлэх урлагийг би бүжиг гэж тодорхойлох юм байна.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Siren project-ийг илүү олон гишүүнтэй болгож, олон улсын тэмцээнүүдэд хөгжөөн дэмжигчидтэйгээ оролцохыг мөрөөдөж, зорьж байна.
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон
2025-12-02БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. Тус уран бүтээл Өмнөд Солонгосын хөгжмийн чартуудын өдөр, долоо хоног, одоо цагийн жагсаалтыг тэргүүлж “Perfect All-Kill (PAK)” амжилтыг тогтоосон байна. Ингэснээр тэр PAK амжилтыг тогтоосон энэ жилий анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм. Энэ жил Хвасагаас өөр IVE хамтлагийн “Rebel Heart”, G-Dragon-ийн “TOO BAD”, HUNTR/X хамтлагийн “Golden” уран бүтээлүүд PAK амжилт тогтоожээ.
Дуучин Хваса “Good Goodbye” уран бүтээл цацагдсаны дараа “Clash Music” сайтад ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.
Та дөнгөж сая “Good Goodbye” дуугаа цацлаа. Өмнөх уран бүтээлүүдээ харахад, ийм төрлийн дуу гаргах нь танд хэр ойр санагдсан бэ, эсвэл шинэ төрлийн сорилт байв уу?
Гарцаагүй шинэ төрлийн сорилт байсан. Би ихэвчлэн хүчтэй, тэсрэлттэй уран бүтээлүүдээр танигдсан болохоор ийм уянгалаг, сэтгэл хөдөлгөм дуу бүтээх нь цоо шинэ мэдрэмж байлаа. Сандарч байсан ч гэсэн үнэхээр сайхан догдолсон мэдрэмж төрсөн.
Энэ дуу нь хагацлыг зөөлнөөр хүлээж авч байгаа юм шиг сэдэвтэй санагдсан. Уур хилэн гэхээсээ илүү ойлголцол, энэрэнгүй тал руугаа ч юм уу. Яагаад энэ мэдрэмжийг ингэж илэрхийлэхийг хүссэн бэ?
Хагацал ч гэсэн хайртай ижил мэдрэгддэг гэж би боддог. Яг л бүх биеэрээ мэдэрдэг шүү дээ. Энэ дуу маань хайртай хүнээ тавьж явуулах зориг, мөн түүнийхээ төлөө сайн сайхныг хүсэх тухай. Зарим хүмүүс энэ дууг ойлгох байх, зарим нь ойлгохгүй ч байж магадгүй. Гэхдээ ойлгохгүй байгаа хүмүүсийг хэзээ нэгэн цагт энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна.
Ийм өнцгөөс хардаг болоход таны хувийн туршлага нөлөөлсөн болов уу?
Тэгэлгүй яах вэ. Сайн хагацлын тухай сэдэв дуу хөгжимд тийм ч түгээмэл биш байдаг. Энэ нь хайр дурлал эсвэл нөхөрлөлийн аль алинд нь хамаатай. Ийм зүйлийг биеэрээ туулсан маань намайг хувь хүний хувьд өсөж дэвжихэд, дотоод мөн чанараа бэхжүүлэхэд маш их тусалсан. Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч одоо би үүнийг эергээр хүлээж авч чаддаг болсон.
Энэ удаад та уран бүтээлдээ утастай хөгжим ашиглахаар шийдсэн байна. Яагаад Duomo-той хамтрахаар сонгосон бэ?
Би анх “Bridgerton” цувралын дуунуудаар дамжуулж Duomo-г мэддэг болсон. Амарч байхдаа би тайвшрахын тулд дуу гэхээсээ илүү ая сонсох дуртай л даа. Энэ дуугаа хийж байхдаа Duomo аяыг нь зохиовол үнэхээр сайхан болно гэж бодсон. Тэгээд компанидаа хэлж холбогдтол, аз болоход Duomo яг л миний төсөөлж байснаар аяыг найруулж өгсөн. Дууны аяыг анх сонсоод би уйлсан шүү. Duomo ч бас гайхалтай төсөл байлаа, дахин хамтарч ажиллана гэж найдаж байна гэсэн. Хувь хүнийхээ хувьд би амарч байхдаа “Bridgerton”-ы хөгжим, ая сонсох дуртай болохоор түүнтэй хамтран ажиллах үнэхээр онцгой санагдсан.
Дууны клип зүүд мөрөөдөл шиг, яг л дурсамжийн тэмдэглэл эсвэл ил захидал уншиж байгаа мэт дүрслэлтэй байсан. Клипэнд таны харуулахыг зорьсон тусгай дүр зураг, сэтгэл хөдөлгөм мөчүүд байсан уу?
Хагацах цаг ирэхэд, хамгийн хэцүү мөчүүд ч дурсамжид сайхнаар үлддэг. Би клипэндээ яг л үүнийг, ямар ч хорсол гомдолгүй зөвхөн гоо үзэсгэлэнг харуулахыг хүссэн. Хүмүүст инээмсэглэл бэлэглэх, далд утгаар ч болов хайрыг мэдрүүлэх дүр зургуудыг шингээхийг зорьсон.
Эмзэг байдлаа харуулахын тухайд, энэ дуугаараа дамжуулж тэр талаа нээх нь танд хэр чухал байсан бэ?
Дуу хөгжмийн хувьд би ихэвчлэн цоглог эсвэл дур булаам дүр төрхийг харуулдаг байсан. Харин энэ удаад сул дорой биш, харин илүү нандин, эмзэг талаа харуулахыг хүссэн юм. Эмзэг байдлаа харуулна гэдэг нь зориг шаарддаг ч энэ байдлаараа дамжуулж хүч чадлыг мэдрүүлэхийг зорьсон. Энэ дуунд би зүгээр нэг Хваса гэхээсээ илүү өөрийн дотоод мөн чанар болох Ан Хэжинийг харуулж байгаа. Сул дорой байдалд ч дотоод хүч чадал оршиж байдаг.
Хэцүү үед таны хийсэн уран бүтээлүүд тусалдаг гэж таны шүтэн бишрэгчид их хэлдэг. Магадгүй “Good Goodbye” дуугаар анхны хагацлаа мэдэрч буй сонсогчид байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэдэнд ямар мессеж хүргэхийг хүсэж байна вэ?
Хагацал нь сөрөг мэдрэмжүүд төрүүлдэг. Гэхдээ тэр мэдрэмжүүдийг үл тоож болохгүй. Хэрвээ та хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрласан бол түүнийг дэмжих нь хайрын нэг хэсэг юм. Энэ дуу фенүүдийг гунигтай байсан ч хамаагүй сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдэрч, хайрлаж байсан хүнээ дэмжээрэй гэж уриалж байгаа юм.
Зургийн эх сурвалж: WTYE
Сонсогчид “Good Goodbye”-г анх сонсохдоо юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?
Сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ дуу таныг уйлуулж магадгүй ч, нөгөө талаараа хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм байх болно. Гунигтай ч гэсэн бүжиглэмээр санагдана. Амьдрал гэдэг чинь ийм шүү дээ. Би хүмүүсийг бүх сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдрэнгээ тав тухтай байгаасай гэж хүсэж байна.
Хөгжмөөс гадуур, аливаа зүйлийн төгсгөл эсвэл шинэ эхлэлийг сэтгэл санааны хувьд хэрхэн даван туулдаг вэ? Үнэнийг хэлэхэд, би хэт их бодож төлөвлөлгүйгээр зүгээр л урсгалаараа явдаг. Хэт их бодлогошроод байвал юм хийж чадахгүй учраас зөнгөөрөө шийдэх нь урагшлах хамгийн зөв арга гэж би боддог. Цаашдаа туршиж үзээгүй ч, оролдоод үзэхийг хүсэж байгаа хөгжмийн урсгал чиглэл бий юу? Латин хөгжмийг би бүрэн судалж үзэж байгаагүй. Яг тултал нь хийж үзэх боломж олдвол сайхан л байна. Латин хөгжим миний хэв маягт тохирох болохоор олон хүн намайг аль хэдийн туршаад үзчихсэн гэж боддог байх, гэхдээ үгүй ээ. Хэзээ нэгэн цагт туршиж үзвэл үнэхээр сэтгэл хөдөлгөм байх болов уу. Фенүүд тань танд хүч өгдөг гэж та хэлж байсан. Шүтэн бишрэгчидтэйгээ, ялангуяа гадаадад байгаа фенүүдтэйгээ хэрхэн холбогддог вэ? Би англиар сайн ярьдаггүй ч хөгжим хэл хамаарахгүй сэтгэлд хүрж чаддаг. Миний хувьд харцаар харилцах нь үгнээс илүү чухал. Мөн биеийн хэлэмж ч бас чухал. Таны үзүүлбэрүүд тачаангуй, хөгжилтэй бас илэн далангүй байдлын хил зааг дээр байдаг. Энэ тэнцвэрийг зориуд барьдаг уу, эсвэл цаанаасаа ийм байдаг уу? Цаанаасаа л гарч ирдэг зүйл. Дур татам байдал надад маш чухал, би үнэхээр дуртай. Хэн нэгнийг тачаангуй гэж дуудах нь том магтаал гэж би боддог. Миний хувьд энэ нь хэт задгай эсвэл бүдүүлэг байхаас илүүтэй, сайхан бөгөөд байгаагаараа байх тухай юм.
Карьерынхаа энэ үе шатанд та амжилтыг юу гэж харж байна вэ?
Наснаасаа шалтгаалах байх л даа, гэхдээ миний хувьд амжилт гэдэг нь талархал. Энгийн зүйлсээс таашаал авч, фенүүдийнхээ хайр, ажлынхаа өгч буй туршлагад талархах явдал. Өсөлт хөгжил ба талархал, энэ л миний хувьд амжилт.
Бадамханд арт музейн үзмэрүүдийн дээжээс дэлгэдлээ
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно.
Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
О.Ганзориг: "Харанга" хамтлаг надаас мөнгө нэхсэн
"Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтын талаар  “The Hulegu Events” энтертаймент компанийн үүсгэн байгуулагч “Мэргэн” буюу О.Ганзоригтой холбогдож, ярилцлаа.
-Таны нэр алдар Мэргэн биш юм уу?
-Миний ургийн овог Мэргэн. Харин OG гэдэг товчлол бол О.Ганзориг гэдэг нэрний товчлол юм. Инстаграмм хаяг маань Mergen_OG гэдэг нэртэй учраас Мэргэн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
-Европт хэд дэх жилдээ Монголынхоо хамтлаг, дуучидтай хамтран тоглолт зохион байгуулж байна вэ?
-Манайх 2014 оноос хойш 11 дэх жилдээ Монголын хамтлаг, дуучдын тоглолтыг Европ болон Австрали, АНУ, Канад улсад зохион байгуулж байна. Европ дахь аялан тоглолтын 70 гаруй хувийг манайх зохион байгуулж, гүйцэтгэсэн байдаг.
Бид өмнө нь "Харанга" хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулж байсан ч бас асуудал гарч байсан.
Үүнээс гадна "Хурд" хамтлагийн тоглолтыг хоёр удаа хийсэн бол "Камертон" хамтлагийн тоглолтыг өнгөрсөн жил хийсэн. Сүүлд "Guys" хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулсан бол удахгүй "Киви" хамтлагийн тоглолтыг Австралид зохион байгуулах гэж байна. Монголын рок попын хамтлаг дуучдын аялан тоглолтыг зохион байгуулахдаа ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй. Миний хувьд үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн. "Харанга" хамтлагийнхан  надаас мөнгө нэхэж, тулгасан. Тэр үйлдлээ бидэнд биш гэрээ хийсэн компанидаа гаргах байсан. Энэ бүх хариуцлагыг "Монгол эвентс" ХХК үүрч, гадаадад байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулах ёстой.
-Танай компани "Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтыг хариуцан гэрээ байгуулж, ажиллаагүй гэсэн үг үү. Яг ямар асуудал үүссэн юм бэ?
-Манай байгууллагын хувьд "Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтын гүйцэтгэлийг хийсэн. Харин албан ёсны гэрээ санхүү талыг нь н.Баатархуяг захиралтай Монголд үйл ажиллагаа явуулдаг "Монгол эвентс" компани хариуцаж хийсэн байдаг. Энэ компани өнгөрсөн наймдугаар сард "Харанга" хамтлагийн 35 жилийн ойн тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах ажлыг хариуцаж байсан. Тус хамтлагийнхан манай компанитай огт гэрээ хийгээгүй.
"Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолт эхлэхээс өмнө 2025 оны гуравдугаар сард Австралид тоглолт хийж, манайх гүйцэтгэлийг нь хариуцсан. Гэхдээ бид хоорондоо албан ёсны гэрээ хийгээгүй.
Тэгээд оны өмнө "Монгол эвентс" болон БНСУ-д тоглолт зохион байгуулдаг "АBM" энтертайнмент компанийн төлөөлөл ярилцаад, манайд "Харанга" хамтлагийн Европ дахь тоглолтын гүйцэтгэлийг хийх санал тавьсан юм. Бид хоорондоо гэрээ хийхгүйгээр аман тохиролцоо хийсэн. "Харанга" хамтлагийн Япон, Өмнөд Солонгос дахь 35 жилийн ойн тоглолтыг "ABM" энтертайнмент хариуцаж, гүйцэтгэсэн. Тухайн үед тоглолтыг нь бага хүн үзэж, амжилтгүй болсон юм шиг байна лээ. Тоглолт зохион байгуулсан хүмүүс тоглолтын орлогоос гаргасан бүх зардлаа авдаг. Тэгээд үлдсэн мөнгө нь "Харанга" хамтлагийнхны бодож байсан мөнгө биш байсан. Энэ асуудлаас болж "Монгол эвентс" болон "ABM" энтертайнменттай "Харанга" хамтлаг үл ойлголцож, оны дараагаар "ABM" энтертайнментыг гэрээнээсээ хассан юм билээ. Тэгээд манай компанид хамтран ажиллах саналыг аман байдлаар тавьсан. Албан ёсны гэрээг нь "Монгол эвентс" ХХК дээр хийсэн. Тийм учраас тус компанийн зүгээс "Харанга" хамтлагт 80 сая төгрөг бэлнээр өгч, манайх Австрали улс дахь бүх зардлыг хариуцах ёстой байсан.
"Харанга" хамтлагийн Ц.Чулуунбат, Ц.Энхманлай ах Монголоос Австрали руу нисэхийн өмнө "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг болон надтай групп чатаар холбогдож, "Гэрээнд заасан 80 сая төгрөгөө өг" гэсэн. Гэвч тэр н.Баатархуяг гэдэг залуу 80 сая төгрөгийг нь төлж чадаагүй учраас Чука, Манлай ах над руу холбогдож, "Энэ мөнгөө төлөхгүй бол Австралийн тоглолт цуцлагдлаа" гэсэн. Манай компанийн зүгээс зочид буудлын захиалга, хот хоорондын нислэгийн зардал, тоглох газруудын урьчилгаагаа бүгдийг нь төлсөн байсан учраас сандарч, өөрийнхөө зүгээс 60 сая төгрөгийг Монголоос явахаас нь хэдхэн цагийн өмнө шилжүүлсэн байдаг. Энэ бүгд баримттай байгаа.
Тэд Австрали улсын хоёр хотод тоглолт хийнэ гэж тохиролцсон ч гурав дахь хотод тоглолтоо хийж, цэвэр ашиг нь 23.250 ам.долларыг олсон. Тэр орлогоо 80/20 харьцаатайгаар зохион байгуулагч, хамтлагууд хувааж авдаг. Тэгээд "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг болон миний зүгээс орлогын өөрсдийн хувиа авахгүйгээр "Харанга" хамтлагийнханд бэлэглэсэн. Австралийн тоглолтууд амжилттай болж, олон хүн үзсэн. Би гуравдугаар сарын 7-нд зочид буудлын өрөөнд гарын үсэг зурж, 80 сая төгрөгийг нь барагдуулж, тус улсад гарсан бүх зардлыг манайх төлсөн байдаг. Тэд маргааш нь Сидней хотод тоглосон. Би тэр өдөр нь АНУ дахь "GUYS" хамтлагийн тоглолтыг зохион байгуулахаар явсан. Гэтэл "Харанга" хамтлаг нь визэнд зуучилж өгсөн компаниудад хэлэлгүйгээр өөр тоглолт зохион байгуулдаг хувь хүмүүстэй ярилцаж, Австралид дахин тоглолт хийхээр болсон байсан. Уг нь бидний олон сар жил зарцуулж гаргасан визээр өөр хүмүүстэй хамтран тоглолт зохион байгуулж болохгүй. Ядаж бидэнд хэлэх ёстой байсан. Эндээс анхны үл ойлголцол, маргаан эхэлсэн юм. Манай зүгээс Европ дахь тоглолтын гүйцэтгэлийг хийхээс татгалзсан боловч "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг, Чука ах надтай дахин ярилцаж, хамтран ажиллахаар болсон.
-Тэгэхээр албан ёсны гэрээ байгуулсан "Монгол эвентс" ХХК-иас ямар ч төлбөр мөнгө төлөөгүй гэсэн үг үү?
-Тус компаниас 10 орчим сая төгрөг л гаргасан. Үлдсэн бүх мөнгийг манайх төлсөн. Тэгээд Европ дахь тоглолтыг бас энэ зарчмаар зохион байгуулах ёстой байсан боловч "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг "Манайх боломжгүй болсон" гээд гэрээнээсээ гарч, биднийг орхисон. Европын хотуудад 8-9 зохион байгуулагч ажилладаг. Тэр хүмүүс өөрсдийн цаг заваа гаргаж, мөнгө төгрөгөөрөө театр, заалны түрээс, барьцаагаа байршуулахаас гадна зочид буудлын зардал, машин тэрэг, нислэгийн зардлыг гаргадаг. Бас би өөрөөсөө "Харанга" хамтлагийн онгоцны нислэг, машины зардлуудыг төлсөн. Тэдний хувьд гэр бүлээрээ явсан шүү дээ. Бид аргагүй нь эрхэнд алдагдалд орохгүй нь тулд аялан тоглолтыг нь үргэлжлүүлэх болсон.
Гэрээгээрээ "Харанга" хамтлагийнханд 20 мянган евро урьдчилж өгөх ёстой байсан юм билээ. Тэгээд би "Бид 13 мянган еврог гаргаж өгье. Уг нь ямар нэгэн гэрээ хийж,  санхүүгийн хувьд хариуцлага хүлээгээгүй. Тоглолтын орлогоос 60 мянган евро өгье" гэж тохирсон.
Тоглолтууд Будапешт хотоос эхэлж, зарим хотуудад бага хүн үзэж байсан. Явсаар байгаад Прага хотоос Лондон хот руу ниссэн. Лондон хотын тоглолт нь 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд тоглох ёстой байсан ч тухайн клубын алдаанаас болж, нэг өдрөөр хойшилсон. Үүнээс болж "Харанга" хамтлаг зохион байгуулагчдын дунд үл ойлголцол үүссэн. Маргааш нь тус хамтлагийн тоглолт болдгоороо болсон. Тоглолтоос олсон орлогоосоо зарлагаа хасч, цэвэр ашгаа "Харанга" хамтлагт өгөх ёстой байсан ч хангалттай хүн үзээгүй учраас хамтлаг, зохион байгуулагчид хоорондоо маргалдсан. Энэ тоглолтын талаар олон нийтийн сүлжээнд Сарангуа Со гэх зохион байгуулагч эмэгтэй бичсэн байсан. Тэр хүнийг худлаа ярьсан гэж бодохгүй байна. Тухайн хүн Монголын олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан, туршлагатай бизнес эрхлэгч. Лондон хотын тоглолт дууссаны дараа "Мөнгөний асуудал үүсч буутай цагдаа нар ирсэн байгаа" талаар над руу Чука ах ярьсан. Би тэр асуудлыг нь зохицуулж, зохион байгуулагч эмэгтэйд "Нийт орлогоо 50, 50 хувиар хувааж авсан, гомдолгүй" гэж хэлээд цагдаа нарыг явуулж өгөхийг хүссэн. Зохион байгуулагч мөнгөө тасалбар борлуулалтаас олох ёстой байсан ч тэгээгүй.
"Харанга" хамтлагийнхны гэр бүлийнхэн зохион байгуулагч руу дайрч давшилж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Тэгсэн "Харанга" хамтлагийнхан 40 минутын дараа над руу залгаад "Бид 60 мянган евро авах ёстойгоос 55 мянган евро авсан. Одоо 4800 евро дутуу байна. Энэ мөнгө авч байж Ирланд улсад тоглолт хийнэ гэсэн.
Надтай тийм гэрээ хийгээгүй шүү дээ. Миний зүгээс "Надад одоо мөнгөний боломж алга. Өмнө Австрали улс руу тоглолт хийхэд бас ийм үйлдэл гаргасан. Одоо дахин ингэмээргүй байна" гэсэн. Урьдчилсан байдлаар 200 тасалбар зарагдсан. Тоглолтыг нь 300 хүн үзвэл та бүхний 4800 евро хангалттай өгнө, зохион байгуулагчийн гаргасан зардлыг нөхөж өгөх боломжтой болно гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд шөнө болж, би Ирланд дахь монголчуудын фэйсбүүк группт "Харанга" хамтлаг ярьснаараа байсангүй, аялан тоглолт хийхгүй юм байна" гээд доод хэсэгт нь "Мөнгө улаан нүд цагаан" гэдэг үг бичсэн. Тэр үйлдлийнхээ төлөө тус хамтлагаас дараа нь уучлалт гуйсан. Маргааш нь Ирландын зохион байгуулагч нар Чука ахтай холбогдоход "Бидэнд 5000 евро өгөх хэрэгтэй" гэсэн юм билээ. Тэгээд зохион байгуулагч нар зөвхөн хамтлагийн гишүүдэд нислэгийн тийз авч, Ирландад ирэхээр нь мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Тэгсэн  хамтлагийн машины жолооч Лондоны таван нисэх онгоцны буудлаас андуурч, өөр нисэх онгоцны буудалд хүргэж өгсөн. Тийм учраас дахин шинэ тасалбар авч, өөр нисэх буудал дээр очсон боловч тухайн нислэгээсээ хоцорсон. Энэ бол цэвэр тус хамтлагийн хариуцлагын асуудал. Энэ үйл явдлын дараа "Харанга" хамтлаг Лондондоо үлдэж, эх орон руугаа буцсан байгаа.
-"Харанга" хамтлагийн аялан тоглолт цуцлагдсантай холбоотой мөнгөөрөө хохирсон хүн байгаа юу?
-Миний хувьд олон хүний дунд холбон зуучлах ажлыг хийсэн. Энэ хугацаанд зохион байгуулалтын зүгээс ганц нэг алдаа гаргасан байж болно. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Ирландын тоглолтыг цуцалсан шалтгаан бол "Харанга" хамтлагийн өөрсдийнх нь буруу. Мөн Лондон хотын тоглолт өөрсдийнх нь буруу. Тоглолтоос ашиг олбол хоёр тал хувааж авдаг. Тийм байсаар ч ирсэн. Ашиг олж чадаагүй бол хоёулаа алдагдал хүлээдэг.
Одоо мөнгөөрөө хохирсон хүн гэвэл Лондон хотын зохион байгуулагч Сарангуа гэж хүн байна. Мөн Ирландын Дублин хотод тоглолтын урьдчилж 200 тасалбар зарагдсан. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс байна.
АВЬЯАС, БИЛИГ ЦАЛГИСАН ГЭР БҮЛ
Монголын урлагт авьяас, билиг цалгисан олон гэр бүл бий. Тэдний нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ё.Цогийн гэр бүл. Түүний хүү найруулагч, жүжигчин Ц.Хүсэлбаатар. Бэр нь МУГЖ С.Өлзийхүү. Тэдний охин Х.Баярмаа, Х.Сумъяадорж нар өдгөө мөн тайз, дэлгэцийн урлагт өөрсдийгөө сорьж буй. Иймд уншигч танд энэ удаад авьяас чадвар, хөдөлмөр дүүрэн тэдний гэр бүлийг онцлон хүргэж байна.
МОНГОЛЫН УРЛАГИЙН ЦОГТОЙ ХҮҮ Ё.ЦОГ
Түүнийг бид хөгжимчин, тайз, дэлгэцийн уран бүтээлч, найруулагч гэхчлэн олон алдраар мэдэх билээ. Тэдгээрээс хамгийн ойр нь дэлгэцнээ бүтээсэн дүрүүд нь. Тэрбээр дэлгэцэд, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Төрийн сүлд өршөө”, “Дайчин ван Х анддорж”, “Аравт” зэрэг түүхэн киноны туслах дүрийг бүтээсэн. Өөрийнх нь хэлснээр уран бүтээлч хүн ямар ч дүрд оноогдож болохын тод жишээ тэр өөрөө. “Их замын тоос” киноны хөгжилтэй мөртлөө хашир туршлагатай Сугар жолооч, дараа нь “Төрийн сүлд өршөө” киноны Богд хааны дүрд тоглосон. Б.Бадрууган найруулагч түүнтэй телевизэд дөрвөн жил ажиллахдаа Богд хаан Жибзундамба хутагтын дүрд харж байжээ. Үүнийгээ Ё.Цог жүжигчинд хэлтэл, эхэндээ зөвшөөрөөгүй гэнэ. Учир нь, тэрбээр Д.Сүхбаатар жанжныг хордуулж алсан сохор Богд гэх үзлээр хүмүүжсэн пионерийн болон хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байсан болохоор тэр аж. Гэсэн ч Б.Бадрууган найруулагч “Таныг л наймдугаар Богд хааны дүрд тоглуулна. Өөр хүн дүрд шалгаруулж авахгүй” гэжээ. Ингээд л тэр энэ дүрд тоглосон байна. Хүүгээ их дэмжиж, бүтээлийг нь үзэж, бахархдаг ээж нь түүнийг Богд хааны дүрд тоглоход, “Ээ” гэж уулга алдан адис авахаар өмнө нь сөхөрсөн гэдэг. Тэгэхээр нь “Ээж ээ, би байна шүү дээ. Та одоо бос оо” гэтэл “Тэгж болохгүй шүү, хүү минь” гээд ээж нь хүүгээсээ адис авахаар суугаад байсан тухай ярьсан байдаг. Ингэж л тэр сүр жавхлант, гэгээн гэрэлт Богд хааны дүрийг монголчуудын зүрх сэтгэлд дархалж, өдгөө ч гудамжинд “Богд хаан явж байна” гээд мөргөх нь холгүй мөнхөлж үлдээсэн билээ. Бүр кино гарсны дараа түүн дээр адис авъя гэж ирсэн хүмүүс ч байсан тухай Цог гуай өөрөө онцлон ярьсан байдаг. Жүжигчнээс гадна түүний өөр нэг жигүүр нь найруулагч. Найруулагчийн гараа нь ч давгүй сайн эхэлсэн байдаг. Сануулбал, өдгөө бидний хайрлан, хайрлан үздэг “Эцсийн тушаал” жүжиг. Д.Сэдэд багшийгаа гэр бүлийн хүнтэй нь хамт гол дүрд нь тоглуулж, багшийнхаа дүрээр гол ноён нурууг нь босгож, найруулсан нь онож, чамбай, нямбай, торгон мэдэрч, тод өгүүлдэг найруулагч гэдгээ харуулсан. Үүгээр түүнийг аливаа зүйлийг мэдрэх дотоод хөг аялгуу нь ямархан уран бүтээлч вэ гэдгийг нь мэдэж болно. Анхны бүтээл гэхэд гарамгай сайн, хүний сэтгэл зүрхэнд хүртэл найруулж чадсан байдгийг үзсэн хэн бүхэн мэдэх билээ. Дараа нь “Алтантүлхүүр” гэх киног мөн найруулан үзэгчдэд хүргэсэн байна. Одоо бол олон сайхан дүрээр үзэгчидтэйгээ учран золгосоор, хамгийн сүүлд "Халуун бороо" кинонд хэдийнэ гавьяаныхаа амралтад суусан гал сөнөөгчийн дүрийг бүтээсэн байна.
ТҮҮНИЙ ХҮҮ Ц.ХҮСЭЛБААТАР НАЙРУУЛАГЧ
Тэрбээр  “Өнгөт инээд” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, “Ядуугийн зовлон”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” дүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Дайрлага” киног үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд бид түүний найруулсан "Амьдрах сайхан" олон ангит киног үзсэн. Амьдрал, тэр дундаа хүмүүсийн харилцааны ээдрээд асуудал, бодит нөхцөл байдлыг уран бүтээлээрээ илчлэн тавьж, гэгээн сайхан, учир зүйг нь тайлж төгсгөдгөөрөө түүний уран бүтээлүүд үзэхэд амттай байдаг. Үндсэн мэргэжил нь бага ангийн багш ч кино урлагт эргэлт буцалтгүй орж, өөрийн гэсэн өнгө аястай бүтээлүүдийг дэлгэж, одоо ч шинэ кинонууд нээсээр буй. Киноныхоо зохиолыг ч өөрөө бичдэг. Энэ тухай "Багш минь надад хэлдэг байсан юм. "Чи өөрөө зохиолоо бичээд өөрөө найруулна гэж худлаа. Хүн өөрийнхөө хүүхдэд хайртай байдаг. Эрэмдэг байсан ч хайрлана. Энэ эрэмдэг юмаа гээд алчихдаггүйтэй адил муу зохиол биччихээд тэрийгээ найруулаад байвал муу юмаа өөртөө авч үлдэх гээд байдаг. Чиний бичсэн зохиолыг өөр хүн найруулбал хэрэггүй зүйлийг нь хасч, хогийн ургамлуудыг нь түүгээд, сайн уран бүтээл болгон гаргадаг юм" гэж хэлдэг байсан. Багшийнхаа хэлж сургадаг байснаас зөрсөн нэг юм нь дандаа өөрийнхөө бичсэн зохиолоор кино хийж байна. Гэвч би ганцаараа уран бүтээл хийдэггүй. Маш олон хүмүүс хамтарч хийдэг шүү дээ. "Аюултай харилцаа" киноны зохиолыг л гэхэд өөр хоёр ч зохиолчтой хамтарч бичсэн. Сайн багшийнхаа зааж сургасан кино зохиол бичих арга барилаа ашиглан хэн нэг хүний бус өөрийнхөө зохиол дээр ажиллах нь надад амар байдаг. Өөрөө кино зохиол бичихийн давуу тал нь энэ. Санаагаа төгс буулгаж чадна гэж өөртөө итгэдэг" гэж ярьсан байдаг. Түүний дараагийн найруулах бүтээл юу байх бол...
"ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС” КИНОНЫ ДЭЖИДЭЭС ЭХЛЭЭД ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ОЛОН САЙХАН ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ С.ӨЛЗИЙХҮҮ
Нэрт зохиолч Дармын Батбаяр гуайн "зохиолоор бүтсэн И.Нямгаваа найруулагчийн бүтээл "Цахилж яваа гөрөөс" киноны Дэжидийн дүрийг МУГЖ С.Өлзийхүү бүтээсэн билээ.               Сүүлийн жилүүдэд түүнийг бид “Нийслэл хүүхэн”, “Хэнд ч хэлээгүй нууц”, “Гангстерууд”, “Хиртээгүй сарнай”,  “Бүтэн амьдрал”, “Нинжин сэтгэл”, “Ээжээ зорино” зэрэг киноны ээжийн дүрээр харж буй. Үр хүүхдийнхээ төлөө үргэлж санаагаа чилээж, тэдний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй зүтгэдэг хүмүүс бол эцэг, эх. Тэгвэл тэр ээжийн дүрийг сэтгэлд дотноор, ойр бүтээж чаддагийг эдгээр дүрүүд нь гэрчилнэ. Анх сувилагчаар ажиллаж байсан охин хүсэл сонирхлоо даган Соёл урлагийн их сургуулийн кино драмын факультетыг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн байдаг. Анх жүжигчнээр шалгалт өгсөн талаар “1989 он. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Тэр жил 900 гаруй хүүхэд шалгалт өгсөн. Шалгалт өгөх гээд орсон чинь дандаа алдартай уран бүтээлчид сууж байлаа. “Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Г.Доржсамбуу багш, Г.Ренчинсамбуу, Ц.Байгальмаа гээд л урлагийн томчууд.Миний ээлж болоход “Би сувилагчаар төгссөн. Гэхдээ жүжигчин болох хүсэлтэй” гээд өөрийгөө танилцуулсан чинь “За, дуулаадах” гэж байна. Тухайн үедээ их сандарсан ч дуунд дуртай, дуулах сонирхолтой байсныг хэлэх үү, чаддаг юмнаасаа эхэлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Сүүлийн шалгаруулалтаар 15 хүүхэд авсны эхний гуравт нь шалгарч байлаа. Нэгт нь жүжигчин Л.Дэмидбаатар 15 оноогоор, хоёрт Д.Бямбацогт бид хоёр 14 оноогоор шалгарч нэг ангид орсон” гэж ярьжээ. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, тайзнаа олон сайхан дүрийг амилуулсан. Энэ арван жилийн хугацаанд тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора, В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг олон жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг.  Ингэж драмын тайзнаа гялалзаж байхын сацуу дэлгэцнээ ч мөн “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй кинонд тоглосон  нь өдгөө бидний үзэх дуртай дүрүүд. Овсгоо самбаа, ааль гоо дүрүүд түүнийх. Авьяас, билиг дүүрэн түүнд уран бүтээлийн өндөр амжтлт хүсье.
ҮЗЭСГЭЛЭНТ ЖҮЖИГЧИН Х.БАЯРМАА
Аав ээжийгээ дагаж кино натурт явдаг байсан бага наснаасаа тэр урлагт дурлаж,  өссөн ахуй орчин нь түүний эхлэл байсан бол "Би жүжигчин, найруулагч болно" гэж эрс шийдсэнээс хойш чамгүй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Найруулагч аавдаа ч чамгүй өмөг түшиг болж байгаа тэр бол Ц.Хүсэлбаатар найруулагчийн охин Баярмаа. Өдгөө түүнийг бид олон сайхан дүрээр нь андахгүй. Сүүлд гэхэд, "Ээж ээ зорино", "Хавтаст хэрэг-2" тэргүүтэй кинонуудад тоглосон. Түүний мөн онцлох нэгэн уран бүтээл бол 202- онд бүтээж байсан найруулагч М.Батболдын "Гэм зэм" жүжгийн Дунягийн дүр.  Ирэх намар дахин тоглох тус жүжгээс түүний тоглолтыг бид дахин үзэх юм. Тайз, дэлгэцийн дүрүүдээс нь гадна түүний авьяас, билгийг үзэгчдэд хамгийн тодоор тодруулж, ойртуулсан шоу бол "Яг түүн шиг". Эл шоунаас бид түүний олон хувиралт, өөрчлөлтийг харсан. Аавынхаа найруулсан олон кинонд тэр тоглосон. Ээжтэйгээ хамтран тоглосон дүрүүд ч бий. Гэр бүлийн уран бүтээлчдийн нэг онцлог аливаа уран бүтээлд бусад жүжигчдээс ч илүү хатуу шаардлага тавьдагт байдаг байна. Х.Баярмаа жүжигчин энэ тухай "Аав уран бүтээлдээ орж,  зургийн талбайд гарахаараа хатуу болдог. Бусад жүжигчинд тавих шаардлагаас илүү шаардлага тавьдаг. Мэдээж тэр нь зөв байх. Гэр бүлийнхээ харилцаагаар харилцвал бусад уран бүтээлчид таатай сэтгэгдэл төрөхгүй байх. Миний хувьд  "Хиртээгүй сарнай" киноны  зохиолын задаргаа болон бусад зүйлд аавтайгаа хамтарч оролцсон" гэж ярьсан байдаг. Үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө өсгөн хөгжүүлж байдаг түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Удахгүй түүний бие даан хийсэн уран бүтээлийг бид үзэх байх аа.                         АГЬ
Монгол туургатныг дэлхийд таниулсан БҮТЭЭЛҮҮД
Дэлхийн сор бүтээлүүд шигшигдэн тоглогддог Лондон хотын Колизей театрт өнгөрсөн онд харуусал, омогшил, бахархал асгаруулан “Тамгагүй төр“ жүжиг “амилсан” нь Монгол туургатныг дэлхийд таниулсан түүхэн үйл явдал байв.
Монголын театрын түүхэнд нэгэн шинэ зам зурайлгасан энэхүү бүтээлийг анх Соёлын сайд Ч.Номин “Олон улсын зах зээлд гаргахаар судалж байна” гэж ярихад “Эй дээ барах уу” гэж эргэлзсэн нь олон.
Харин Их Британид Улсын драмын эрдмийн театрын 70 гаруй уран бүтээлч хүрэлцэн очиж, “Монгол хаан” жүжгийг англи хэл дээр тоглож эхлэхэд “Соёлын яам төсвийн мөнгөөр наадлаа” гэж хардсан нь ч бий.
Эл асуудалд Соёлын сайд Ч.Номин “Олон нийтийн дунд “Монгол Улсын Соёлын яамнаас жүжигчдийг татвар төлөгчдийн мөнгөөр Лондонд тоглуулж байна” гэсэн хардлага гарсан. Гэвч яг үнэндээ Херо энтертайнментын шинэчилж, физикл хэлбэрт оруулан тоглож буй “Монгол хаан” жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гадны хөрөнгө оруулалтаар Монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл бөгөөд Соёлын яамнаас нэг ч төгрөг гаргаагүй. Энэ төсөл гэлтгүй Монгол уран бүтээлчдээ дэлхийн тайзнаа гарч Монгол уран бүтээлээ тоглож, эх орноо Монгол өв соёлоороо дамжуулан сурталчлан, таниулах ажлыг Соёлын яам бодлоготойгоор дэмжиж ирсэн. “Монгол хаан” жүжгийн баг бүрэлдэхүүнд виз болон тухайн газарт тоглохтой холбоотой асуудал, Элчин сайдын яамтай холбох, хамтран уялдаатай ажиллах зэргээр бодлогын дэмжлэгийг Гадаад харилцааны яамтай хамтран үзүүлсэн. Монгол уран бүтээлчид Английн алдарт зохиолч Уильяам Шекспирийн жүжгүүд тоглогдож байсан Лондон хотын West End Колизей театрт өөрийн бүтээлээ толилуулах гэж байхад огт дэмжлэг үзүүлэхгүй байх нь зохимжгүй” гэсэн тайлбарыг өгч байв.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын салбарыг хөгжүүлж, Монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж заасан.
Энэ ч утгаараа “Монгол хаан” төслийг олон улсад тоглогдох хүртэл төр бодлогоор дэмжжээ. Үнэндээ ч салбар яамнаас бодлогын дэмжлэг үзүүлэхэд энэ нь эргээд ямар том нөлөөг үзүүлж болдгийг “Монгол хаан” жүжиг харуулсан. Учир нь, эл жүжиг Колизей театрт тоглогдсон дөрөв дэх өдрөөсөө Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж онцлох мэдээлэл нь болж байв. Мөн Нью Йорк хотод төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com сайтад "Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл" гэсэн шүүмж ч нийтлэгдсэн юм.  Ингэхдээ орчин үеийн үзэгчдэд түүхийг таниулдаг Шекспирийн жүжиг мэт “Тамгагүй Төр” жүжиг Вест Энд дэх хамгийн том театрт өргөн бүрэлдэхүүнтэй тоглогдож шуугиан тарьж байна. Уг бүтээлийг Монголын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Херо Баатарын найруулгаар Лондонд тоглогдож байна.  Жүжгийг Жон Ма орчуулж, Оливьегийн шагналт Тимберлейк Вертенбакер Английн театрын хөрвүүлэлт дээр ажиллажээ гэж тодотгож байв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар “Монгол хаан” нэртэйгээр физикл драмын хэлбэрт оруулан найруулж, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “дэглэсэн”-ээр дэлхийн тайзнаа гарсан нь энэ юм.
Азийн цээжин дэх жижигхэн ардчилсан улсын сонгодог урлагийн тайзанд шинэ түүх нэмж, шинэ өнгөөр гялалзсан "Тамгагүй төр” дэлхийн театр урлагийн судлаачдын анхаарлыг татна гэдэг нь том үнэлгээ.
“СЭР, СЭР САЛХИ” КИНО “АЛТАН АРСЛАН” ШАГНАЛ ХҮРТЭВ
“Тамгагүй төр“ Лондонгийн театраар дамжин Европын урлагийн салбарт татсан жимээ илүү их тодруулах агшинд Монгол кино  ч мөн дэлхийн тайз хүрч, Венецийн кино наадам, Каннын наадмуудаас шагнал түүж, Монгол жүжигчид дэлхийн одуудтай нэг тайзан дээр эн зэрэгцэн, Монгол гэх нэрээ дуурсгасан түүхэн үйл явдлууд ч өрнөв.  “Сэр сэр салхи" уран сайхны кино 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тод мөр үлдээсэн түүхэн үйл явдал байв.
“Сэр, сэр салхи” зохиол кино болж, Венецийн наадмаар зогсохгүй Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагнал, гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болоход Соёлын яамны харьяа Кино урлагийг дэмжих сан чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа найруулагч П.Лхагвадулам “Зохиолоо бичсэн ч хэнд хандаж, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед Кино урлагийн зөвлөл байгуулагдаж, олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол эл ажлаа хаяна гэж өөртөө амласан" гэж дурссан байдаг.  Кино урлагийн зөвлөлтэй болсноор найруулагч нарт тулгардаг кино хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгсөн нь эдүгээ дэлхийн 12 орны 15 гаруй кино фестивальд амжилттай оролцсон чансаатай бүтээлийг “үйлдвэрлэх” эх суурь нь болсон юм.
“БААВГАЙ БОЛОХСОН” КАННД НЭР ДЭВШИЖ, ТҮҮХ БИЧИВ
Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг авч бүтээгдсэн хоёр дахь бүтээл бол П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино бөгөөд Каннын кино наадамд нэр дэвшсэн нь кино урлагийн салбарт бичигдсэн бас нэгэн тод түүх юм. Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн бүтээл болж,  мөнхлөгдсөн юм. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээл болох агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулсан.
Найруулагч П.Золжаргал бүтээлийнхээ тухай “Энэ кино бол 15 настай хүүгийн тухай кино. Ядуурал хүнийг намаг балчиг шиг барьсан байдаг. Сайн боловсрол л ядуурлаас гаргаж чадна. Гэтэл амьдралын боломж хомс хүүхдүүдэд сайн боловсрол тэгш олдож байгаа юу. Миний “Шинэ Монгол” сургуульд авсан шиг боловсрол яагаад тэдгээр хүүхдүүдэд олдохгүй байгаа вэ гэдэг асуудлыг би хөндөж гаргахыг хүссэн” гэж онцолж байв.
Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийг нэмэлт хачиргүйгээр харуулсан энэхүү кино Каннын наадам хүртэл давхисан нь Монголын уран бүтээлчдийг дэмжээд өгвөл дэлхийн дэвжээнд хүртэл давхих “шаанс” байгааг харуулсан үйл явдал болсон юм.
Каннын олон улсын кино наадамд Соёлын яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, уран бүтээлчдийнхээ хамтаар оролцож, БНСУ, Филиппин, Сингапур, Тайвань, Малайз, Индонез гэсэн зургаан орны Засгийн газрын кино урлагийн зөвлөлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Азийн кино холбоодын нэгдсэн сүлжээг үүсгэн байгуулахаар тогтжээ.
Мөн Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл БНСУ-ын Кино урлагийн зөвлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд улс хоорондын соёл уламжлал түүхийн онцлогийг хүндэтгэж хамтран ажиллах, хамтарсан кино төслийг хөгжүүлэн ажиллах, хоёр улсын түгээлтийг дэмжин ажиллах, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бакалавр, магистр, докторын түвшинд боловсон хүчнийг чадавхижуулах. Монгол, Солонгосын кино наадмуудад хоёр тал өөрсдийн кинонуудыг онцлон гаргах. Хоёр улсын кино уран бүтээлчдийг түлхүү дэмжих ажлыг хийх юм.
Соёлын яам Кино урлагийг дэмжих тухай хуулийг боловсруулан 2021 онд УИХ-аар батлуулснаар 2022 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн хүрээнд Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж буй нь ийн үр дүнгээ өгч, ирээдүйд дэлхийн олон кино наадамд шалгарах шигшмэл бүтээлүүд гарах үүд хаалгыг нээгээд байна.
Дэлхийн эдийн засагт соёлын бүтээлч үйлдвэрлэл 2.2 их наяд ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд 29 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа том зах зээл юм. Монгол Улсын хувьд ч гэсэн ирээдүйд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг экспортын гол салбар болгож хөгжүүлэх боломж бүрэн бий.
Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын үнэлгээ 143 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувийг эзэлж байна гэдэг судалгааг Соёлын яамнаас гаргасан. Дэлхийн зах зээл дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ өрсөлдөөд эхэлбэл дээрх тоо ДНБ-ний дөрвөн хувь болж арав дахин өснө гэж үзэж байна.
Сонирхуулахад, 2024 оны 77 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын маркет хэсгийн үзвэрт  “366 дахь өдөр” кино үзэгчид болон маркетад оролцож буй олон улсын кино уран бүтээлчдийн хүртээл болсон юм.
Г.ХОРОЛ
"Миний дүү динозавр" хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд тоглоно
Э.Амартүвшин "Premio Bastianini-2024" холбооны шагнал хүртжээ
Монгол Улсын Ардын жүжигчин, "Оскар" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин "Premio Bastianini-2024" холбооны нэрэмжит шагнал хүртэх болсныг албан ёсоор зарлажээ. Түүнд хүрэл баримал гардуулах ёслол 2024 оны тавдугаар сарын 3-нд Италийн Верона хотод болох гэнэ.
Дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин амралтаараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа 60 жилийн ойд зориулан театрынхаа уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн "Макбет" дуурь болон дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Gala Concert” тоглолтыг хийсэн билээ.